Их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийн гэрэл зургуудыг шинээр илрүүлжээ

Aдмин / Энтертайнмент

Энэ жил мэндэлсний нь 133 жилийн ой тохиож буй их жанжин Д.Сүхбаатарын 20 настай үеийнх нь хоёр ширхэг өнгөт гэрэл зургийг эрдэмтэд шинээр олж илрүүлжээ.

Энэхүү түүхэн ховор гэрэл зургуудыг түүхч, доктор Ё.Отгонбаяр, доктор А.Энхбат нар Бүгд Найрамдах Франц Улсаас сурвалжлан олж судлан их жанжин Д.Сүхбаатарынх гэдгийг баталсан байна.

Эрдэмтэд их жанжны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралд дээрх хоёр гэрэл зургийг гардуулан өгчээ.

Сэтгэгдэл

Асуулт. [202.126.90.144] 2026-02-03 11:29:24

Яг уу?

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.