АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…
Бүтэн нэг жил гаруй түүжигнэсэн улс төр тайвширсан гэж сүүл үест ухуулаад байгаа. Тэр худал байна. МАН дотор болсон хагарал, зөрчил далдуураа туйлдаа хүрч. Тэр нь даамжирсаар АН-д ч халдаж байгаа төлөвтэй. Улс төрийн тамхины цэгээр тэгж байна. Юу гэхнээ: Саяны хэдэн өдөрт Монголд төрийн шагналын аадар буулаа. Төрийн шагналыг ийнхүү бөөнөөрөө, цаашаагаа Хөдөлмөрийн баатар Гавьяат шиг, Гавьяат цол СТА-ы зэрэгт эрэмбэлэгдэхүйц болж байх шиг. Ард нийт ийнхүү үзэж байна. Гол юм нь: Наадам угтсан төрийн шагналыг аадрын адил асгарч эрх мэдэлд ойр улстөрчид, тэдгээрийн аав ээж, ах дүү, эхнэр нөхөр, найз нөхдүүд олноор шагнагдсаны дунд сөрөг хүчний дарга, генсек хоёрын ах, эхнэр хоёр багтаж. Нарийсгах нь ээ: АН-ын дарга О.Цогтгэрэлийн ах Хөдөлмөрийн баатар болж, АН-ын генсек С.Баярцогтын эхнэр гавьяат багш цол хүртэж. О.Цогтгэрэл: Хөдөлмөрийн баатар болсон Одонгийн Дамжин ахынхаа талаар би ер нь тодотгож заавал хэлэх ёстой. Тэр 10 жилээ онц төгсөж, төгсөлтдөө түрүүлж Их сургуульд элсэж байсан нэгэн. 1990 онд Хятад улсад сурах 15 хуваарь оюутнуудын дунд зарлагдахад шалгарч шинэ цагийн анхны хятад хэлтэн монголчуудын нэг болж байлаа. Энэ 15-д УИХ-ын гишүүн байсан М.Батчимэг агсан хамт шалгарч байсан гэдэг. 1990 оноос нааших Хятад улс, тэдний үсрэнгүй хөгжлөөс байнга ойроос суралцаж, ажиглаж, атаархаж явсан нь ТЭСО-гийн хөгжилд оруулах хувь нэмэрт нь асар их түлхэц өгсөн нь мэдээж. Би би гэж цээжээ дэлддэггүй урдах ажлаа чимээгүй хийдэг тэр хүмүүсийн төлөөлөл. Онц сурлагатан байж, хятад орос хэлтэй, удмын тууштай махруу нэгэнд чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн сайхан үе, аз завшаан тохиосонд талархууштай.
Ер нь ТЭСО-гийн түүх бол өмч хувьчлал, тендер, концессоос ангид баялгийн хулгайд холбогдоогүй, хөдөөгийн инженерийн хүүхдүүд монгол залуучуудтайгаа хамтдаа хөгжсөн 30 жил. Удахгүй есдүгээр сард экспортод чиглэсэн хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор парк нээхээр тэд ажиллаж байна. Улам их амжилт хүсье гэж өмөлзөн пост хийж. Үүний дараа АН-ын дотоод харилцааны групп чаатуудаар О.Цогтгэрэлийн асуудлыг авч хэлэлцсэн халуухан хэлэлцүүлэг өрнөж. АН-ын юу гэв гэхээр: Бид нар гурав дараалж ялагдсан. Одоо энэ хоёрын /О.Цогтгэрэл, С.Баярцогт хоёрыг хэлж байна/ байж байгаа царайг харахад дөрөв дэхээ ялагдах нь. Эд, нэн ялангуяа О.Цогтгэрэл хоёр талд тоглоод байна. Огцруулна гээд байгаа Ерөнхий сайддаа барьж байгаа байрнаасаа өгөөд эхнэрийг нь ТЭСО-гийнхоо рекламанд тоглуулж хамтраад байгааг харав уу? Дандаа ингэж МАН-ын хүссэнээр явах уу? Дахиад 2027 оны сонгуулийг 2021 онд Эрдэнийг дэвшүүлдэг шиг тавьж өгөх үү? Тэгээд 2027, 2032 оны сонгуулийг дахин алдах уу? Энэ хоёр дуракийг харсаар байтал ид залуу нас дууслаа. Одоо болсон юм биш үү. Хөдөлж эхэлбэл яасан юм бэ. Зохион байгуулалтад орцгооё оо гэлцэж. Энэхүү хөдөлгөөнд АН-ын орон нутгууд дахь нэгжүүд ч нэгдэж. Базах нь ээ: Үе үе МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулна гэж улс төр хийдэг АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралаасаа өмнө өөрөө огцорчих төлөв бүрдээд эхэлж. АН-ынхан: Дарга маань МАН-тай сүжирлээ гээд О.Цогтгэрэлийг огцруулахаар шийдэж. АН-ынхны энэхүү давалгаа О.Цогтгэрэлд тоглоом биш шоглоом болон тусах шинжтэй. Тиймийн учраас: Найр наадмын үе дуусмагц намрын улс төр АН-ын шинэ даргын нэр сурагтай эхэлж магадгүй л...
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ө.БАТБИЛЭГ































































Сэтгэгдэл
Зочин [103.212.118.60] 2026-07-09 12:20:50
хөгийн тэнэг нам ан ард түмэн ман д дургүй болж бн гэтэл ан боломжийг алдсан намын дарга нь жул нусгай манлайлах онцлог гүй хүн дээр нь сахил хүртээл шал дордов гэгчээр очиж очиж Баярцогт оо залаад байхдаа ч яахав Монголын ард түмнийг үл тоомсорлосны хариугаа авна даа манан
Зочин [202.126.91.36] 2026-07-09 12:00:38
Цогтгэрэлтэй АН ялахгүй. Сая 9:0 ялагдсан нөхөн сонгуулиар