С.Оюун гишүүн “Сэрэлт”-ийн орос эмчийн дүрд тоглоно гэв үү
Цагаан сараар үзэгчдэд хүрэх “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэгт Монголын кино урлагийн сор болсон алтан үеийнхний бүтээсэн шилдэг дүрүүдийг өнөөгийн жүжигчид амьдруулах аж. “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд тоглосон Доржпаламын дүрийг охин С.Оюун, Цагааны Цэгмидийн бүтээсэн дүрд түүний хүү ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, Бумаа авгайд жүжигчин Алтанцэцэг тоглож амьдруулах үүрэг оногджээ.
“Гайхамшигт дэлгэц”-д тухайн киноны орчин нөхцөл, ахуй амьдрал, хувцас хэрэглэл бүх зүйл жинхэнэ кино шигээ байх аж. Монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан тус төслийг гавьяат жүжигчин Н.Батцэцэг санаачилж, “Монгол кино нэгтгэл”-ийн захирал Ж.Солонго удирдан зохион байгуулж буй юм байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл