“Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг УИХ-ын гишүүн С.Оюун бүтээжээ

Д.Тулга / Нүүр

Энэ онд Монгол киноны 80 жилийн ой тохионо. Энэхүү ойд зориулсан "Гайхамшигт дэлгэц" төслийг “Монгол кино” нэгтгэл “Монголжин” студийн санаачилгаар ”Absolute picture”, ”Bro’s records”-той хамтран хэрэгжүүлж буй юм. Төслийн ерөнхий продюссерээр "Монгол кино" нэгтгэлийн захирал Ж.Солонго, МУСГЗ Б.Галаарид, МУГЖ Н.Батцэцэг нар ажиллаж байгаа аж.

”Гайхамшигт дэлгэц” төсөл үндэсний кино урлагийн түүхийг өгүүлэх бөгөөд дэлгэцийн бурхад болсон алтан үеийн жүжигчид, уран бүтээлчдийг урин тоглуулж, тухайн үеийн тайз заслыг тэр чигээр нь барьж үзүүлж байгаагаараа онцлогтой юм байна.

Тодруулбал, “Цогт тайж” киног дахин амилуулахдаа киноны гол дүр Цогт Хунтайжид Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар тоглосон бол “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг УИХ-ын гишүүн С.Оюун бүтээжээ. "Сэрэлт" киноны орос эмчийн дүрд тухайн үед С.Оюун гишүүний ээж нь тоглож байсан юм.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000