Спорт

Нийт 5460 мэдээ байна
post thumbnail

БАЯРТ МЭДЭЭ: Жүдоч охид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Казахстан улсын нийслэл Алматы хотод зохиогдож байгаа өсвөр үе,залуучуудын Азийн нээлттэй тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын охид  алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, мөн хоёр шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүлжээ. Тухайлбал, 44кг-ын жинд “Женко” клубын Э.Тэмүгэ...

post thumbnail

С.ТУЛГА: МОНГОЛ САГСАН БӨМБӨГ ГЭЖ ШИНЭ САГСАН БӨМБӨГ ДЭЛХИЙД ГАРЧ ИРСЭН

3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа. -3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргын тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Энэ удаагийн Азийн аваргын тэмцээний тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Маш их баяртай байна. Азийн аварга биш Ази далайн орны аварга гэж хэлж болно....

post thumbnail

3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчийг хүлээн авч уулзлаа. Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3X3 сагсан бөмбөгийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 18 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй баг 1 дүгээр...

post thumbnail

3Х3 сагсныхан олимпын эрхээ хэрхэн авах вэ?

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Сингапур улсад болж, манай эрэгтэй шигшээ алтан медаль хүртсэн бол эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан. Энэхүү тэмцээн өндөрлөсний дараа манай сагсчид олимпын эрхээ хэрхэн авах вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Тиймээс сагсчид Парист өрсөлдөх эрх авахын тулд ямар зам туулахыг сонирхуулья. Олимпын 3х3 сагсны...

post thumbnail

Өсвөр үе, залуу жүдочид Алматыг зорилоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Казахстаны Алматы хотод болно. Манай улсааc "Мон-Алтиус" ахлах сургууль, "Мон-Алтиус Цагаанбаатар" академи, "Гүрү дожо", "Winner Judo", "Шинэ бадрах" дэвжээ, "Тэмүүжи...

post thumbnail

FIBA 3X3: САГСАН БӨМБӨГИЙН ААШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД СИНГАПУР УЛСЫГ ЗОРИЛОО

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох билээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улсыг зорилоо. Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Э...

post thumbnail

“Би биш бид гэсэн сэтгэлээр хандахад амжилт ирдэг”

Сэтгэл сэргээм аялгуутай хөгжмийн аянд сонирхол татам хөдөлгөөнөөр бүжиглэж, амжилтын богц дүүрэн яваа охид бол хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Naran NGL-1 dance team” хамтлаг билээ. Тус хамтлагийн гишүүн Л.Наран, Ш.Ганболор нарыг урилаа. -Танай хамтлаг анх  2018 онд хөгжөөн дэмжигчдийн УАШТ-д оролцож байсан. Таван жилийн...

post thumbnail

Шигшээ багийн тамирчид Европт хоёр дахь тоглолтондоо оролцлоо

Гүржийн шигшээ багийн эсрэг 6-1-ээр хожигдсон Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид Европ дахь хоёр дахь нөхөрсөг тоглолтоо "ФС Динамо Батуми" клубын талбайд хийж 6-1-ээр тоглолт өндөрлөлөө. Манай шигшээ баг тамирчдын хамгийн залуу нь 2005 оны 18 хүрээгүй тамирчин байгаа бөгөөд дундаж наслалт харьцангуй залуу U20, U23 шигш...

post thumbnail

БАЯРТ МЭДЭЭ: Монголын хоккейчид мөнгөн медалийн эзэн боллоо

Олон улсын хоккейн холбоо (IHHF)-ны IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Филиппин, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчид мөнгөн медаль хүртсэ...

post thumbnail

МОНГОЛЫН БАГ КУВЕЙТ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙГ 8:0 ХАРЬЦААГААР ХОЖЛОО

Монгол Улсад анх удаа болж буй шайбтай хоккейн IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр "Мөсөн өргөө" ордонд эхэллээ. Манай улсын шигшээ баг Кувейт улсын шигшээ багтай эхний тоглолтоо хийж, 8:0 онооны харьцаатайгаар хожлоо. Ингэснээр хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж эхэллээ. Филиппин улсын шигшээ баг Индонез улсын шигшэ...