Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нар Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдана

Aдмин / Спорт

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр (2020.11.04) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглож шөвгөрсөн гурван бөхөөс буюу Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын шинжилгээнээс допинг илэрсэн. Эдгээр бөхчүүдэд ямар хариуцлага тооцох, олон нийтийн сүлжээнд бичиж байгаачлан 11 сарын хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, ирэх жилийн наадмын өмнө буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулж байгаа гэх мэдээлэл үнэн эсэхийг сэтгүүлчид Шадар сайдаас тодрууллаа.

Үүнд тэрбээр “Баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болсноос хойш нийтдээ 30 гаруй бөх шинжилгээнд бүдэрч байсан юм байна. Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах зэргээр хариуцлага тооцдог. Зарим нь зургаан сараар ч хасуулж байсан. Зарим нь хоёр жилээр ч хасуулж байсан. Хууль, журмынхаа дагуу хариуцлага ногдуулж, нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг 11 сарын хугацаатай хассан нь үнэн. Ирэх зургаан сар хүртэл барилдах боломжгүй. Ер нь бол Баяр наадмын тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, бөхчүүдийн допингийн шинжилгээнээс ямар бодис, ямар хэмжээтэй, ямар шалтгааны улмаас илэрснийг нарийн тогтоож, тэр дагуу барилдах эрхийг хасах хугацааг тогтоох нь зөв. Энэ талаар би үүрэг өгсөн байгаа. Эрдэмтэн, судлаач, анагаах ухааны салбарынхантайгаа хэлэлцүүлэг хийж, анхаарал тавьж, шийдэл ол гэдэг чиглэл өгсөн. Хэлэлцүүлгийн дараа бид Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулсан хуулийн төсөл өргөн барина” гэлээ.

Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ.

Тэгш ойг тэмдэглэх төсвийн талаар сэтгүүлчид түүнээс тодруулахад, “100 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор ирэх оны төсөвт 10 гаруй тэрбум төсөвлөөд байна. Гэхдээ эцэслэн батлагдаагүй байна. Ер нь ирэх онд Ардын хувьсгалын 100, Монгол Улс НҮБ-д элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой, мөн 10 гаруй аймаг, 100 гаруй сумын тэгш ой тохиож байгаа. Энэ төсөв зөвхөн Ардын хувьсгалын 100 жилийн ой, үндэсний баяр наадамд зориулсан төсөв биш. Сая хэлсэн олон ойг он гарснаас хойшхи бүтэн жилийн хугацаанд тэмдэглэхэд зориулсан төсөв гэж ойлгох хэрэгтэй” гэсэн хариулт өглөө.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:31

ЗОЧИН [202.131.243.190] 2020-12-14 04:59:58

Ардын хувьсгалын 100н жилийн ой.ард түмнээ зовлонгоос ангижруулсан их хувьсгал даа.

Иргэн [66.181.184.30] 2020-11-05 14:34:35

Юун 100 жилийн ой вэ? Монголчуудын үндэсний их баяр наадам ш дээ.

Зочин [202.179.24.3] 2020-11-05 09:03:45

БЫатсуурь чинь допинг хэрэглэсэн биз дээ

Зочин [202.21.109.71] 2020-11-05 07:09:57

zailaaraa ta3

Зочин [202.126.88.60] 2020-11-05 02:55:07

Увсын хар хэлтэй масс одоо энэ Батсуурийгээ барьж ид.

зочин [202.179.14.26] 2020-11-05 01:42:01

адилхан цолыг нь хураа

Зочин [202.126.90.153] 2020-11-05 02:11:35

Бөхчүүд хамгийн их жудаг сүжиг ярих мөртлөө. Хамгаас худалч хулхи ичих нүүр гэдгийг умартсан хүмүүс юм.

Зочин [202.55.188.98] 2020-11-05 01:08:22

Овоо мөнгө шааж дээ

Зочин [192.82.70.48] 2020-11-05 00:59:22

ТЭГЭЛГҮЙДЭЭ ЯМАР ЭНЭ ЗАН ҮЙЛ СПОРТ БИШ , ЖИН ХАМААГҮЙ , ХУГАЦАА ХАМААГҮЙ , ШОО ХАЯЖ Ч БАЙХ ШИГ , МӨНГӨӨР УНАЖ ӨГДӨГ , ТОХИРОЛЦДОГ НАЙРДАГ , ҮЗЭГЧ ТҮМНЭЭ ХУУРДАГ . ДОПИНГ ШАЛГАДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ , ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД ӨӨРИЙНХ НЬ ГАРТ Л БАЙДАГ УГААСАА .

Зочин [122.201.31.56] 2020-11-05 00:57:05

Өөрчилт орсон хуулийн мөрдөх хугацаа 2021 оны 08 р сарын 1 нээс гээд гарнадаа

Зочин [66.181.178.96] 2020-11-05 00:05:53

Содбаатар мандтугай , БҮХ БӨХ чингүүд ДОПИНГдоцгооё 100 жилийн ойн дараа БҮХнээрээ 1 сараас 4 жил - ээс БӨХ цөгөөе

иргэн [202.70.34.70] 2020-11-05 01:40:13

76 бөхтэй болъё оо

Зочин [202.21.109.71] 2020-11-04 20:45:11

bolij yz batsuuri balai pyrevsaihanii tuhai yu gej shaaj blaa

Irgen [103.212.116.223] 2020-11-04 16:06:12

100 jiliin oid bugdiin barilduulah heregtei, demjij bna

Зочин [64.119.26.178] 2020-11-04 14:45:28

Өө болил до, ямар нь 11 сараар ямар нь 2 жилээр шийтгүүлдэг, ямар нь цолоо хураалгаад, ямар нь хураалгалгүй үлддэг юм бэ. Шударга зүйл гэж байна уу. Одоо бүх барилдаж байгаа залуус хэрэглэхээс өөр аргагүй болчлоо

О [202.9.46.35] 2020-11-04 12:38:16

100 жилийн ой болохгүй, коронаг дийлэхгүй

Мөнхжаргал [192.82.74.199] 2020-11-04 12:21:10

Хэр хэмжээтэй бодис илэрснээр нь шийтгэлийн хугацааг тогтоох хууль гаргана гэнэ. Дэлхий, олон улсад, гадаадад тэгдэггүй л байхгүй юу?

Зочин [192.82.73.90] 2020-11-04 12:28:23

мал минь яг тэгж 1 сараас 4 жил хүртэл хасдаг жишээ нь 4 төрлийн бодисийг мал шиг шахуулсан оюунболд 4 жил зүрхний эм маш бага хэмжээгээр батсуурь 6 сар гэх мэт мал минь

Зочин [202.126.90.32] 2020-11-04 12:27:09

Ene mongol dehiitei bvv xaritsuul

ЗОЧИН [64.119.18.56] 2020-11-04 11:33:35

"Ковид-19"-ЭЭС ЯМАР ХЭМЖЭЭНД, ХИР ӨРГӨНТЭМДЭГЛЭХ НЬ ХАМААРНА, ДЭЛХИЙ ДАЯАРА, МОНГОЛДОО ОДООГИЙНХООС БАЙДАЛ САЙЖРАХГҮЙ БОЛ МАШ ЦОМХОН, ЭНЭ ЖИЛИЙНХ ШИГ Л ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ,

Мөнхжаргал [192.82.74.199] 2020-11-04 12:20:25

Тийм ээ

Зочин [66.181.161.2] 2020-11-04 11:23:16

Өөөө пизда


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.