Булган аймагт төмсний хэрэгцээг жилийн турш хангах нөөц байна

Aдмин / Орон нутаг

Булган аймагт хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж хэвийн байна гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Орон нутагт хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан аймгийн хэмжээнд гамшгийн үеийн гол нэрийн 12 төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн судалгаа авч, хэрэгцээг хангах ажил тогтмол хийж байна. Төмс 2379,3 тонн буюу аймгийн хүн амыг 392 хоног хангах нөөц байгаа аж. Мөн хүнсний ногоо 552,6, мах махан бүтээгдэхүүн 229,8, давс 10,71 тонн буюу нэг сараас дээш хугацааны нөөц байна гэж үзсэн байна. Харин гурил, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будаа, ургамлын тос, элсэн чихэр хагас сарын нөөц бэлэн байгаа аж. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй хүнсний хангамж хэвийн байгаа талаар Шуухай штаб мэдэгдлээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.