Л.Мөнхтүшиг: Монгол Улсын иргэдийн вакцины гэрчилгээ паспорт бэлэн болж байна

Aдмин / Хууль

Хил нээх, вакцины гэрчилгээ олгох талаар ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ. Тэрээр вакцинжуулалттай холбоотойгоор зарим улс орон хилээ нээж, мөн энэ талаар мэдээлж эхэлж байна. Хил нээнэ гэдэг нь тухайн нэг улс буюу Монгол Улс хилээ нээх тухай асуудал бус гадаадын бусад улстай харилцан нээх тухай явдал юм. Ингэснээр цар тахлын өмнө иргэд гадаад улс орнууд руу чөлөөтэй зорчиж байсан нөхцөл байдлыг эргэн сэргээнэ гэдгийг онцлов.

ГХЯ-ны мэдээллээр энэ оны 5 дугаар сарын 5-ны байдлаар дэлхийн 121 улс орон хилээ бүрэн болон хэсэгчилэн хаасан хэвээр байна. Улс орнууд хилээ хаахдаа ямар дүрэм журам горимыг хэрэгжүүлсэн гэхээр зөвхөн өөрийн улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж, тухайн улсад байнга оршин суудаг гадаад улс орны иргэдийг хилээрээ зорчуулж байна. Бусад улсын иргэдийн тухайд богино хугацааны бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаар дамжуулан хилээ бүрэн болон хэсэгчилэн хаах горимыг хэрэгжүүлж байна.

Л.Мөнхтүшиг: Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэнийг хилээр орж ирэхэд тусгаарлахгүй.

Манай улс гадаадын 7 улс орон руу шууд нислэг үйлдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсаас шууд нислэгтэй БНХАУ, БНСУ, Япон болон Герман зэрэг Европын улс орнууд виз олголтыг түр зогсоогоод байгаа. Мөн байнга оршин суудаггүй гадаад улс орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөн хэрэгжүүлж буйг мэдээллээ.

Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлын эхнээс хилээ шат дараатай хааж ирсэн. Энэ шийдвэртэй уялдуулаад гадаад улс орнуудад суугаа ЭСЯ болон консулын газрууд 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн виз олгохыг зогсоосон юм. Манай улсын хилээр өнгөрсөн хугацаанд нэвтрэх боломжтой иргэдийн тухайд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн хүрээнд олгсон эрхийнхээ хүрээнд эх орондоо ирж байгаа.

Мөн гадаад улс орнуудын жишгийн дагуу Монгол Улсад байнга оршин сууж ажил, амьдрал нь манай улсад байдаг гадаадын иргэдийг оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж ирсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх шаардлагатай гадаад орнуудын мэргэжилтнүүдийг зөвхөн явах, ирэх тийзийг нь үндэслээд Монгол Улсад ирэхэд тусгаарлах нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тооны гадаадын иргэд хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчийн өнөөдрийн байдлаар улсын хилээр нэвтрүүлж буйг мэдээллээ. Монгол Улсын хилээр өнөөдрийн байдлаар нэвтэрч буй гадаадын иргэдэд манай улсаас тавьж буй шаардлага гэвэл:

  • Вакцинжуулалтаа бүрэн хийж, 14 хоног болж буй иргэдийг тусгаарлахгүйгээр нэвтрэх боломжоор хангаж байна.
  • Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлаж байна.
  • Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэдийг мөн тусгаарлаж байгаа гэдгийг ГЯХ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр тодотголоо.

Монгол Улсад зорчин ирж буй бүх иргэнд сүүлийн 72 цагийн дотор коронавирусний эсрэг PCR-ийн шинжилгээнд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан байх зайлшгүй шаардлагыг тавьж буйг тэрээр тодрууллаа.

Тэрээр вакцин бүрэн хийлгэсэн иргэд хилээр чөлөөтэй нэвтрэхэд вакцинжуулсны гэрчилгээ (паспорт) юмуу ямар нэг баримт бичиг олгох уу гэсэн иргэдээс ирж буй асуултын тухайд хариулахдаа:

-Одоогоор манай улсад болон олон улсад нийтээр зөвшөөрсөн тийм гэрчилгээ, паспорт байхгүй, гараагүй байгаа. Зөвхөн ийм хэрэглээ шаардлага байгааг хэлэлцэн нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэхийг уриалж байгаа. Улс орнуудын зарим нь зөвхөн дотооддоо ийм гэрчилгээг хэрэглэж буй бөгөөд үүнийг олон улсад нэвтрүүлэх талаар хоорондоо хэлэлцэж байж шийднэ гэдгийг хэллээ. Ингэж байж тухайн улсын гэрчилгээ бусад улсад харилцан хүлээн зөвшөөрөгдөж мэдээлэл солилцсоноор хүчин төгөлдөр болно гэв.

Манай улс цахим бүртгэлийн E-Mongolia талбарт суурилан энэ ажлыг хийхээр зохион байгуулж буйг тэрээр дуулгалаа. Тодруулбал, вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд энэ талын мэдээллээ дээрх цахим системээс авах бүрэн боломжтой байгааг тодотголоо. Цаашлаад гадаадад зорчиход энэ мэдээллийг гадаад паспортын хамт тавьж, монгол, англи хэлээр, улмаар НҮБ-ын албан ёсны 6 улсын хэлээр хүргэж байхаар программ хангамжийн хөгжүүлэлтийг хийж техникийн шийдэл бэлэн болсныг онцоллоо. Нэг ёсонд Монгол Улсын иргэний вакцин хийлгэснийг гэрчлэх албан ёсны вакцины паспорт гэрчилгээ бэлэн болсон. Үүнд тухайн иргэний гадаад паспортын дугаар, вакцинд болон PCR-ийн шинжилгээнд хамрагдсан байдал он сар, өдөртэйгөө, бүхий мэдээллийг багтааж буйг тодотголоо.


Сэтгэгдэл

Мөнхбат [66.181.161.72] 2021-05-08 04:42:18

Хятадруу эмчилгээнд яаралтай явах хэрэгтэй байгаа юм.

Зочин [27.123.213.66] 2021-05-05 15:49:46

Наад гэрчилгээгээр чинь хятад руу л явах байх даа. Аа нээрээ прайзер хийлгэсэн томчууд баячууд нь гадагшаа зугтах биз

Зочин [122.201.22.122] 2021-05-05 09:23:26

oros ruu hilee nee____!!!!!!!

Зочин [202.9.46.2] 2021-05-05 09:03:24

5-р сарын 8-наас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг нээх хэрэгтэй.

Зочин [66.181.161.22] 2021-05-05 11:39:27

Та нар хүн шулахаас өөр юу хийдгийм.

Зочин [122.201.22.235] 2021-05-05 10:22:49

Хөөе!!! Ломбард чинь ГХЯ-нд ямар хамаатай юмб.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.