Г.Батжаргал: Том мөнгөн дэвсгэрт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлнэ гэж хөгжилтэй орнууд үздэг

Aдмин / Эдийн засаг

-Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд том мөнгөн дэвсгэрт гаргах судалгаа хийхийг үүрэгдсэн. Гэвч эдийн засгийн энэ хүнд нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь мөнгөний ханшийг унагах эрсдэлтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Мөнгөн дэвсгэртийн тухай ярихын өмнө мөнгөний эдийн засаг дахь үүрэг, хэрэглээний талаар ярих нь зүйтэй байх. Мөнгө үндсэн гурван үүрэгтэй. Нэгдүгээрт, солилцооны үүрэгтэй. Бараа бүтээгдэхүүн худалдаж авах, төлбөр тооцоо хийхэд хэрэглэдэг.

Хоёрдугаарт, хадгалах. Аливаа хөрөнгийг зараад мөнгө болгоод хадгална. Үл хөдлөх хэлбэрээр нь ч хадгалж болно.

Гуравдугаарт, хэмжих нэгж хэлбэрээр хэрэглэдэг. Бараа үйлчилгээнүүдийг мөнгө, төгрөгөөр хэмждэг шүү дээ. Тэгэхээр солилцооны хэрэгслийн үүргийг анх бэлэн мөнгө маш үр дүнтэй хангадаг байсан. Дараа нь банк төлбөр тооцооны хэрэгслээр хийдэг болсон. Улмаар жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг бидний мэдэх олон төрлийн картаар хийдэг боллоо. Одоо бол технологийн хөгжилтэй холбоотойгоор цахим мөнгөний хэрэглээ нэвтэрчихлээ. Бидний мэдэх бэлэн мөнгөний хэрэглээ буюу солилцооны үүргийг цахим мөнгө гүйцэтгэдэг болчихоод байна. Статистикийн тоог харахаар гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэрэглээ жилээс жилд буурсан үзүүлэлттэй гарч байна. Сая хэлсэн технологийн шинэ шийдлүүдтэй холбоотойгоор буурч байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгөний хэрэглээ буурсаар байхад дахин дэвсгэрт хэвлэх нь тохиромжгүй гэсэн үг үү?

-Мөнгөний хэрэглээ буурч байгаа энэ үед том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах уу, үгүй юү. Том дэвсгэрт гаргах нь хэр оновчтой шийдвэр вэ гэдэг асуулт үүсэх нь. Энэ өнцгөөс харахад төдийлөн зохимжгүй шийдэл харагдаад байна. УИХ-ын даргын гол тайлбар нь “Бага мөнгөн дэвсгэрт гүйлгээнд буурсан.

Бараг гүйлгээнээс хасагдах гээд байна. Тиймээс бага дэвсгэртийг татаж, том дэвсгэрт гаргая” гэсэн утгатай байсан. Тийм учраас том мөнгөн дэвсгэртийн судалгааг хийгээч ээ гэж харагдсан. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ер нь олон жилийн өмнөөс л бага мөнгөн дэвсгэртийг хэрэглэх соёл ирсэн

Ахуй амьдралдаа бага мөнгөн дэвсгэртээ төдийлөн хэрэглэж хэвшээгүй нь суурин амьдралд шилжээд удаагүйтэй холбоотой ч байж болох юм. Бага мөнгөн дэвсгэртээ хэрэглээнд дэлгэрүүлж чадаагүй хэрнээ дахиад том мөнгөн дэвсгэрт гаргах нь зохимжтой санагдахгүй л байна. Энэ бол эдийн засгийн хэрэглээ талаасаа шүү.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гарснаар эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Мөнгөний ханш үнэхээр унах эрсдэлтэй юү?

-Том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш унадаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд яваад байна. Ийм ойлголт мэдээж байж болно. Гэхдээ инфляци өсч байгаа манай эдийн засгийн энэ үед том мөнгөн дэвсгэрт гарснаар мөнгөний ханш айхавтар унах асуудал бол үүсэхгүй болов уу. Бидний жишээ аваад байгаа Венесуэл, Африкийн Зимбабье зэрэг улс шиг мөнгөний ханш айхавтар уначихсан нөхцөл байдалд хүрээгүй байна. Дээрх орнууд чинь мөнгөн дэвсгэртдээ биш угаасаа валют нь үнэ цэнээ алдчихсан. Манай улсын хувьд тэгтлээ эдийн засаг муудаагүй байна. Бага зэргийн хэлбэлзэлтэй ч хэвийн явагддагаараа явагдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдал бол нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өсөлт. Эдийн засагт иймэрхүү асуудлууд үүсч л байдаг. Хил, гааль, бараа бүтээгдэхүүн татан авалтаас шалтгаалсан инфляцийн өсөлт ажиглагдаад байна. Дээр нь шатахууны үнэ өсөлт байна. Мөн эдийн засгаа сэргээх нэртэйгээр 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй мөнгийг эргэлтэд оруулсан. Эдгээр асуудлаас үүдсэн эдийн засгийн өсөлтүүд ажиглагдаж байгаа ч энэ бол тодорхой хугацааны асуудал. Үүнд Төв банкнаас богино болон дунд шатны бодлогын арга хэмжээ аваад мөнгөний бодлогын эргэлтээр зохицуулчих боломжтой. Тэрнээс том мөнгөн дэвсгэртийг харьцуулаад мөнгөний ханш унана гэж тайлбарлах боломжгүй л дээ.

-Тэгвэл том мөнгөн дэвсгэрт гаргах нь ямар ч ач холбогдолгүй зардал гэж хэлж болох уу?

-Мөнгөний хэрэглээ буураад байгаа энэ үед дахиад мөнгөн дэвсгэрт хэвлэх нь өөрөө зардал дагуулна. Том дэвсгэрт хийнэ, хэвлэнэ, тараана гээд ажиллагаа ихтэй шүү дээ. Ямар ч шаардлагагүй үед үр ашиггүй зардал гаргахын л нэмэр. Одоогийн 20.000-тын мөнгөн дэвсгэрт 2006 онд гүйлгээнд гарсан байдаг. Бараг арав гаруй жил хэрэглээд дадчихсан байхад гэнэтийн зүйл гараад ирэхээр нөгөө талаас өөр сөрөг үр дагавруудыг гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.

-Гадны орнууд мөнгөн дэвсгэртийн талаар ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?

-Ер нь өндөр хөгжилтэй орнууд том мөнгөн тэмдэгт гаргах нь авлига, хээл хахуулийг өөгшүүлдэг хэрэгсэл гэж үздэг. Жишээлбэл, Европын холбооны хамгийн том мөнгөн дэвсгэрт 500 евро. Европ дотроо өндөр хөгжилтэй орнууд нь гүйлгээнээсээ 500 еврог гаргаад байна. Арай албан ёсоор хасчихаагүй хэрнээ хэрэглээ нь буурч байгаа. Тиймээс шинээр хэвлэхээ зогсоочихсон. Нэг хэсэг бүр хэрэглээнээс хасах талаар ч ярьж байсан. Одоо хэрэглээнд байгаа нь яваандаа элэгдлээрээ дуусах зохицуулалттай. Хятад нэг хэсэг мөн л 100 юанийн дэвсгэртийг хэтэрхий бага гээд том дэвсгэрт гаргахаар яригдаж байгаад больсон. Одоо бол цахим юань буюу чиптэй юань гаргана гэсэн судалгаа хийгдэж байгаа. Хятад шинэ том дэвсгэрт гэхээсээ илүү юанийн үнэ цэнийг хадгалсан цахим аюулгүй мөнгө гаргах бодлого руу шилжиж байна. Америкт гэхэд 100 ам.долларын дэвсгэрт бол маш олон жил болсон. Америк, Хятад, Европын холбоо гээд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй эдийн засгийн цөм орнуудын мөнгөний бодлогууд нь ийм байна. Тиймээс хэдийгээр УИХ-ын дарга судлах үүрэг өгсөн ч Монголбанк олон улсын жишгийг дагах болов уу.

-Тэгэхээр хэрэглээнээс бага дэвсгэртээ татах нь хэр оновчтой шийдэл болох вэ?

-Харин одоо хэрэглээнд байгаа хэдий ч төдийлөн хэрэглэгдэхгүй байгаа нэгт, тавт, аравт, хорьт зэрэг бага мөнгөн дэвсгэртүүдээ татах, эсвэл дахиж хэвлэхгүй байх талыг судалж үзэх нь зөв. Бага дэвсгэрт өнөөдөр төдийлөн гүйлгээнд ашиглагдахгүй, уул хаданд тахидаг л хэрэглээ болж хувирсан. Тэгээд ч манайд өнөөдөр 10, 100 төгрөгөөр авах боломжтой бараа бүтээгдэхүүн байна уу. Үүнийг л судлах хэрэгтэй. Мөн манай хөдөлмөрийн бүтээмж, бараа таваарын үнэ тогтож буй процесс, цаашлаад бараа бүтээгдэхүүний өртгийг зөв тооцоолж байна уу гээд арай өргөн хүрээний асуудал болчих гээд байна.

-Хэрэв том дэвсгэрт гараад ирвэл хариултад хэрэглэх бага дэвсгэртийн хүртээмжийг нэмэх үүднээс дахиад л мөнгө хэвлэх шаардлага үүсэх нь...?

-Манайд ийм юм ажиглагддаг. Том дэвсгэртэд тааруулж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоох. Магадгүй 50 мянгатын дэвсгэрт гараад ирвэл 46 мянга гэж зардаг бараагаа шууд 50 мянга болгоно. Тиймээс бүхэл дүнд авааччихдаг учраас бага дэвсгэртийн хэрэглээ ер нь бага байдаг онцлогтой. Энэ нь аажмаар эдийн засагт үнийн хөөрөгдлийг гааруулах бас нэг эрсдэл. Дахин хэлэхэд, том мөнгөн дэвсгэртийг шинээр гаргаж хаана ашигладаг вэ гэхээр эдийн засаг нь уначихсан газар л хэрэглэдэг. Манайх арай тийм түвшинд хүрээгүй. Том дэвсгэрт гарлаа гээд эдийн засаг маш сайхан сэргээд, эсвэл айхавтар уначих зүйлгүй. Зүгээр л өнөөдрийн нөхцөлд ямар ч үр ашиггүй зарлага болсон ажил болох байх.

-20 мянгатын хоёр дэвсгэрт хэвлэснээс 50 мянгатын нэг дэвсгэрт хэвлэх нь нэг талдаа хэмнэлт болох юм болов уу?

-Нэг дэвсгэртийг ямар зардлаар хэвлэдгийг би сайн мэдэхгүй болохоор хэмнэлт үү, зарлага уу гэдгийг хэлж мэдэхгүй байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.16] 2021-08-10 14:42:01

Энэ Занданшатар ер нь эрүүл хүн үү? Ямар солиорол вэ? Энэ чин ь жинхэнээсээ Венесуелийн араас орно гэсэн үг,улмаар Монголын нэр хүнд дэлхийн түвшинд навс унана шүү дээ,ямар эргүү толгой вэ? Би муухан эдийн засагч хүний мунхаг ухаанаар бодож саналаа хэлэхэд үүн шиг буруу шийдвэр гэж байхгүй шүү.Байсхийж байгаад л хачин хачин юм гаргаж ирэх юм,өнгөрсөн онуудад ахмадын зээл тэглэнэ гэж Баттулгатай нийлж хичнээн холио бантан тарив,одооч түүний өр төлбөр гүйцэд шийдэгдээгүй байгаа байх.Шийдэгдэх нь ч эргэлзээтэй байгаа шүү дээ.Тэгтэл тэхээс тэг гэсэн шиг ийм толгойгүй юм хийх гэж байдаг.Эдийн засагчид үгээ хэлэх биз.Авлигдахад амар гэж л байгаа юм байх,түнтийлгээд тэвэрч байхаас кармалаад гарч байхад.......

зочин [103.242.47.137] 2021-08-10 10:54:29

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАДНА УЛСАА ВЕНЕСУЭЛ, ЗИМБАБЕ БОЛГОХ БОДЛОГОТОЙ ЮМ УУ ХУРАЛ НЬ ОДОО ТҮРГЭН ТАРВАЛ ТААРНА

Зочин [66.181.168.8] 2021-08-09 15:45:53

Мэдэхгүй юмаа битгий ярьж бай. Currency denomination хийхэд сайн талууд бас бий шүү. За тэр авлига хээл хахуул өөгшүүлнэ гэдэг бол ёстой худлаа дүгнэлт байна. Ядаж нэг судалгаа шинжилгээнд үндэслэсэн юм ярьж болношт. Худлаа энд тэндэхийн мэдээ уншчаад тэрийгээ яриад байж болохгүйэ хө.

zochin [202.179.21.234] 2021-08-09 14:30:07

Zandanshatar uuruu jaahan mungujij dee. Tolgoi ne ajillahaa baisan nuhur bna l daa. UUrsduu harin esregeeree mungunii hanshiig ilt unagaad baigaa shuu .

зочин [202.21.117.10] 2021-08-09 12:06:59

яаж ч бодсон авлигачдын нь санаа шдээ. Зандка ба түүний нөхөд авсан авлигаа цомхон болгох гэж байгаа бололтой

Дарга [64.119.22.177] 2021-08-09 18:34:30

Алийн болгон еврогоор, доллар авах юм бэ? Төгрөгөө дэмжих хэрэгтэй бн шдээ. Зөв санаачлага бна. Тоолоход ч амар.

Битгий нууж балиартаад бай. [202.131.225.53] 2021-08-09 11:29:00

500 еврог ханшаар нь үржүүлчихлээр 1,684,640 төгрөг болж байна. 200 евро бол 673,856 төгрөг болж байна. Тэгэхлээр 50.000 төгрөг бол 15 евро хүрэхгүй ӨЧҮҮХЭН мөнгө. Тэгэхлээр үхэснээ хийгээд ЧИЧРЭЭД байгаа юм бэ??? ХЭНИЙ эрх ашигт нийцүүлж монголын иргэдийг ХАРИУГҮЙ мөнгөн дэвсгэртээй байлгах гээд байгаа юм бэ? АРЧААГҮЙ Монголбанкныхаа бодлогыг бидэнд битгий тулгаад бай.

tulga [203.23.49.129] 2021-08-09 09:37:42

Har uhaanaar bodson ch tegeh biz boodol ni jijig boloh tusmaa jinhene oimsond ni hiih bolomjtoi kkkk

Зочин [66.181.160.125] 2021-08-08 21:58:59

Занданшатар хөвүүн чи манай Хэнтэйн удидагчдын нэрээг бүү гутаагаарай , чиэ уугуул биш шээ , бид бэлхнээ Бямбаасүрэгээн Энхбайгаль , аймгаа дарга ГАнбямбаа нарыхаа нэрээг зоочихсон байгаа шээ ...

Зочин [66.181.161.11] 2021-08-08 18:09:36

Дэвсгэрт томрууллаа гээд ханш унана гэдэг худлаа. Угаасаа л ханш унаж байгаа харин дэвсгэрт хэвлэх зардлаа хэмнэж, банкны ажиллагсдын цагийг хэмнэх нь зүйтэй.

Зочин [69.47.29.7] 2021-08-09 08:02:59

tiishd

ttt [192.82.65.248] 2021-08-08 13:40:30

oimschinguud urdah ajilaa uudtei hiigeech ard tumhee uls ornoo bodooch uursdiihuu tuluu tom sdevsgert bodoh tsag ch boloogui shuu hulgaichuuudaa

zandahshatar [192.82.65.248] 2021-08-08 13:37:17

arai l yumaa uunees iluu yaj ajilah yum zail popuud

uu [192.82.65.248] 2021-08-08 13:33:13

abilgal mungnii hulgaichid tomoor hulgailah sanaa n uur yund heregtei gj

Зочин [202.9.40.107] 2021-08-08 11:06:04

Ийм л толгой нь олгой болцон гахай хоншоорт доо энэ суудлын бөглөөс задааматар

Зочин [192.82.70.38] 2021-08-08 10:41:28

ямар албан тушаалтантай ярилцлага хийцэрвээ

Зочин [69.47.29.7] 2021-08-09 08:04:00

bayarmagnai metes hoshin shogiin yagaav

зочин [59.153.86.45] 2021-08-08 09:56:28

том дэвсгэрт оймсондоо нуухад овор хэмжээ нь бага мөн бандаажиндаа нуухад асуудал хүндрэл гарахгүй .эрхэм дарга нар цүнх баригч нартаа ийм хайр халамжтай ажлын нөхцөл болоцоог хангах өгөөмөр сэтгэлтэй юм даа

Зочин [192.82.68.110] 2021-08-08 09:12:42

Авилга багасгаж чадахгүй атлаа Энэ МАН -хан улам хөгжүүлэх гэж том дэвсгэрт гаргаж бна .Цаг хугацаа ард түмэн шүүх байлгүй дээ.

Зочин [202.21.108.7] 2021-08-08 07:58:49

Гадаадад эдийн засагчид тухайн улс төсвийн зарлагаа дийлэхгүй болохоороо том дэвсгэрт гаргадаг гэж үздэг юм бна лээ

Зочин [202.55.188.43] 2021-08-07 22:53:43

УИХурлаас 2021-8-29 нд монголбанкинд цахим, мобайл гүйлгээний хураамж , шимтгэлийг бууруулах үүргийг тогтоолоор өгсөн байхад монголбанк хэрэгжүүлэхгүй өдий хүрч байна . төрийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаагаас иргэд шилжүүлэг бүрдээ 100-500 төгрөг давхар төлсөн хэвээрээ л байгаа

зочин [202.9.40.170] 2021-08-07 22:17:22

Дарга нарт маань оймсдоход амар түнтийхгүй..,

zene [66.181.161.116] 2021-08-07 21:36:05

Huurhii Zandan darga mungun devsgeriin ach holbogdliig medeh uu??? Uls oronuudiig dampuurald oruulahad ingedeg ym bnlee

Зочин [103.10.23.146] 2021-08-07 21:28:45

Зандан дарга иймэрхүү хэнд ч хэрэггүй юм яриад тогшоод анивчаад л сууж байдаг ганц ч удаа улс орон ард түмэнд хүртээлтэй юм хийгээгүй хамгийн хэрэггүй хүн

Зочин [202.126.89.223] 2021-08-07 20:30:07

50000 төгрөгийн дэвсгэрийг гаргах хэрэгтэй. 50000 вон 50 доллар гээд байж л байна даг. 20000 той 21 дүгээр зууныг барахгүй байх гэж бодож байна

Зочин [202.179.25.168] 2021-08-07 16:27:24

ХАХУУЛЬ АВДАГ ГАРУУД Л ОЙМСОНД ХИЙХЭД ТҮНТИЙХГҮЙ ГЭЖ СЭТГЭЖДЭЭ

h [202.9.46.81] 2021-08-07 14:39:12

монгол хужаан мэдэгдэхгүй болсон нам дагасан лалар монголыг самархандээээ малуудааа

T They tc [66.181.179.61] 2021-08-07 16:51:00

⅞⅞56М⁷эx,,,сас8иccff,x,c c6u7776xс,6мм6xxycycyc,fx

Zochin [202.126.89.242] 2021-08-07 12:25:21

Занданшатар шиг тэнэгийн тэнэг хүн Монгол эх оронд минь алга. Номыг нь сураагүй, одоо сурах боломж чинь байхгүй болсон болохоор наад албан тушаалаасаа бушуухан зайл!!!! Наад тэнэглэл чинь мөнгөний уурхайд очисон баатарлаг явдлыг чинь баллах гээд байна. МАН-ы махан толгойт эдийн засагчидаа!!!! Наад тэнэгээ болиул!!!!

Зочин [122.201.21.228] 2021-08-07 12:22:13

энэ луйварчидад жудаг гэж юм байна уу. Улс орны эсрэг ажиллаад байгаа бус уу

Зочин [172.58.236.211] 2021-08-07 12:21:29

Гадаадад тэгдэг гээд л залах юм. Хэн эс мэдлээ. Нэг мөр саятын дэвсгэр гаргачихвал томчуудад салтаадах, оймсдоход нь амар шүү дээ. Надад ч бас амар л байна.Оройд хэдэн шуудай мөнгө тоолж шөнө дөл болгож нойр их алдсанаас мэдрэлийн ядаргаа болох гээд байна. Хүн хөлслөхөөр найдваргүй зан гаргаад байна. Ийм л байна.

Зочин [66.181.161.57] 2021-08-07 11:55:45

Сонссоноо ГУЛИГААД байх нь ЗУЙРГАН \ занданшатар \ хүний шинж ... ?? !!! Номы нь сураагүй бол номхоны нь сурахсан даа , манай Хэнтийн Чандганы хөдөлмөрийн баатар ГОМБОЖАВЫН занданшатар аа ... !!!!!

Зочин [202.131.233.10] 2021-08-07 11:44:13

Занданматарыг зайлуул талхаа шуудай мөнгөөр авдаг болно


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.