Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм.

Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.27] 2021-09-18 15:06:12

НҮБ ын чуулганд монгол улсаас НҮБ д суугаа байнгын төлөөлөгч нь оролцоод л болох юм биш үү .би монголын толгойд гарлаа гэж олонд зарлаж татвар төлөгчдийн мөнгийг үрж яадаг юм бэ .сагсуурхаа боль.

Зочин [148.60.92.227] 2021-09-17 19:19:13

ene yamar myyhai hyn be?toriin erenhiilegchiig ingej helj boloh uu?ene bol tegeed ta nariinhaar ardchilal chini ene yy?demiireed baigaarai!!!yamarch hyn on chagtaa bagtaj amidarna,ter on chagiinhaa hyyli dyremiig dagana,iimerhyy toriin tergyyniig ch heleh helehgyi ygeer doromjildog dongio tenegyydiig baribchlah yostoi suu!!!!

Зочин [202.9.40.81] 2021-09-17 13:07:51

Хууль бусаар төрийн эрх авчаад тэр том хуралд очиж бидний татварыг үрээд тэнээд байгаарай. Тэнд олон казиноотой шүү! Анхаар хүүрэнсүг эээээ. Ойсооооон


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.