Сайд нарт хариуцлага тооцохыг бүлэг Л.Оюун-Эрдэнийн мэдэлд үлдээв

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг аливаа асуудалд хэрхэн хандаж, ямар байр суурь илэрхийлэх нь олон нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Үнэмлэхүй олонх болсон өнөөгийн нөхцөлд энэ хандлага лавширч, нийгмийн зүгээс тавих шаардлага, сөрөг хүчний шүүмжлэл улам бүр чангарч байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед Засгийн газар, нэр бүхий сайд нарыг тойрсон хариуцлага тооцох тухай асуудал юм. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Covid-19 буюу цар тахлын нөхцөл байдал, шатахууны хомсдол, нийгэмд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан зарим сайдад хариуцлага тооцох эсэх асуудлыг ирэх даваа гарагт хөндөн ярилцахаар болсон” гэсэн байр суурийг хэлж байв. Харин өчигдөр МАН-ын бүлгийн хурлаар энэ талаар яриагүй гэсэн тайлбарыг өгсөн. Гэхдээ эрх баригч нам энэ тухай огт хөндөөгүй биш бололтой. Сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад “Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хэлэлцээгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудал Ерөнхий сайдын бүрэн эрх. УИХ-ын гишүүд, олонх зөвхөн санал хэлэх л эрхтэй. Тиймээс сайд нартай хариуцлага тооцох асуудлыг бүлэг хэлэлцэж, чиглэл өгөхгүй” гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээс хоёр зүйл тодорхой “уншигдав”. Юу гэвэл МАН-ын бүлэг дээрх асуудлыг Үндсэн хуульд заасанчлан Ерөнхий сайдынхаа мэдэлд үлдээжээ. Хоёрдугаарт, бүлгийн гишүүд хэн ямар алдаа дутагдал гаргасан тухайд саналаа хэлсэн гэж ойлгогдож байгаа юм.
Тэгэхээр нэр бүхий сайд нараа хамгаалж үлдэх үү, явуулах уу гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс 100 хувь шалтгаалахаар болж байна. Аль аль нь эрсдэлтэй алхам хэдий ч алдааг өмөөрвөл яваандаа Засгийн газар сууриараа ганхах нь ойлгомжтой. Цаашлаад Ерөнхий сайдад өөрт нь халтай. Иймд хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газрын бүтцэд ойрын үед “засвар” орох нь тодорхой болжээ.
УИХ дахь хоёр намын бүлгээр өчигдөр хэлэлцсэн цаг үеийн гол асуудал нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл байсан. МАН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Хугацаанд батлах нь зүйтэй” гэдэгт санал нэгджээ. Ингэхдээ 2022 оны төсвийн орлогыг шахах, төлөвлөх, түүнчлэн зарлагыг бууруулах, хэмнэх, оновчтой болгох, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлэхэд Сангийн яамыг сайн ажилласан гэж дүгнэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Данхан толгойт [103.229.121.177] 2021-10-13 18:39:21

Энэ Данхан толгойтоос юу ч гарагхгүй, хүлээх ч шаардлага байхгүй.

Зочин [192.82.73.21] 2021-10-12 16:24:23

ОюунЭрдэнэ наад хэдэн хэл ам гаргаад байгаа нөхдөөсөө салж, Хүрэлсүх ахынхаа заавраар бус өөрийн толгойгоор яв. Таны дайсан хажууд чинь Хүрэлсүх ахын чинь сонгосон улс төр гэдгийг мэддэггүй хүмүүс байгааг ухаараач. тэгээд дээр нь МАН-ыг тараана гэж муйдарддаг Баттулгаас зай барь. Түүний найруулж байгаа хор хүчтэй. Та улс төр гэдгийг бас мэддэггүй хүн юм байна. Гэнэн байнадаа. Яандаа. Өрөвдөх юм.

Irgen [202.126.90.61] 2021-10-12 13:25:28

Urtnasan pensend ni shuud suulga, butehgui baagii

Зочин [148.60.92.227] 2021-10-12 11:31:53

Yadaj ene heden said nar ni ajilaan zeb hiigeesei dee!!!Oyunerdene-iin zasag ynah yosgyi ee!!naiz naraa?ene zasagiin esreg hen ch byryy amlaad zasaj garch ireh id sidten ene delhii deer baihgyi ee!!noyod hadagtai nar aa!!!!delhii eeree argaan baraad melhej baina!!!!oilgob yy?.....diluu zarailsan godilnuud aa!!!

Зочин [82.144.201.2] 2021-10-12 07:14:24

Ковидоор нас барагсдын тоо буурахгүй бна.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, албан тушаалаас нь огцоруул!! Эс тэгвээс МАН-нэр төр, рейтинг навс унаж гай болж бна.МАН-аа авч явъяа гэж бодож байгаа бол намынхаа онцгой хурлыг яаралтай хуралдуулж ОЮУН-ЭРДЭНИЙГ НАМЫНХАА ДАРГААС ОГЦОРУУЛ!!! АРД ТҮМЭН ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖБНА, ЭС ТЭГВЭЭС ЯМАР ҮР ДАГАВАР ГАРАХЫГ ӨӨРСДӨӨ ТУНГААНА БИЗ ДЭЭ

Зочин [192.82.82.74] 2021-10-12 05:08:40

Яндон,нянбактер, тарланбух,Халтуур,Нөү ме,Энхбус л, ууртайнаасаан, ОЭ нойл эргүү, гээд олноос хүртсэн гуншинтай сайд нарыг баяртай гэмээр байнаа

Уншигч [103.212.119.51] 2021-10-12 05:56:09

Тавинбэх хариуцлага хүлээх ёстой.улсын ажлаа муу хийнэ.хувийн компаниараа Эрдэнэт хотын дулааны шугам сольж байна гэж ёстой гурилдаж байна.зунжин зам сэтлэж хаалттай байсан одооч гэсэн бүрэн дуусаагүй байгаа.сэтэлсэн зам нөхөж байна.гэж овон товон хэдхэн сарын дараа ховх үсэрнэ.ийм л ажил хийж байна.ийм хүн төрийн сайдын ажлыг хийж чадахгүй нь ойлгомжтой.хурдан солих,мөн Эрдэнэтэд хийж байгаа ажлыг нь шалгаж үзэх хэрэгтэй.нямдорж сайдаа.та Эрдэнэт хотыг ямар болгосныг нэг хараач.

зочин [122.201.19.99] 2021-10-12 04:42:33

Засаг ажилж чадахгүй бнаа ЗАЙЛЦГАА

иргэн [64.119.24.130] 2021-10-12 03:59:35

Иргэний төлөө юу ч хийхгүй байна!!!!!!СХД согуулийг будлуулсан гээд.кохоноо тараасан гээд л зөндөө балаг тарилаа одоо болно.Огцорцргоо.!!!!!!Хулгайч хулгайчаа аварөхгүй нийлж луйвардаг юм. Л.Оюун Эрдэнэ бүгд огцор!!!!!!!чөтгөрийн гар хөл өөө огцор!!!!!!!!!

Зочин [122.201.21.146] 2021-10-12 03:54:23

Чин үнэнийг хэлэхэд энэ засагт олигтой ганц ч сайд байхгүй.

zochin [124.158.77.41] 2021-10-12 03:35:37

АМАРСАЙХАНЫГ БОЛЖ ҮЗ ХҮН ОЛНООР ҮХЭЭД БАЙХАД ЗОХИЦОЖ АМЬДАР ГЭЭД ЮУ ЯРИАД БАЙНА АА .ХҮМҮҮСТ ХЭВТЭХ ЭМНЭЛЭГИЙН ОР ОЛДОХГҮЙ ХҮНДРЭЭД ОДОО БҮҮР БАГА НАСНЫ ОГТ ВАКЦИНГҮЙ ХҮҮХДҮҮД ӨВЧЛӨХ НЬ НЭМЭГДЭЭД БАЙХАД ЯМАР Ч ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ТЭГЭЭД ЗОХИЦОЖ АМЬДАР ГЭЭД АРД ТҮМЭНЭЭ ДОРОМЖИЛСОН .ХАРИН Ч ЗОХИЦУУЛАН ЭНЭ ХҮНД ҮЕИЙГ ХОХИРОЛ БАГАТАЙ ТУУЛАХ ЁСТОЙ. ЧАДВАР УХААН НЬ ХҮРЭХГҮЙ БОЛ АРАЙ СЭТГЭЛТЭЙ ХҮНД АЖИЛАА ӨГЧ ҮЗ . ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГА ТУЙЛДААД ДУУСЛАА.

Зочин [150.129.143.248] 2021-10-12 03:19:40

Ажлаа сайн мэддэг мэдлэг боловсрол ёс суртахуунтай эх оронч сэтгэлтэй бол тэрний фракц энэний фракц гэж тэнэгтэхээ болиочээ тулга тойрсон явуургүй хэрүүл нэгнийхээ алдааг тотох гэдэг санаа бол хамгийн арчаагүй санаа шүү.Эвтэй нэг зүгт харсан байвал хамгийн хэрэгтэй хэцүү үе ирээд байна шүү

jkdflkdfjhgkdlfsj [203.23.199.89] 2021-10-12 02:34:33

Монгол улсад хууль шүүх гэж байна уу? Сайд нар хариуцлага алдаж хүн ард нь үхэж үрэгдэж, шатахуун хомсдож, жолооч нар ажил амьдралаараа сүйрч, банканд хулгай луйвар гаарч байхад сайд нарт хариуцлага тооцох эрх ЕС -д байгаа гэх нь хуульгүй журамгүй улс гэлтэй. МАН-ынхан 100 жилдээ засаглаж чадахгүй байсаар дуусах юм байна. МАН Цэдэнбалын үеийг дурсах дуртай. Харамсалтай нь Цэдэнбалын үед засгийн эрхийг оросууд барьж байсан гэдгийг сануулахад илүү биз дээ.

Иргэн [150.129.143.100] 2021-10-12 02:12:11

Сайдаасаа буусан сарангэрэл, сайд бодох гэж өдөр шөнөгүй зүүдлээстэй энхбаяр за тэгээд миёэгийн үёийн сайд нар гээд засгийн газрын алдааг отогсод олон бий дээр нь шүгэлддэг данх өдөр бүр худлаа шаана, иргэдээсээ ужчлал гуйчих сэтгэлгүй цэвдэг байгаа нь аргагүй багын хүмүүжил амёрик бодовсролын шинж байхдаа

Иргэн [64.119.17.53] 2021-10-12 01:47:48

Төр коронавирусээр нас барсан иргэд тэдгээрийн гэр бүлээс уучлалт гуйх ёстой арчаагүй юмнууд ажлаа хийж чадахгүй мөн нэг өдрийг эдгээр талийгаачдад зориулж төрийн далбаагаа бөхийлгэж гашуудлын өдөр зарлах ёстой оло гэр бүл үхэл хагацал үзэж байна цан бусаар хүнээ алдаж байна

Zocjim [192.82.70.94] 2021-10-12 01:40:10

Said nartaa hariutsaga tootsohgui bol uuruu hamt ybah bolno shuudee haltartabinbeh enhbold urfnasan amarsaihan narcuni bolohgui baihaa yum bishuu

Зочин [192.82.75.118] 2021-10-12 01:30:11

Ерөнхий сайд эртхэн шиг зарим сайд нартаа хариуцлага тооцоод явах хэрэгтэй дээ энэ сайд нар нь уим хийхгүй муу ажиллаад бна шүү дээ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.