Эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага нэн түрүүний асуудал..

Aдмин / Эдийн засаг

Монгол улсын эдийн засгийн байдалд дүн шинжчилгээ хийсэн Азийн хөгжлийн банкны зөвлөгөө одоо ч хэрэгжүүлж чадвал үр дүнтэй байж чадахаар асуудлуудыг хөнджээ. Үүнд

Эдийн засгийг төрөлжүүлэх

Төрөлжүүлэх чиглэлд урт хугацааны стратеги боловсруулах. Эдийн засгийг бүтцийн хувьд төрөлжүүлэх нь бүтцийн шинжтэй савлагааг бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг олгодог. Засгийн газар нь эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилтэй уялдсан урт хугацааны төрөлжүүлэх стратеги боловсруулах хэрэгтэй. Одоо байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах. Засгийн газар нь эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатайг бүрэн ойлгож, урт хугацааны бодлогын хэд хэдэн баримт бичиг баталсан. Гэсэн хэдий ч хэрэгжилт сул, хяналт бараг байхгүй, мөн өмнөх бодлогоо бүрэн хэрэгжүүлж, үнэлэлгүйгээр шинэ бодлого баталдаг.

Мөн бодлогын баримт бичгүүдэд зардал-үр ашгийн нарийвчилсан шинжилгээ урьдчилан хийдэггүй, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, жилийн төсөвт тусгах зэргээр санхүүжүүлэх арга механизмыг тогтвортой хэрэгжүүлдэггүй.

Экспортын зардлыг бууруулах. Холбогдох зардал хэт өндөр байдгаас олон компаниуд, ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдэд гадаад зах зээлд нэвтрэхэд хүндрэлтэй байна. Иймд Засгийн газар хамгийн чухалд тооцогдох зах зээлүүдийг холбож өгөх салбар, нэгж байгуулж болно. Мөн компаниудад ялангуяа хэмжилзүйн болон хүнсний аюулгүй байдлын чиглэлээр олон улсад магадлан итгэмжлэгдсэн дотоод, гадаадын лабораторийн хямд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх. Засгийн газар нь бизнес, институцийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн бүрдүүлэлт болон хил дамнасан худалдааг хөнгөвчлөхийг зорьж байна.

Ирээдүйн бодлогыг хүнд суртал, төрийн анхан шатны үйлчилгээ авахад гардаг зардал, авлигыг бууруулахад чиглүүлэх ёстой. Уялдаа, зохицуулалтын дутагдлыг арилгах. Бүх салбарын бизнес эрхлэгчид гадаад зах зээлд үр дүнтэй хүрч, хамтран ажиллах боломж хомс байгаа тул тэдгээрийн хоорондын уялдаа зохицуулалт сул байдаг. Иймд төрийн байгууллага нь мэдээлэл солилцох, эсвэл одоогийн болон ирээдүйн экспортлогчид харилцан холбоо барих платформоор хангах замаар уялдаа, зохицуулалтын сул талыг арилгахад гол үүрэг гүйцэтгэх боломжтой.

www.adb.org


Сэтгэгдэл

Сэлэв [66.181.161.191] 2023-01-22 10:42:51

Энэ сэдэвмйн манай улс төрчид 20 жил ярьж байна да

зочин [64.119.26.229] 2023-01-13 12:03:39

Хамгийн гол асуудал шүүх хуулийнхан. парламентийг хариуцлагажуулах ажил шүү дээ. Шахаад ирэхээр бусад нь голдирогод орно.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.