“Яг түүн шиг 2” шоуны гала тоглолт энэ сарын 25-нд болно

Д.Тулга / Нүүр

YAG TUUN SHIG“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг зургадугаар сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан.

Харин “Яг түүн шиг” гала тоглолт энэ сарын 25-нд 20:00 цагаас болохоор тов товлогдоод байна. Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д ганцхан удаа зохион байгуулагдах уг гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэхээр болжээ.

Тоглолтын тасалбарыг “Ноён зууч” 1900-1950-аар үнэгүй хүргүүлэн авахаас гадна онлайн захиалгыг ticket.mn сайтаар борлуулж байна. Мөн хүсвэл тоглолт болох “Мagic Rock” camp-аас 6-р сарын 25-ны өдөр газар дээр нь худалдан авах боломжтой. Дашрамд дурдахад тус тоглолт хотоос гадуур болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын зургаан цэгээс автобусаар үйлчлэх юм. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг “Боловсрол суваг” телевизийн “Edutainment tv “албан ёсны фейсбүүк хуудаснаас авахаас гадна 80101144, 80044411, 88055618 дугааруудаас аваарай.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000