Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээ

Aдмин / Нүүр

Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!

Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.

Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.

Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.

Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр хангагдана гэдэгт миний бие итгэж байна.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.

Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.

Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.19] 2020-01-02 02:38:38

Erenhiilegch -d shene ony mend , olon zov alhamuud hiisen tetgevergiig teglehdee gol ni bish tetgeveriig nemegduul ene bol shudarga bish zeel avsan humuusiin zeeliig teglej harutslagaas mutlah bish harin tetgeveriig nemegduuleed zeelee ergen toloh yan hatan bodlogo barimtla Mnai erenhiilegch uneheer mundag ta dahin songogdono gedegt buren duuren itgej baina

Chimgee [192.82.78.79] 2020-01-01 16:36:58

Saihan shiidber bna urtei hugshid magnai teniihnee

Зочин [202.21.109.88] 2020-01-01 12:01:03

Бүгд зээл авахаас маргахшнөөс

Эдийн засагч [103.26.194.246] 2020-01-01 07:40:23

Еранхийлөгч зөв бодлого баримталж байна. Баяр хүргэе

Зочин [202.9.46.56] 2020-01-01 07:00:43

Төр засагтаа баярлалаа. Ерөнхийлөгч үүнийг л амласан шүү ээ.

Zochin [66.181.161.14] 2020-01-01 04:31:08

Eronhiilogchiin mendchilgee mash ih taalagdlaa.

Zochin [66.181.161.14] 2020-01-01 04:29:19

Bayrtai bn. Ahmad ue mini gawiyatai humuus. Bayrlalaa

Зочин [150.129.142.122] 2020-01-01 04:26:14

Margaash-s bankind ochirloj tetgeveree heden jileer avtsgaa tegeed battulga n hudalchig bieree meder

зочин [122.201.24.166] 2020-01-01 04:18:58

Татвар төлөгч шудрага иргэдийн хөрөнгийг ахмадуудыг ялгаварлан зээлдэгч нарт тараах амархан байна аа. Өөрөөсөө төлөхгүй яасан юм. Одоо ахмадуудын тэтгэвэр нэмэхгүй хохироож эхэллээ. Сан хоосорчээ.

Ж.Онгар [202.179.31.108] 2020-01-01 03:59:02

Ерөхийлөгчийн мэндчилгээ ийм байхаас яах билээ. Маш их таалагдлаа. Баярлалаа. Шинэ ондоо улам их амжилт хүсье

G [59.153.114.36] 2020-01-01 03:42:21

Silver chini barag khagas ynet metall shyydee manai darkhchud Korea Chinagaas khyamdkhaan avchraad Mongon ayaga khij bidendee khed nugalj zardag! Salkhitiin ordoos tiim ikh mongo garna gej bodokhgyi bna! 1 luivarchin uyach kheden Kujaa nariig l khulkhidaj bssn ord shyydee! Trnd yu ch bkjgyi!

зочин [66.181.161.95] 2020-01-01 03:13:54

Шинэ оны баярын мэнд хүргэе! Баттулга ерөнхийлөгчид саналаа өгсөн хүмүүс алдаагүй гэдгийг харуулсан мэдэгдэл байна.Ажилд нь амжилт хүсье! Хүмүүсээ өнгөрсөнөө ардаа үлдээж ирээдүйгээ сайн сайхан байлгахын төлөө амьдарцгаая!

зочин [202.179.8.210] 2020-01-01 03:09:41

Төр засагтаа баярлалаа.

tusa [59.153.87.196] 2020-01-01 02:40:41

Салхитын мөнгөний ордоос орох орлогоосоо тэтгэврийг тэглэх тухай ярьж байна. Өнөө маргаашдаа тэглэх асуудал биш. Уг ордын ашгаас их шалтгаална гэсэн үг.

Зочин [202.9.46.65] 2020-01-01 02:35:32

луйварчдын балгаар амьдралаа "зээл"-ээр арай ядан авч яваа настангуудад сайхан бэлэг боллоо. Өрнөөсөө болж олон хоног нойр муутай хоносондоо,хөөрхий.Харин маргаашнаас ...яаж хэрхэн амьдрах вэ?????????Ерөнхийлөгч өө луйварчдын хөрөнгийг хурааж улсын өрийг барагдуулж,ард түмэнд "хишиг-хувьцаа"-г хүртээж,цалин тэтгэвэрийг олигтойхон нэмэх хэрэгтэй б.на.Уг нь гал унтрааж тоглох гоё л доо.Танд ард түмэн чинь хүн болгоны хийхийг хүсэвч хүрч чадахгүй тэр албыг өгсөн шүү.Аяганы хариу...

Зочин [103.26.193.226] 2020-01-01 02:30:25

Хувиасаа хүүнийй төлбөрийг төлнө гэвүүдээ? Тэрнээс татвар төлөгчдийн мөнгөөр хүүний төлбөрийг төлүүлэх хүн биш.

Зочин [150.129.141.176] 2020-01-01 02:03:52

Үнэн болуу? Молиг биш байгаасай

зочин [139.5.217.26] 2020-01-01 01:59:01

Идэж уусан нь хождог юм бн мэдэж авлаа. Олон улсын байгууллагаар шалгуулах юмсан хэдэн малнуудыг

baagii [202.21.125.150] 2020-01-01 01:29:42

bayar xvrge

зочин [139.5.217.26] 2020-01-01 01:11:30

Эргүү

Zochin [103.229.123.154] 2020-01-01 01:07:01

БАЯРТАЙ МЭДЭЭ БАЙНА.. 2020 ОНЫ 1-1 НЫ ӨДӨРӨӨС ТЭГЛЭХ ЮМ БОЛОВ УУ.

Иргэн [103.26.195.92] 2020-01-01 00:23:51

МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. БАЯРЛАЛАА. ҮАБЗ-ийн ГИШҮҮДЭЭ САНААЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

zochin [66.181.161.41] 2020-01-01 00:20:15

ahmaduudiin zeeliig tegledeg ni tuuhend bgaagui sn uil bolloo amjilt

Зочин [103.26.193.85] 2019-12-31 21:08:31

миний монголын бүргэд будант газар ясаа тавьдаггүй

Зочин [59.153.114.36] 2020-01-01 03:37:50

Byrgedyyd chini khynii gazar bool khiij bgaad yetsest ni Mongold irj yadag bilee! Ene medrel setgel khodloloo khay! Dornogoviin nusaa goojuulsan yumtai khyykhnii soliotoi khaliliig tseejilsen bol chi t1 !

Дагвадорж [75.25.151.169] 2019-12-31 21:08:10

Баттулга. өөрийнхөө идсэн мөнгөнөөс өгсөн бол яая гэхэв, ядарсан сульдаатай эдийн засагтай байж татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүгээр тараах гэж байна даа. Сонгуульд тэтгэвэрийнхэн идэвхтэй оролцдог болохоор нь өөрөө эргэж гарах гэж маш буруу л юм хийлээ дээ ийм ухаан муутай хүн байсан юм уу

Зочин [122.201.21.152] 2019-12-31 18:18:12

Улс үндсээ бодох сэхээгүй авах идэхийн дон туссан хар масст таалагдах гэж тэтгэврийн зээл тэглэнэ гэж байгаамуу монгол улс тийм их мөнгөтэй юмуу тийм бол гадаад өрөө дарчах бүтээн байгуулалт хийчих дараан хувааж идэх хэрэгтэй баттулгыг овоо юмуу гэсэн сонгуулийн амлалтынхаа төлөө улсаа хорлож байна худлаа л амьтан байна

Зочин [103.229.122.9] 2020-01-01 03:13:29

Хэдхэн хөгшид чамайг зулгаагаад байна уу?хар масс гэж хүн доромжилдог чи хэн бэ муу өтний хоол.

Зочин [103.26.193.85] 2019-12-31 21:05:21

тэтгэврийн хөгшчүүл хар масс тиймүү новшоо

Зочин [66.181.180.215] 2019-12-31 18:10:46

Монголынхоо ард түмэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Нэг нэгэндээ хайр түгээж, зовсон хүмүүст тусламжийн гараа сунгаж, хар муу үг хэлэлгүй хайр түгээж амьдарцгаая. Шинэ жилийн мэнд хүргэж аз жаргал ерөөе.

Зочин [122.201.31.108] 2020-01-01 01:02:39

Баярлалаа сайхан баярлаарай ингэж сайхан үнэнзөв юм бичиж байвал зүгээрсэндээ


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000