Кино үзэхдээ ч SocialPay-тэй хамт
Анхны дижитал хэтэвч “SocialPay аппликэйшн шинэлэг бүхнийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажилладаг. Тиймдээ ч хэрэглэгчдээ урамшуулах “SocialPay loves U” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод байрлах 60 гаруй кофе шопуудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй урамшуулалт аяныг зохион байгуулж байсан. Харин үүний дараа CU конвениенс сүлжээ дэлгүүртэй хамтран нэр заасан бүтээгдэхүүнүүд дээр хөнгөлөлт эдлэх аяныг амжилттай хэрэгжүүлж, хэрэглэгчдэдээ бэлэг барьсан билээ.
Харин энэ удаад киноны хорхойтон залуустаа зориулан “SocialPay loves movie” урамшуулалт аяныг зарлаж байна. Аяны үргэлжлэх хугацаанд сонгогдсон кино театруудаар үйлчлүүлэхдээ SocialPay ашиглан тасалбар худалдан авсан тохиолдолд танд урамшууллын эрх үүсэх юм. Та урамшууллын эрхээрээ SocialPay аппликэйшний “НЭМЭЛТ” цэсэд байрлах 12 нүд бүхий тоглоомыг тоглон олон төрлийн бэлгийн эзэн болоорой. Таны сонгосон нүд бүхэн бэлэгтэй байх болно.
Кино театр бүрд өөр өөр бэлэг таныг хүлээж байгаа бөгөөд та бэлгээ газар дээр нь ашиглах боломжтой.

Урамшуулалд хамрагдах кино театрууд:
- Өргөө кино театр /бүх салбар/
- Prime Cineplex /бүх салбар/
- Хүннү энтертайнмэнт төв /кино театр/
- Тэнгис кино театр
- Гэгээнтэн кино театр
- Cinema Next кино театр
“SocialPay loves movie” нь 2021.10.27-2021.11.27-ныг дуустал үргэлжлэх тул та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.
Мөн SocialPay аппликэйшний “Бусад банкны данс” хэсэгт аль ч банкны дансаа холбон ашиглах боломжтой. Хэрэв та хараахан SocialPay-ийн хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж аппликэйшнаа татаж аваарай.
SocialPay хэзээ ч, хаанаас ч таныг хайрласаар байх болно ♥♥♥

































































П.Наранбаяр: Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш нарт илүү мэдрэгдэж байгаа
Уиткофф: Зеленский, Путин нар ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой
Д.Баярхүү: УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Төгрөгийн гадаад валюттай харьцах дундаж ханш суларчээ
Филиппинд баривчлагдсан Монгол “тагнуулыг" Хятадтай ямар ч холбоогүй гэжээ
Х.Нямбаатар яагаад сандарч эхлэв?
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
Монголын өвлийг 60 мянган жуулчин зорин ирж, үзжээ