ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХООСОН ТУНХАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

Aдмин / Эрүүл мэнд

Олон улсын практикт хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хүнсний бие даасан байдал (хүнсний хараат бус байдал)- ын итгэлцүүрээр үнэлдэг аргачлал өргөн ашиглагддаг. Хүнсний бие даасан байдлын итгэлцүүр нь хэрэгцээнд зарцуулсан гол нэрийн бүтээгдэхүүн бүрийн нийт хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр илэрхийлнэ.

Үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд итгэлцүүрийн 3 түвшинг авч үздэг.

• Итгэлцүүр 0,1-ээс 0,2-ын хооронд байвал хүнсний бие даасан байдал аюулгүй

• Итгэлцүүр 0,25-0,3 байвал хүнсний бие даасан байдал эрсдэлтэй

• Итгэлцүүр 0,5- аас дээш бол хүнсний бие даасан байдал алдагдсан.

Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутагддаг гэсэн үзэл бодолд тулгуурласан гал унтраах төдий өнөөгийн арга барилаас салж, хүний хүнсний эрхийг хангах стратеги, ялангуяа эх орны нөөцийг чадамгай ашиглах хүнс хөдөө аж ахуйн цогцолбор, иргэн, өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц орлоготой болох, хүнсний дотоодын үйлдвэрлэл, импорт, экспортын зохистой харьцаа тогтоох зэрэг стратегийн зорилтуудад яаралтай шилжих шаардлагатай.

Монгол улсад хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдэж, хяналт, торгууль, шийтгэлийн механизм үйлчилдэг ч хүний амь насанд учирсан ноцтой зөрчил маргааш давтагдахгүй гэх баталгаа алга. Хүнсний эрүүл ахуйн менежмент зөвхөн хяналтад төвлөрч, харин аюулгүй орчин, нөхцөл буй болгох үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн дотоод хяналт, эрүүл ахуйн үйл ажиллагаа орхигдсон нь харамсалтай.

Хэн нэг улс төрч хүнсний аюулгүй байдлын сэдвийг популист мэдэгдлээ болгож ашиглах нь хэтдээ маш хортой.

Нийт хорт хавдраар өвчлөгсдийн тоо 2000 онд 5000 байсан бол энэ тоо 2020 гэхэд хамгийн өндөр буюу 202 мянга болтлоо өссөн нь аюулын харанга дэлдээд эхэлжээ. Хорт хавдар үүсгэгч бодисуудын дийлэнх нь аюултай хоол хүнснээс үүддэг аж. Монгол Улсын гол нэрийн 16 хүнс импортоос 42%-ийн хамааралтай, хүнсний бие даасан байдал алдагдсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад удаж байна.Хүнсний дотоодын үйлдвэрүүд нь хэрэглээний нэлээдгүй хувийг хангадаг ч гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй хэвээр байна. Мөн эрүүл мэндэд хортой зарим хүнсний бүтээгдэхүүн Монголд ямар ч хяналтгүй хил гаалиар орж ирэн, зах зээлд байр сууриа эзэлсээр байгаа нь харамсалтай.

Монгол Улс энэ чиглэлээр 2010 оноос хойш богино, дунд, урт хугацааны 4-5 бодлогын баримт бичиг баталсан ч хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.105] 2022-11-27 13:35:23

Хэзээ манай засаг төр хэлсэндээ рүрч ард ьүмнийхээ төлөө ажил хийж блаа даа одоо энэ ажил одоохон мартагдаад сонгууль ойртож бна одоо сагдал ширээнийхээ төлөө бүр алалцана ичиж үхмээр

зочин [64.119.17.129] 2022-11-26 14:25:38

Эрүүл хоол хүнс, хүнсний аюулгүй байдал, эрүүл хооллолт бүхнээс чухал асуудал. Дэлгүүрүүдээр дүүрэн өрөөстэй байгаа хоол нэртэй хорыг Монголчууд мөнгөөрөө худалдан авч хэрэглээд эрүүл мэндээрээ хохирч байгаа биз дээ? Бүх төрлийн гоймон, чихэр, шоколад, жигнэмэг /печенье/, цагаан гурил ба түүгээр хийсэн талх нарийн боов боорцог, цагаан будаа, хийжүүлсэн ундаа, архи дарс пиво, тамхи, өөх тос, боловсруулсан мах /хиам, утсан мах ба дайвар бүтээгдэхүүн/ нөөшилсөн-давсалсан-даршилсан лаазалсан бүтээгдэхүүн /варенье, компот, загасан консерв, жигнэсэн мах, давсалсан ногоо, мөөг/, желе, цэлцэгнүүр, зайрмаг-мөхөөлдөс, бохь, гаа зэрэг нь бүгд хорт хавдрын эсийг тэжээдэг гэсэн биз дээ?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.