Зодооны хэрэгт Ц.Цэрэнпунцаг, Б.Эрдэнэбат нарын хүүхдүүдээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нарыг мансуурсан үедээ бусдыг хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл гараад буй.
Уг хэргийн талаар ЦЕГ "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдон, шалгагдаж байна.
Олон нийтийн сүлжээнд улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл явж байна. Үүнийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шалгалтын явцад бүх зүйл тодорхой болно.
Мөн уг хэрэгт дээрх хоёр иргэнээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Хохирогчийн биеийн байдал сайнгүй байна. Камерын бичлэг байгаа бол нотлох баримтын хэмжээнд хурааж аваад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ" гэлээ.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.186.167] 2025-07-21 15:15:07
Нөгөө алуурчин Бэгзсүрэнгийн дүү биз дээ Цэрэнпунцаг чинь!!! Тэгэхээр хүн алж хүрээ талах нь аргагүй!!!
Настан [202.126.89.58] 2025-07-21 15:09:58
Эрдэнэбат гээд Хөгжлийн банкны мөнгө идээд зөв зүгээр,Цэрэнпунцагийн ах гээд новш хүн алаад бас зөв зүгээр.Энэ хоёрын хүүхэд хүн зодсон байхад ял авахгүй.Мөнгөтэй хулгайч луйварчдад хууль үйлчилдэггүй.Хэдэн төг өгвөл аваад салвал зүгээр .байхдаа
А.Саран-Очир [66.181.170.162] 2025-07-21 14:36:39
эх орон ард түмэндээ түйч нэмэргүй энэ хэдэн баячууд үйлтэй ч хүмүүс юм даа . баян байх нь буруу бичш ч ядарсан ардад бол ээлгүй лдээ тэгээд хүүхдүүд нь зовж үзээгүй зовлонгүй жаргал амтгүйг хорвоо яахан мартах билээдээ. хэт их жаргал дунд хэсэгхэн зовлонг хар тамихиар дамжуулж үзүүлж байгаа юм билүү хэн мэдлээ ядарсан хүний хүүхдийг дээрхлэхсэн байх аваас ядарсан ард бид баячуудыг бол зодох л хэрэгтэй
Zocnin [108.173.150.168] 2025-07-21 12:37:11
Erh teneg baycnuudiin huuhduud hun akahnee. Hatuu shiitge