Б.Хулан өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Aдмин / Спорт

Болгарын Софи хотод жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Өчигдөр тэмцээний эхний өдөр манай дөрвөн тамирчин дэвжээнд гарснаас охидын 40 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Б.Хулан Монголын жүдочдийн медалийн салхийг хагаллаа. Энэ жинд 17 тамирчин барилдсанаас Б.Хулан эхний тойрогт хийлж, дараа нь Казахстаны бөх Прякина Улянаг цэвэр ялсан ч шөвгийн наймд Узбекистаны Колучева Алинад вазаригаар ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Алжирыг, хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг юүкогоор ялжээ.

ДАШТ-д тэмцээнд анх удаа оролцож буй түүний хувьд өдгөө 14 настай бөгөөд “Мон-Алтиус Цагаанбаатар” академи, “Мон-Алтиус” ахлах сургуульд Х.Цагаанбаатар, О.Ууганбаатар, Д.Баттүвшин нарын удирдлагад бэлтгэлээ базаадаг ажээ. Тэрбээр энэ жил өсвөрийн УАШТ-д түрүүлснээр ДАШТ-д зодоглох эрхтэй болсон юм.

Тэгвэл өнөөдөр хөвгүүдийн 60, 66, охидын 48, 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас дээрх дөрвөн жинд зургаан тамирчин дэвжээнд гарах нь ээ. Тодруулбал, 60 кг-д Н.Тэгш-Очир эхний тойрогт гоц мөргөсөн бол Б.Цолмон-Од Тайванийн Ко По-Эрхтэй, 66 кг-д Ч.Тэмүүлэн, Йорданы Азданин Ашрафтай, охидын 48 кг-д А.Мишээл Македоны Стомиловска Анамариятай, А.Хонгорзул Азербайжаны Алакбарова Лейлатай барилдах бол 52 кг-д Б.Гүндэгмаа эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогт Киргиз, Шведийн бөхчүүдийн ялсантай барилдахаар сугалаа татжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.