Маргаашнаас эхлэн түр хугацаанд "Umoney" картын цэнэглэлт хийгдэхгүй

Нийслэлийн нэгдсэн дата төвд нийслэлийн байгууллагуудын серверүүдийг төвлөрүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата төвийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Дата төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.
Үүнтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 19 цагаас эхлэн хэсэг хугацаанд мобайл цэнэглэлт буюу HiPay, Toki, Tara, SocialPay аппликэйшн болон CU-ийн салбаруудаар автобусны "Umoney" картыг цэнэглэлт хийх боломжгүй болох талаар "Улаанбаатар смарт карт" ХХК мэдээллээ.
Иймд зорчигч та бүхнийг "Umoney" картаа урьдчилан цэнэглэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл