Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо

Aдмин / Эдийн засаг

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

"Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсжээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгажээ.

Улсын хэмжээнд 2020-2025 оны байдлаар нийт 25095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 3422 хүний амь нас эрсдэж, 8.2 сая гаруй толгой мал хорогдон, 12286 гэр, орон сууц барилга эвдэрч 30,7 сая га талбай түймэрт өртжээ. Аврах ажиллагаанд нийт 232045 хүн 53092 техниктэйгээр ажиллаж 140 тэрбум төгрөг зарцуулж, гамшиг, ослын улмаас нийт 11 их наяд 271 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалсан байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.225] 2025-09-10 15:19:33

Төрийн албаны 4 хүн тутмын 1 нь төрийн тусгай албаныхан болчихсон гэв үү? Монгол улс цэрэг цагдаа г.м 47000 тусгай алба хаагчтай гэв үү? Энэ 47000 хүн татвар төлөгчдийн мөнгөнөөс ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ИЖ БҮРЭН ДҮРЭМТ ХУВЦАС ГУТАЛ, ХӨНГӨЛӨЛТ-ДЭМЖЛЭГ авдаг уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.