МАН-ын гишүүд Б.Энхбаярыг хөөсөн шийдвэрийг эргэн харахыг шаардав

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2025.10.01/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх тухай асуудлыг хэлэлцэн, 11 гишүүний саналаар түүнийг намаас хөөх шийдвэр гаргасан байна.
Уг шийдвэртэй холбогдуулан өнөөдөр /2025.10.02/ УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийж, энэхүү шийдвэрийг эргэн харах шаардлагатайг онцоллоо. Тодруулбал,
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар Б.Энхбаярыг хөөсөн шийдвэр хэвээр үргэлжилбэл МАН-ын бүлэг, цаашлаад намаас гарах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Тэд “МАН-ын дүрэмд зааснаар авлигын хэрэгт холбогдсон намын гишүүнийг зөвхөн хуулийн байгууллагаар хэрэг нь эцэслэн тогтоогдсоны дараа л түдгэлзүүлэх эсэх асуудлыг авч хэлэлцэх ёстой.
Харин Б.Энхбаяр гишүүн одоогоор ямар нэг хуулийн шийтгэл аваагүй байгаа тул түүнийг хөөх нь нам дотор шударга ёс, дүрмийн хэрэгжилт алдагдаж байгаагийн илрэл юм. Хэрвээ шударга ёсны төлөө дуугарч буй гишүүдээ ийм байдлаар хөөж явуулсаар байвал намын дотоодод дарангуйлал тогтох аюул бий” гэв.
Мөн дээрх гишүүд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гаргасан шийдвэр нь нэг талыг барьсан, дүрмийн дагуу бус бөгөөд намын нийт гишүүдийн байр суурийг бүрэн илэрхийлж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Улмаар энэ асуудалд олон гишүүн санал нэгтэй байгааг дурдаж, цаашид тэдний тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүйг онцолсон юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [172.59.26.45] 2025-10-03 05:08:10
НАМаасаа гарвал өөрсдөө баларна шт .. т1 үүд ээ
Зочин [172.59.26.45] 2025-10-03 05:06:45
Гарцгаа зайлцгаа таанууд.. манай НАМ та муусайнаар дутахгүй…
Зочин [172.59.26.45] 2025-10-03 05:05:33
Энэ хэдийг бас хөө !!!! НАМ-н нэр барьсан лалрууд.. зарим нь бүр сураггүй новшнууд… НАМ дагасан золбингууд!!
Зочин [66.181.179.236] 2025-10-02 19:27:11
Намд байтугай улс оронд ч хэрэггүй шаарнууд бна. MCS ийнхэн л бна ш дээ . Хүрэлсүи Миеэгийн талыхан бна
Зочин [109.252.128.205] 2025-10-02 16:16:36
Хулгайчийг илчилсэн гэж намаасхоожбайгаа юм уу нямдорж йн гар холнууд