Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ

Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк иргэд, харилцагчдадаа үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэж, Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажиллахаар сүүлийн жилүүдэд салбарынхаа тоог тасралтгүй нэмэгдүүлж байгаа билээ. Бид 30 жилийнхээ ойг угтан 2024 онд 5 шинэ салбар, 2025 оны эхний хагаст 2 шинэ салбарынхаа үйл ажиллааг Улаанбаатар болон орон нутагт амжилттай эхлүүлээд байна.
Энэ зорилгын хүрээнд Завхан аймгийн 71 мянга гаруй иргэдэд Голомт банкны харилцагч төвтэй үйлчилгээг ойртуулж, Улиастай хотод шинэ салбараа нээлээ. Тус салбар нь Завхан аймаг дахь Голомт банкны анхны салбар болж байна.
“Завхан” салбарын нээлтийн арга хэмжээнд Голомт банкны удирдлагын багийн гишүүд болон аймгийн удирдлагууд, иргэд, харилцагчдын төлөөллүүд уригдан оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний зургийг үзнэ үү.
Завхан аймгийн иргэд, харилцагчид та бүхэн Голомт банкны шинэ салбараар үйлчлүүлэн тав тухтай орчинд, банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн шуурхай аваарай.
Шинэ салбараа хүлээн авч, үүд хаалгаа амжилттай нээсэн “Завхан” салбарын хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.
Хаяг: Завхан аймаг, Улиастай сум, 1-р баг, Жинст баатар зээлийн хэсэг, 4-р гудамж 404, Даян төвийн 2-р давхарт
Цагийн хуваарь: Даваа-Баасан гарагт 09:00-18:00
Сэтгэгдэл
Зочин [66.181.177.96] 2025-10-02 23:04:52
Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.