Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

Aдмин / Улстөр

МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 14, 15 буюу энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана. Тус намын Их хурлаар намын даргын сонгууль болох билээ.

МАН-ын даргад нэр дэвшигчдийн нэг болох Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Түүний хувьд Бага хурлаар зохион байгуулагдсан намын даргын өрсөлдөөнд ялагдаж, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан ялалт байгуулсан билээ.

Г.Занданшатар "Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн, Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.

Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.