Фицо: Оросын хөрөнгийг Киевт шилжүүлвэл мөргөлдөөн хоёр жил сунжрах эрсдэлтэй

Aдмин / Гадаад мэдээ

Словакын Ерөнхий сайд Роберт Фицо Европын холбоо (ЕХ) Украинд Оросын хөрөнгийг барьцаалсан зээлийн хэлбэрээр олговол мөргөлдөөнийг хоёр жил сунжруулах эрсдэлтэй гэж таамаглаж буйгаа мэдэгджээ. Энэхүү мэдээллийг Унгарын The European Conservative сэтгүүл дамжуулсан байна.

Фицо "Бид энэ дайныг дуусгахыг хүсч байна уу, эсвэл улам дэвэргэх үү? Бид Украинд 140 тэрбум еврогийн санхүүжилт олгож, дайныг үргэлжлүүлэхээр шийдэж байна. Энэ нь дайныг дор хаяж хоёр жилээр сунжруулахыг илэрхийлж байна” гэжээ.

ЕХ-ны орнууд Украиныг цаашид санхүүжүүлэх арга замуудыг хэлэлцсээр байгаа бөгөөд үүнд баруунд царцаасан Оросын хөрөнгийг ашиглан “төлбөрийн зээл” олгох боломжийг судалж байгаа аж.

Гэсэн хэдий ч Бельги улс аравдугаар сарын 23-нд болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Европын комиссын санал болгосон Оросын хөрөнгийг хурааж, Украинд “төлбөрийн зээл” хэлбэрээр олгох төлөвлөгөөг "саатуулжээ".

Бельги улс үүний улмаас Оросоос хариу арга хэмжээ авах эрсдэлтэй гэж үзэж, санхүүгийн алдагдлыг бүх орнуудаар тэнцүүлэх эрх зүйн баталгаа шаардсан байна.

ЕХ-ны арванхоёрдугаар сарын дээд хэмжээний уулзалтаар энэхүү асуудлыг шийдэхээр хойшлуулж, Европын комисс 2026-2027 оны хугацаанд Украиныг зээлийн аргаар санхүүжүүлэх хэд хэдэн хувилбар боловсруулах үүрэг авчээ.

Европын комиссын хэвлэлийн алба өмнө нь хэд хэдэн удаа Оросын хөрөнгийг хураах нь комиссын тэргүүлэх чиглэл хэвээр байгаа талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.