С.Бямбацогт сайд аа уул, уурхайн салбараас савраа тат

Aдмин / Улстөр

Тэнэг хүү, цэцэн бэртэй хааны үлгэрт гардаг шиг явдал МАН-д тохиогоод байна. Үлгэр эхлэхдээ "Өвгөн чи замтай ч биш, замгүй ч биш газар, өдөр ч биш, шөнө ч биш цагаар, гэрт ч биш гадаа ч биш газраас..." гэдэг. Үүн шиг МАН даргатай ч юм шиг даргагүй ч юм шиг, УИХ даргатай ч юм шиг даргагүй ч юм шиг, Засгийн газар хууль ёсных ч юм шиг хууль бус ч юм шиг, УИХ дахь бүлэг нь нэгдмэл нэг ч юм шиг хуваагдаж хоёр болсон ч юм шиг хачин ойлгомжгүй байна. Яг үлгэр шиг ээ. Үүний зэрэгцээ Засгийн газрын гишүүд, тэдний үйл ажиллагаа, чиглэл, эрх хэмжээг ойлгоход ёстой л ухааны бяд шаардлагатай ажээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг тэргүүлээд бараг хагас жил болох гэж буй. Гэтэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр Г.Дамдинням "Ний нуугүй хэлэхэд Монгол Улс хоёр Уул уурхайн яамтай болоод удаж байна. Эрхэм гишүүд энэ байдлыг ойлгож Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван толгойтой холбоотой асуултыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоос асууж байвал их зүгээр байгаа юм шүү" гэж хэлснийг ойлгоход ухаан дутна. Тэрээр гишүүдийн асуултад ийн гөжүү хариулт өгөхийн зэрэгцээ С.Бямбацогт сайдад үгэн мэс дайж харагдана билээ. Түүний хэлсэн үгээр бол Монгол Улс Уул уурхайн яамгүй бололтой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь уул уурхайн асуудлаа хамаарах гэтэл зарим хэсгийг нь ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт булаасан учраас Уул уурхайн хоёр яамтай ч юм шиг. Яахаараа зөвхөн "Эрдэнэс Монгол болоод Эрдэнэс Таван толгойг" С.Бямбацогт хариуцах ёстой гэж. Тэгж их уул, уурхай нүүрсний асуудалд гар дүрмээр байгаа юм бол бүх орд, алт, зэс, мөнгөний асуудлыг бүхэлд нь хамаарч бодлогыг нь бодож болохгүй байсан юм уу гэдэг асуулт тавигдаж дагаад хардлага төрнө. Ингэж Таван толгойг тусад нь авч гүйх хэрэг юун. Үүний зэрэгцээ өчигдрийн Засгийн газрын хэвлэлийн хурал дээр Эрчим хүчний салбар Б.Чойжилсүрэн, Т.Доржханд гэсэн хоёр сайдтай юм шиг нэг асуудлыг хоёр талаас нь дамжилж ярих нь анхаарал татаж байна. Асуудал үүгээр дуусахгүй боловсролын салбарыг ч Ч.Ундрам, П.Наранбаяр хоёулаа хоёр талаас нь хариуцдаг юм шиг. Ер нь ойлгомжгүй тийм ч юм болов уу, ийм ч юм шиг гэсэн төөрөгдөлд Монгол төр оржээ. Нөгөө тэнэг хүүтэй хаан "Тэнэг хүү маань цэцэн эхнэртэй болоод цэцэн болжээ" гэж үзээд хаан сэнтийгээ хүүдээ өвлүүлээд үлгэр дуусдаг шиг юм болохвий.


Сэтгэгдэл

ILD BAMBAI [103.212.116.161] 2025-11-10 17:17:04

XYRGEN NIMAAGIN AAB JAMZ N DELXIN ANXNI.ALUURJIN N FANDLAEB OROSIN XAANI XAMAATANG BUUDSAN N 1917 ON BAIJEE ENE ALUURJIN N MONGOLD ULAANBAATAR XOTOD MASH OLON XYN ALJ ANTOM FIZLOGOON ONDOO BOLGOJ ORON SUUZNI AILUUDRUU NEBTERJ ERTNI GAR URLALIN BYTEELYYDIG XULGAILDAGG MEREGJLIN ALUURJING XORIOND XIXIG XATUU SANUULJ BAINA.

ILD BAMAI. [103.212.116.161] 2025-11-10 16:56:15

DELXIN NEG NOMERIN ALUURJING 1975 OND OROS ULSAAS EREN SURBALJILJ IRSEN OROSIN JIKEST GENERAL FRUNZE MONGOL ULS ULAANBAATAR XOTIN NEGDSEN 1 EMENLEGIN DOOR TUSGAI XONGILD XALUUN XYITEN USNI UZELD NEG JIJIGXEN EMEGTEI XYN ALJ TAMALJ BAISAN ALUURJIN N BYDEEGIN ALTANTUIA.ALUURJIN N EMJIN XAR ZENXER XALATTAI BAIJEE ZOBXON MONGO TOGROG ALTAN EEMEG BOGJ ABAX ZORILGOOR 712 XYNIG ALJ XOROOJ BAISAN BAINA.

иргэн [66.181.188.143] 2025-11-10 14:04:03

Хаа газар дээр доор эрх мэдэл өнгө мөнгөнд сонирхолтой бүлэглэл байх юм даа, Цаг хугацаа аяндаа тодорхойлно оо,Дахиад л 5 жил ярих гэвэл хэцүүднэ ээ,Тэр капитализм аа улныханд өгчихөө ч үгүйл байгаа биз дээ Хүсэх ч үгүй

иргэн [202.70.34.70] 2025-11-10 13:03:46

Занданшатарт зангараг дутаж байгаагийн тодоос тод илэрхийлэл гэж ойлгов.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.