“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно
2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
08:30 цагт: “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” усны судалгаа, шинжилгээ, инженерчлэлийн үндэсний үндэсний эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байранд болно.
09:00 цагт: Монгол Улсын ууган геологич, геологи-Эрдэс судлалын ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Номын санд болно.
14:00 цагт: "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринченгийн түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр" лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
17:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэнг Бий контемпорари арт галерейд нээнэ.
17:00 цагт: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн "БИ..." үзэсгэлэн Уран зургийн галерейд болно.
18:30 цагт: “Сэтгэл судлалын салбарын зураглал 2025” судалгааны тайлан танилцуулах үйл ажиллагаа Этүгэн их сургуулийн 4-р байранд болно.
-“МОНГОЛ АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын II уралдаан болж байна.
-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Дархан-Уул: Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан болно.
Завхан: "Өнтэй өвөл" үзэсгэлэн худалдаа болно.
Архангай: МУБИС-ийн Архангай аймаг дахь сургуульд 2025 оны багш нарын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Сэлэнгэ: Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан намтар уран бүтээлийг сурталчлан таниулах хүрээнд ЕБС-иудын дунд "Монгол хэл" шүлгийг уран яруу уншуулах цахим аян зарлах, албан байгууллага, сурагчдын дунд Зохиолчийн намтар уран бүтээлийг сурталчлах тойм яриа, сургалтыг Нийтийн номын санд зохион байгуулж байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.






.jpeg)













.jpg)













.jpg)


























.jpg)

Сэтгэгдэл