АН-ын даргын сонгуулийн санал хураалт дууслаа

Д.Тулга / Улстөр

an songuuli

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар явагдаж дууслаа. Ардчилсан намынхан анх удаа намын гишүүдийн саналаар намын даргаа сонгож байгаа юм. Намын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар нэр дэвшиж байгаа юм. Санал хураалтын дүнг гараар тоолно. Улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 20.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай байна гэсэн албан бус мэдээлэл ирсэн. Энэ удаагийн сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан 120 гаруй мянган гишүүн саналаа өгөх юм. Ардчилсан намын Сонгуулийн хорооноос мөн 23.00 цагийн орчимд мэдээлэл хийх аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000