Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв.

Тэрбээр цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдлээ хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, ард түмнээ дээдэлж, улсынхаа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх эрхэм хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхахад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцав.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.9] 2021-01-27 14:10:03

УИХ - ын биш , УМх -ын даргын \ хувийнх нь \ нарийн бичгийн дарга байх аа ...

zochin [202.9.40.125] 2021-01-27 12:32:16

Erhem Noen : Bandaanov Ta Odoo yavaj bayraa hiih hergtei shuu !

Зочин [66.181.181.79] 2021-01-27 12:07:21

Энэ Оюу-Эрдэнэ сайд маань Христийн Шашинтай гээд л зарим хүн хэлэхийн, хэр үнэн юм бол?

Зочин [66.181.176.26] 2021-01-27 12:03:35

Ганбаатар гишүүний хүсэлтэнд тодорхой хариу өгөх эр зориггүй, өөрийн засгаа бүрдүүлэх эрх мэдэлгүй ийм хүн ийм хэцүү үед оновчтой шийдвэр гаргаад улсаа аваад явах чадваргүй байхаа, бас л нэг попорч том юм харсан хүн

Иргэн [103.57.95.100] 2021-01-27 11:55:32

Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг шинэ албан тушаал бий болоо юу.

Зочин [122.201.21.89] 2021-01-29 16:41:51


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.