ОХУ-д "КовиВак" вакцин яагаад өндөр эрэлттэй байна вэ?

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /BBC/. Сүүлийн долоо хоногуудад ОХУ-д коронавирусний "КовиВак" вакцин руу иргэд шуурч байна. Энэ вакциныг хийлгэхийг хүссэн иргэд вакцинжуулалтын цэгүүдэд урт дараалал үүсгэн зогсож байна. "КовиВак" вакцин бусдаасаа ямар ялгаатай вэ?, Оросод яг энэ вакцин өндөр эрэлттэй байгааг юу гэж тайлбарлах вэ?
"КовиВак" бол Оросын хамгийн нууцлаг вакцины нэг юм. Тус вакциныг М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төвд гарган авчээ. "КовиВак" вакцин өргөн хэрэглээнд нэвтрээгүй бөгөөд шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй аж.
Гэсэн ч "КовиВак" эрэлт үүсгэх ч завдалгүйгээр вакцинжуулалтын цэгүүдэд дуусаад байгаа аж. Өнгөрсөн баасан гарагт Москва хотын эрүүл мэндийн газар "КовиВак" вакцинаас 12 мянган тунг хүлээн авахаа мэдэгдсэн хэдий ч тус вакциныг хийлгэх хүсэлтэй хүмүүсийн тоо илт нэмэгдэж, урт дараалал үүсжээ.
Хүмүүс яагаад "КовиВак" вакциныг сонгох болов?
“Надад болон миний ойр дотныхонд “Ковивак” вакциныг хийлгэхийг эмч зөвлөсөн. Би ч тухайн үедээ нарийн тодорхой шалтгааныг нь эмчээс асуугаагүй юм. Надаас илүү мэдэж байгаа учир л эмч тэгж хэлж байгаа болов уу” хэмээн Москва хотын оршин суугч Николай “BBC”-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Оросуудад аль нэг онцгой, хүрэлцэхгүй байгаа бүхнийг олж авах хүсэл байдаг. "КовиВак" вакцин хийлгэхээр урт дараалал үүсгэснийг нь харвал нэлээд эрэлттэй байгаа бололтой. Надад ч мөн энэ вакцин "Спутник" вакцинаас илүү дэвшилттэй санагдаж байна. Хамгийн сайныг нь авахын тулд урт дараалалд зогсох хүсэл нь нөгөөтэйгүүр бидний сэтгэлгээнд байдаг” гэж тэрбээр мөн ярьжээ.
Харин Чебоксар хотын оршин суугч Михаил үйлдвэрлэлийн технологийнх нь талаар уншсаны дараа "КовиВак” вакциныг хийлгэхээр сонгосноо ярьжээ.
сонин mn
“Бусдаасаа ялгаатай нь "КовиВак” вакциныг “стандарт” хэлбэрээр бэлджээ. Тархвар судлаачдын ярьж буйгаар “Спутник” вакцин нь дайны үеийн вакцинуудад хамаардаг бөгөөд өөртөө вирусийг бүрэн агуулдаггүй. Ийм учраас би “Ковивак” вакциныг сонгосон” гэж тэрбээр ярьсан байна.
"КовиВак” вакцины талаар тодорхой болсон зүйлс
“Ковивак” вакциныг Чумаковын нэрэмжит нэр хүнд сайтай шинжлэх ухааны төвд гарган авчээ.
Энэхүү төв нь Оростоо халдварт саа өвчний цорын ганц “амьд” вакцин үйлдвэрлэгч бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан (НҮБ-ын ивээл дор ажилладаг олон улсын байгууллага)-ын цорын ганц ханган нийлүүлэгч юм.
Вирус судлаач Михиал Чумаков гэргий Марина Ворошилова, АНУ-тай хамтран ажилладаг Анатолий Смородинцевийн академитай хамтран халдварт саа өвчний “амьд” вакцины үйлдвэрлэл, эмнэлзүйн туршилтыг дэлхийд анх удаа явуулжээ. Чумаковын хүрээлэнд үйлдвэрлэгдсэн вакцинууд дэлхийн 60 гаруй оронд экспортлогдож, дийлэнх нь халдварт өвчний дэгдэлттэй тэмцэхэд үр нөлөөгөө үзүүлсэн байна.
"КовиВак" бол идэвхгүйжүүлсэн ("амьд биш") вирус юм. Энэхүү технологийг 70 гаруй жилийн турш ашиглаж иржээ. Ийм л зарчмаар Чумаковын төв халдварт саа өвчин болон хижиг, булчин задрах тахал, томуугийн эсрэг вакцинуудыг гарган авсан байна.
“Идэвхгүйжүүлэх технологи нь сайн судлагдсан байдаг. Энэ технологи нь өөрөө үр дүн, аюулгүй байдлын баталгаа биш. Үүнийг практик дээр, байгалийн орчинд шинжлэх хэрэгтэй” гэж “Атлас” төвийн эмч Кирилл Белан ярьжээ.
сонин mn
ОХУ-д зөвшөөрөгдсөн коронавирусний гурав дахь вакцин болох “КовиВак” вакциныг 2021 оны 2 дугаар сарын 20-нд бүртгэжээ. Хоёр тунт уг вакциныг 14 хоногийн зайтай хийдэг. Уг вакцинд "AYDAR-1” хэмээн вирусний омгийг ашиглажээ. Мөн дархлааны хариу урвал сайжруулагчийг нэмсэн байна. Вакцины вирусийг химийн аргаар идэвхгүйжүүлдэг. Тийнхүү 48 цагийн дотор химийн үйлчлэлд орсны дүнд хүнийг халдаахгүй гэж вакциныг хөгжүүлэгчид ярьж байна.
"КовиВак" вакцины аюулгүйг шалгах эхний шатны туршилтад 200 хүн оролцжээ. Энэ үед туршилтад оролцсон хүмүүст гаж нөлөө илрээгүй байна.
“КовиВак” вакцины үр дүнтэй эсэх нь батлагдсан уу?
Тус вакцины аюулгүй эсэх хийгээд үр дүнгийн талаарх шинжлэх ухааны нийтлэл хараахан гараагүй. Энэ нь ОХУ-д бүртгэгдсэн вакцинуудаас хамгийн нууцлаг нь юм. “КовиВак” вакцины талаарх дүгнэлтийг одоогоор зөвхөн хөгжүүлэгчдийн мэдэгдэлд тулгуурлан гаргах боломжтой.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.191] 2021-08-06 23:52:19

baliar vaktsinar uls torjino vaktsinar bizness hiine vaktsin bish zger owdohod uudag em n gardag bl

Вatuaj [103.57.93.99] 2021-08-01 02:13:08

Хамгийн гол ньвиржус нь үхмэл нь сайн

Зочин [103.212.118.46] 2021-07-25 13:41:53

orosuudad itgej bolohguiee

Зочин [192.82.81.113] 2021-07-23 22:44:17

ЗА БОЛЬЖ ҮЗ, БАС НЭГ ТАРХИ УГААЛТ

зочин [124.44.184.129] 2021-07-23 21:13:00

Энэ ямар учиртай мэдээ вэ? Энэ вакциныг Монголчууд захиалж авчирч Монголчуудад бас тарих гэж байгаа юм болов уу? Оросын 3 төрлийн вакцины арай гайгүй нь векторын аргаар гарган авсан спутник-v нь юм биш үү? Ковивак нь Монголчуудад толгой дараалан маш хурдан хугацаанд, эрчимтэй шахсан хятадын вакцинтай яг адил юм биш үү? Хятад вакцин халдвараас хамгаалсан уу? халдварыг тараасан уу? гэдгээ бодож үзвэл ковивак тийм ч хэрэгтэй зүйл биш байх аа? Оросууд нь өөрсдөө дотоодын вакцинаа тариулахгүй байгаа гэсэн биз дээ? Монголчууд хятад, орос вакцины харх биш биз дээ? Хятад, орос вакцины улмаас хожим Монголчуудын удамшил, ген, нөхөн үржихүй, оюун ухаан, сэтгэлгээнд гаж нөлөө үүсвэл хариуцлагыг ХЭН, ХЭЗЭЭ, ХЭРХЭН ЯАЖ хүлээх вэ? Монгол хүн Монгол газар шороон дээрээ үеийн үед үрийн үрд Монголоороо байгаасай, үлдээсэй. Монгол хүнээ үнэлж, хүндэтгэж, хайрлаач ээ. .

Lodoi [202.9.46.3] 2021-07-23 19:34:58

Songdog argaar zohion butegdsen ychraas auyl bagayai.Bad hyatadiin sinovak ch gesen uhsen virus

Иргэн [202.55.188.82] 2021-07-23 18:23:25

Оросын вероцелл юм байна гэж ойлголоо

Зочин [43.242.243.69] 2021-07-24 00:18:30

Маш ялгаатай . Вероселл вирусын бүтцээр оролдсон

зочин [202.9.46.28] 2021-07-23 18:09:36

Оросууд согтуу хийсэн юм

Зочин [103.26.195.45] 2021-07-23 15:13:02

aaa medhgui


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.