Коронавируст халдварын шинэ давлагаа үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, үүрэг өглөө

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцан мэдээллийн шуурхай байдлыг хангах, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авч хэрэгжүүлэх зорилгоор харьяа эрүүл мэндийн байгууллагууд ба Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг 2021 оны наймдугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа.

Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай цахим уулзалтыг наймдугаар сарын 29-ний өдрийн үдээс хойш зохион байгуулж, коронавируст халдвар (КОВИД-19)-ын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад үүсч буй асуудал, санал, хүсэлтийг сонсон одоогийн халдварын нөхцөлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, анхаарах асуудлыг хэлэлцэн, удирдлага ба тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах үүрэг өглөө.

Мөн коронавируст халдвар (КОВИД-19)-ын шинэ давалгаа үүсээд буй өнөөгийн нөхцөлд Эрүүл мэндийн байгууллагуудын гол тулгамдаж буй асуудал болох тоног, төхөөрөмж, эм тарианы нөөцийг шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Zochin [202.9.46.201] 2021-08-30 13:47:06

Vac hiilgeh tusam virus mutatsad orj huvirch bna .hyazgaargyi vac shahuulna gej bhgyi.henbugain ch darhlaliin sis.diilehgyi.busad orniig har vacjuulaad l ihseed l yheed l bna.orsuud 20hyrehgyi huviaa l vacdsan.odoo har udur byr 23,4myangan haldvar 700 yheltei bsn.odoo 2000garan haldvartai udurtuu.heseghen ovolzood namjij bn.odoo vac shiidel bish emchilgee,sergiilelt shiidel.too,standart geed muiharlalgyi uur olon yanziin gadnii erdemten emch nariig sons erelhiil.covid yhel hyyhdiin dund bhgyi gej helj bolno,ted min zuuvurlugch bish

Зочин [150.129.142.25] 2021-08-30 10:11:53

Вакцины 3 дахь тунгаа хийлгэх гээд өмнө нь очиж байсан ойрхон вакцинжуулалтын цэг дээр очсон чинь байхгүй байна, иймээс уг нь дүүрэг бүр дээр өмнө нь ажиллуулж байсан цэгүүдээ яаралтай ажиллулж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй бол илүү их хүн хамрагдах байхдаа, 3 дахь давалгаа эхэлж байгаа энэ үед хүн ихтэй газар очмооргүй байна шүү дээ

зочин [66.181.161.23] 2021-08-30 07:44:45

Одоогийн ЕСайд тунч мэдлэг,боловсрол,дадлага туршлага зохион байгуулах авьяас чадвар нэлээд хангалтгүй хий хоосон сайхан ярих л юм үр дүн ерөөс харагддаггүй ийм л нэг дүр эсгэсэн Сайдтай болчихоод байгаа дүр зураг л харагдаад байдаг яалтайч юм билээ дээ? Өөрөө үүнийгээ мэддэгч болоосой доо..............

зочин [66.181.161.23] 2021-08-30 07:40:45

Худлаа хуралдаад үүрэгдээд байдаг,байдал дээрддэггүй,сайжирдаггүй ийм л төр засагтай болчихлоо доо. Одоо вакцин таригдаагүй бага ангийн хүүхдүүдийг нэг танхимд бөөгнөрүүлбэл нөгөө Дельта чинь бүр галзуурах юм биш үү? Тиймээс 6-10 насны хүүхдийг цахимаар юм уу байдлыг харж байгаад хичээл эхлүүлбэл яасан юм бэ?

Зочин [192.82.76.245] 2021-08-31 01:23:16

Манайхны ааш олдохгүй Оруулахгүй гэвэл сургублиа оруулаач гээд жагсана биз Элдвээр хараагаад эхэлнэ Оруулья гэхээр тэнэгүүд тахал дэгдмэгц орууллаа гээд хараана шүү дээ Бага ангийнхан вакцингүй тул цахимаар оруулах нь дээр байх Дунд ангийнхан вакцинтай учир арайдээр боловуу яадаг бол Энэ Дельта чинь ямарч вакцинтай байсан хамаагүй халддаг гээ биз дээ Тэгэхээр бас хэцүү юм даа эрүүл мэнд 1 р асуудал шүү Эрхбиш амьд байхад учиртай

Management [192.82.65.51] 2021-08-30 04:33:58

Төр оюун ухааны чадвартай хүмүүсийг ажиллуулж чадвал шүүмжлүүлэх дургуй бөгөөд попрох хүмүүст хэрэгтэй дээ.

Zochin [66.181.161.33] 2021-08-30 03:23:28

Вакцингүй хүүхэд хүндрэх аюултай гээд байхад танхимаар оруулаад өвдөхөөр иншээд хуралдаад байж байх уу Урьдчилан сэргийлж цахимаао оруулаач Бусад вакцинтай хүүхдүүд нь танхимаар орно биз

Зочин [203.23.49.170] 2021-08-30 02:03:50

Наад вирус чинь уг нь дэлхий, хүн амыг ялгадаггүй л байлтай. Манайх ямар вакцин тариулсан болоод ингээд хиараад байдаг байнаа сду. Англи энэ тэрийг хар л даа. 65,0 хүнтэй Энфиелд стандионд бүгд амны хаалтгүй хөлбөмбөг үзэж байна ш т. Заяа нь хаячихсан улс гэхээрээ ийм арчаагүй сдануудаар удирдуулаад алиагаа алдаад байж байдаг байнаа.

Иргэн [192.82.80.6] 2021-08-30 01:48:02

Оюунэрдэнэ огцор, зүгээр байгаа хүнийг огцруулдаг хүн одоо өөрөө удаа дараа бараг өдөр бүр худлаа шаасныхаа төлөө огцорч болохгүй юж


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.