Түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцууллаа

Aдмин / Хууль

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) ийн тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэсэн байна.

Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байгаа эсэх, орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу, төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал хэр үр дүнтэй вэ зэрэг 20 орчим асуудлыг судлахыг чиглэл болгосон билээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ.

Одоо сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол автозамын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой юм байна. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10000-12000 сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ. Ажлын нэг өдрийг цахимаар ажилладаг болговол дэмжихээ судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 91 хувь хэлжээ. Хэрэв төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ.

Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог байна. Ихэвчлэн хувийн ажлаа амжуулах, автомашины татваар төлөх, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн туслам авах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор ирдэг. Ялангуяа жил бүрийн нэг, наймдугаар сард орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг байна.

Ерөнхий сайдаас буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, хэзээнээс боломжтой эсэхийг судлах чиглэл болгосон. Уг асуудлыг судлаад 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх, мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим автозамыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай автозамын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгийнхний богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

- Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)

- Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх

- Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,

- Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,

- Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,

- Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

- Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,

- Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,

- E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,

- Автомашингүй гудамж бий болгох,

- Зогсоолгүй бүс бий болгох,

- Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,

- Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,

- Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,

- Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм.


Сэтгэгдэл

болчих. [202.126.88.137] 2021-09-02 09:55:02

хөөёө болчих та нар захын хууль дүрмээ мэдэхгүй сонин юм ярих юм.угаасаа хуулиндаа үзлэгт ороогүй татвар төлөөгүй даатгалгүй тээврийн хэрэгслэлийг замын хөдөлгөөнд оролцуулдагүй биз дээ.хуулиа мөрдөхгүй байж юун сонин юм яриад байгаа юм бэ

Ган [66.181.177.206] 2021-09-01 07:44:18

Зөв шийдвэр алга. 1. Хотын төв хэсэг тэгш сондгой хязгаарлалт хий. 2.Төвийн бүх зогсоол төлбартэй болго. Хуучин машины импортыг зогсоо

Зочин [103.212.119.212] 2021-09-01 02:18:25

17 32 ын тойрогын баруун талын замыг засаачээ. 32 тойргын хажуу талын явган хүний зам явхад их хэцүү байна. Колонкны хавьцаа явган замгүй учир зорчиход хүнд баына. Зүгээр байгаа замыг жил болгон л хужлж авахын. Үүний оронд эвдэрсэн явж болохгүй байгаа замуудаа засаа. Мөн замын налууг хиих хэрэгтэй. зарим газар ж: Дэнжийн 1000 н 39рсургуулийн 17 оос 32 орох уруудах замуу налуугүй байна. Үүн дээр анхаараачээ.

Зочин [103.212.119.212] 2021-09-01 02:07:51

Бүх замыг дугуйн замтай болгох хэрэгтэй.Мөн хойноосоо урагш явах замыг дугуян замтай болговол дугуйгаар явах хүн олон байна. Зам нь алга. яаюул осол ойрхон баына.

ЭНЭ БАЛАЙ ЮМНУУД ДОТОР ЧИНЬ НЭМЭРТЭЙ ЮМ НЭГ Ч АЛГА. УХААНД НЬ УХНА ҮХСЭН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЦАРАЙЛСАН [66.181.187.152] 2021-08-31 22:42:47

ЭНЭ БАЛАЙ ЮМНУУД ДОТОР ЧИНЬ ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮМ НЭГ Ч АЛГА. ХОГИЙН МАЛНУУД ЮМ АА. АЖИЛДАА СЭТГЭЛГҮЙ ХООСОН ТОЛГОЙНУУДЫГ БУУДЧИХ ЮМСАН. БОЛДОГ БОЛ.

Зочин [103.57.94.77] 2021-08-31 17:00:49

Авто замгүй гудамж, зогсоолгүй гудамжтай болвол замын түгжрэл ихсэнэ гэдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэдэж байгаа

Зочин [202.126.88.137] 2021-09-02 09:52:30

харин тийм

erka [139.5.218.216] 2021-08-31 15:37:25

eo yanaa zobhon ajil hiisen ner zuudeg garuud toroor neg duurchee gargaj baigaa shiidber ehleed hotooroo neg sain ybaad horoo gudamjgui ybaad uzeechee malnuudaa BZD 14 horoond mash tom gazar bna 30 garui ga gazar bna negch surguuli tsetserleg alga buh humuus huuhedee tob zamruu orj surguulidna hurgej bna boon bogloo yasan archaagui nobshnuud odoo bogloogoor ahiad ene ynzaaraa 10 jil yrina shuu ymarch abah um alga esbel ediin zasgaarna humuusee hodoo ruu ybuul tsalingiin shimtgel abahgui oron suutsni 50 hubiig tor daana ch umuu ahmad nastai humuusiin tetgberiig 50 hubi nemeh geed mash olon ediin zasgiin arga bna shuu de zorigtoi tootsootoi shiideed ogoochee

Зочин [202.126.92.99] 2021-08-31 15:35:16

Ээ хөөрхий үнэхээр ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНӨӨР А ч гүй нөхдүүдийн гаргасан санал байна. Энэ аргуудаар ямарч өөрчлөлт гарахгүй

Зочин [192.82.80.188] 2021-08-31 22:11:59

hotoo orgojvvlj chadahgvi bj mashinuudaa hyzgaarlana ch geh shig

З [202.126.89.152] 2021-08-31 15:18:41

Захуудыг хотын гадна гаргаач яагаад болохгуй бгм метро хийхгуй бол тугжрэл бууруулах гэж жил жилд тосвийн монгийг ургуй зарж гал унтрааж яахын доривтой зоригтой холын бодлого хэрэгтэй

З [202.126.89.152] 2021-08-31 15:15:46

УБ хотод зогсоолгуй бус бий болгох гэдэг нь юу гэсэн уг бэ зогсоол хаана бгм тэгээд машин пчих энэ ажлаа зогоо эхлээд зогсоол бий болгоод дараа нь ачвал яагаад болохгуй юм Анхнаасаа хот толовлохдоо зогсоолоо ,зулэг мод цэцэрлэгжуулэх асуудлаа шаардаж тусгаж барилга хулээж авах барих зовшоорол огохдоо энэ асуудлыг яагаад хийж огохгуй бгм энэ хэний буруу бэ дунд шатны ажилчид нь ажлаа хийхгуй бна

... [202.55.188.101] 2021-08-31 13:55:20

UB giin kheregtseend mashiniig 7 jileer khyzgaarlawal yamar bna...Khuduu oron nutaggiikhan bolomjiin khymd mashin tai bolnoshdee....gaaliar orj irdegtei orj irj l baig

Irgen [72.211.224.134] 2021-08-31 13:40:20

Iim sanal gargah gej syr duulian bolooh yah be.ingej ajil hiihgyiee.ene ulsuudiig bushuuhan ene sanaltai ne hamt zailuul.todorhoi ajil hiigeechee.meregjliin ulsuudiig orolcuulaachee.achina gehees uur yu bainaaa.harin esregeeree ali bolomjtoi gazart zogsool baiguulah .yalanguya emnelgiin orchind.zurchiliig hatuu bolgoh. Gm..

Zochin [202.126.89.171] 2021-08-31 13:26:05

Tumur zamiin bolom busad achij buulgah terminal uudiig hotoos garga

Зочин [66.181.161.89] 2021-08-31 13:08:06

unetei mashin daatguulana l biz

Зочин [66.181.161.89] 2021-08-31 13:06:40

daatgal yamar xamaatai yum be uzleg onosholgoo harin zailshgui shaardlagatai daatgal sain duriin baih yostoi

Зса [202.126.89.82] 2021-08-31 12:53:30

Зах, худалдааны төвүүдийг ээлжээр 7 хоногт 1 удаа хааж (амрааж) байвал зүгээр байх. Даваа гаригт Баянгол дүүрэг 1000 нэр, Лхагва гаригт Хархорин зах, Пүрэв гаригт Энхтайваны өргөн чөлөө дагуу гэх мэт.

Зочин [103.80.210.183] 2021-08-31 13:27:08

угаасаа л амрдаг ш дээ. захуудын зам дээгүүр доогуур нүхэн гарц хийж замаараа шууд давхин өнгөрдөг болгох. олон түвгинт зам хийгээд л болно доо.

ЗОЧИН [66.181.190.31] 2021-08-31 12:44:50

66.181.19.312 ОНЦ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ГЭЖ ЭХЛЭХ СЭТГЭГДЭЛД МУИС, БДС, ТИС ГЭСЭНД АНАГААХЫН ДЭЭД СУРГУУЛЬ /АДС/ ГЭЖ НЭМЭХ

ЗОЧИН [66.181.190.31] 2021-08-31 12:40:16

ОНЦ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ А/Х БН 1.НАРАНТУУЛ,100 АЙЛЫГ ШӨНИЙН ЗАХ БОЛГО,ӨГӨӨМӨР ТЕХ-ИЙН ЗАХЫГ ХАА,ЭСВЭЛ ХОТЫН ЗАХРУУ НҮҮЛГЭ 2.ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ ЗҮҮН 4 ЗАМААС 5 ШАР ХҮРТЭЛ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ТЭГШ СОНДГОЙГООР АЖЛЫН 5 ХОНОГООР ХИЙ,ХАГАС БҮТЭНД мөн,ХОЙД УРДААС ЭГЦ ХӨНДЛӨН ГАРАХАД ХЯЗГААРЛАЛТГҮЙ БАЙХ,БУСАД ЗАМЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛ 3.УБ ХОТООС ХӨДӨӨ АЙМАГ,СУМРУУ НҮҮХ ГЭР БҮЛД 20 САЯ ТӨГ ОЛГОЖ ДЭМЖИН ГЭР ХОРООЛОЛ,ХҮН АМЫГ ЦӨӨРҮҮЛ 4.УБ-Т НҮҮЖ ИРЭХИЙГ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БОЛГО,БОЛЗЛЫГ ЧАНГАТГА 5.МУИХ,БДС,ТИС-ААС БУСАД ИХ ДЭЭД СУРГУУЛЬ,КОЛЛЕЖИЙГ УБ-ААС ХӨДӨӨ НҮҮЛГЭ 5.МАШИНЫ ЗОГСООЛЫГ 30% НЭМ 6.УБ-т АЛГА ДАРАМ ГАЗАРТ Ч АВИЛГААР БАРИЛГА БАРИХЫГ ЭГНЭГТ БҮРМӨСӨН ЗОГСОО 7.ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГРУУ НҮҮЛГЭ 8.ЭНХТАЙВНЫ,ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ,ХОЙД 1-2-Р ТОЙРГИЙН ГУДАМНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЭГНЭЭГ УЛААНААР ӨНГӨЛЖ,ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛГАХ ХАТУУ ЖУРАМ МӨРДҮҮЛ 9.УБ ХОТООС ТӨМӨР ЗАМЫН БҮХ ТЭЭВЭР ЗУУЧИЙГ ГАРГАЖ БАЯН ӨРТӨӨНД ТӨВЛӨРҮҮЛ10.БОГДХАН ТЗ ТҮРГЭН БАРЬЖ УБТЗ-ын АЧААГ ТҮҮГЭЭР ЯВУУЛ 11.МЕТРОГ 10 ЖИЛД БАРЬЖ ДУУСГА

Баагий [202.126.89.99] 2021-08-31 12:37:30

Төрийн ажил хүнд суртал ихтэй ажил удаан байхад нэг өдөр онлайн гэх шиг хуцах юм,төрийн албан хаагчийг нийтийн унаагаар явуулах хэрэгтэй ,нэг байгуулгын гадаа зогсох зогсоол байхгүй бүх ажилчид нь авилгийн машинаараа дүүргэчихдэг үүнээс болж түгжрэл их болж лууврын ачилт их б.а

арай арай [202.126.92.99] 2021-08-31 12:33:56

Наад саналууд чинь аль 2012,2013 онуудад яригдаж байсан саналууд байна, одоо ганц хэрэгжээд явж байгаа нь дугаарын хязгаарлалт, өмнө нь танилцуулсан юмны нүүр он сарыг засаад танилцуулж хэн ч чадна, шинэ юм сэтгэ, бусад орнуудын туршлагыг хэрэгжүүл, боловсон хүчнээ сайжруул, за тэгээд хэлэх үг алга даа. Даанч дээ ийм юм танилцуулаад зогсож л байдаг, тэрийг нь бас сонсоод дэмжиж л байдаг

IRGEN [59.153.115.180] 2021-08-31 12:13:17

AMARHAN YMIIG SHIIDEJ CHDHGUI YMAA YMAR HETSUU HUMUUS VEE.ZAHUUDAA HOTOOS GARGA IH SURGUULIUDIIG BAS NUULGE HOTIIN TOVOOOS HET NUSER BAIGUULAGUUDIIG HOTOOS GARGAAAA.

MANAI irged odorjingoo emneleg, tsagdaa, shuuh 3 aar l yavaad ongorj baina daa [66.181.180.137] 2021-08-31 12:06:00

NARANTUUL. HAR HORIN ,BARS,100 AIL, SHONHOR ,BUH EMNEEELEGUUD IIG DEED SURGUULIUDIIG,hotiin tovoos nuulgeh sheedlagatai.

Иргэн [202.131.228.50] 2021-08-31 12:04:08

Замын хөдөлгөөний хуульд заасан хашлага давуулж Автомашин байрлуулах тэмдэглэгээг хийх, гол замуудыг хооронд нь олон газраар холбох, баруун эргэлтийг бүх уулзварт зөвшөөрөх ,нэг чигийн урсгалыг аль болох цөөлөх,дүрэм зөрчигчдийг өөгшүүлэхгүй ямар ч тайлбаргүйгээр шууд торгох, шинээр зам тавих(ЕС ямарч зам тавиад түгжрэл буурахгүй гэж ярьж байх юм), орон сууцны хороололуудын хашааг буулгаж зам чөлөөлөх зэрэг ажлуудыг хийвэл зохих үр дүн гарах нь дамжиггүй

Төөгий [122.201.31.165] 2021-08-31 11:11:16

баруун рүльтэй машиныг гаалиар орохыг хоргилчих аажимдаа хотод явж байгаа машинуудыг тодорхой хэсэгт явуулахгүй болго тэгвэл ачаалал буурна

Зочин [64.119.16.112] 2021-08-31 11:00:28

За даа хэрэгжих юм алга л байна даа.аргаа барсан хүний л ажил төлөвлөжээ.Захуудыг хотоос гарга.Их сургуулиудыг нүүлгэ жолооны курсыг цөөлж чанаржуул.

Зочин [202.9.40.16] 2021-08-31 10:35:10

Хммм ийм л тэнэгүүд төрд ажиллаж бн даа оюукааааа. Шал дэмий юм хэлээд зогсож бн энэ цүнх баригч shit. Олигтой шийдэл алга даа. Наад ажлаа чаддаг аавын хүүхдүүдэд нь өгчөөч гуйяаааа

Зочин [192.82.89.167] 2021-08-31 10:48:28

yaaaaaag zuv.bur oi gutchlaa

Зочин [202.55.191.194] 2021-08-31 10:23:35

хотын төвд байгаа арьс шир угаах цэгүүд, цемент савлах үйлдвэрүүд, техникийн захуудыг эхний ээлжинд гаргах цаашлаад тетрис шиг барьж байгаа барилгуудыг зогсоох

Гаргаа [192.82.67.139] 2021-08-31 10:07:50

Нарантуул захыг хотоос налаих наана баилгаа бүх 4замуудаа гүүрэн нүхэн зам хии зам бөглөө 70 буурна

Иргэн [103.212.117.152] 2021-08-31 09:31:25

Хотын төвлөрөл гэч юм л байгаа ш дээ. УБ-аас гарч хөдөө орон нутагт амьдрах таатай, ашигтай хувилбар дээр толгойгоо ажиллуулаач дээ. Нэ хонхорт бүгдий нь чихчихээд ийм арга ядсан юм яриад байж байдаг арчаагүй төр юм даа.

Зочин [202.70.44.46] 2021-08-31 09:30:52

Дорвитой шийдэл алга л байна даа. Ядаж захуудаа шөнийн 22.00-05.00 цагийн хооронд ажиллуулбал хот, хөдөөнөөс бараа татах хүмүүс хотынхонтой зэрэгцээд давхиад байхгүй. Техникийн бүрэн бус машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, лизингээр машин зарахыг хориглох, өөрийн зогсоол, гаражтай иргэнд автомашины дугаар олгох, нэг хаягт амьдардаг хүмүүсийн 2 дахь, 3 дахь машинд өндөр татвар ноогдуулах гэх мэт шийдэл гаргаж болно доо

mate [43.228.131.42] 2021-08-31 09:19:00

Аргацаасан арга хэмжээ, үр дүн бага гарна. ядаж хотын төвдөө хэдэн давхар зогсоол шийдвэл. Бас энэ олон хүн цугладаг захуудаа зайдуу гаргаж чадвал, Зарим их дээд сургуулиа хотоос гаргавал. эдгээрийг богино хугацаанд хийж болно доо.

Зочин [202.179.26.47] 2021-08-31 09:13:42

Нэг ч бүтээлч үр дүнтэй санал алга. Гудамж төслийн Батболдоос чаддаггүй бол асуу

deegii [64.119.18.19] 2021-08-31 08:57:35

maanag ymnuudaa gadnaas oruulah teevriin heregsliig 5 jil ees deesh bol tatvar nemeechee

Irgen [202.9.40.181] 2021-08-31 22:26:59

Xotiin gotor baryyn zyyn 4zamaas dotgosh mashin zogsool grashyydiig bygdiig byylgaach ungu yzemjgyi shavar tumur grashyyd dyr zorgooroo bariaad xyviin gazar talbai bolgochixson orox garax xudulguun xaachixsan zambraagyi tuluvlultgyi gazryydaa tsegtsleech xotiin tuvd buunii tom zaxyydaa nyylgej xotoos xol gargax tsag bolj narantyyl 100 ail bumbugur xarxorin tsaiz zax geed gazryydiig nyylgen shiljyylbel taarna 22 iin tovchoo nalaix xonxor orchim buunii tom xydaldaanii tuvyydiig taraan bairlyylax xeregtei tegj bj tuvlurul saarna


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.