Монголд нутагшуулсан минжээс коронавирусийн "дельта" хувилбар илэрчээ

Aдмин / Нүүр

Минж нутагшуулах, үржүүлэх төвийн ажилчид болон минжээс коронавирус илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байсан билээ. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгчээ. Тэрээр "Минжээс коронавирусийн дельта хувилбарын вирус илэрсэн. Одоогоор нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Амьтанд шинжилгээ хийхдээ хүнтэй адил хамрын салстаас сорьц авдаг" гэжээ.

Коронавирус нь олон төрөл, зүйлийн амьтанд өвчин үүсгэдэг. 2002 онд Хятад улсад SARS-CoV нь махчдын багийн муур хэлбэртэн болох Сивэт муур /civet cat/ хэмээх амьтнаас хүнд халдварласан бол 2012 онд MERS-CoV Саудын Араб улсад нэг бөхт тэмээнээс хүнд халдварласан. Коронавирус нь ихэнхдээ амьтанд түүний дотор сарьсан багваахай болон тэмээнд халдварладаг вирус боловч эдгээр амьтдаас хүнд халдварлаж өвчлөлийг үүсгэж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бэлтгэсэн зөвлөмжид дурджээ.

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ-өөс:

  • Тэжээвэр амьтдаа тэврэх, арчлах, хооллохын өмнө болон дараа гараа сайтар угаах эсвэл халдваргүйжүүлэх
  • Амьтад халдварт өртөхөөс сэргийлж, гэрийн эзэн, амьтан маллагч амны хаалт тогтмол зүүх
  • Үүр, хэвтэр, хоолны сав зэргийг тогтмол цэвэрлэж, угаах, ялгадас хог хаягдлыг халдваргүйжүүлэх
  • Амьтанд ханиадны шинж тэмдэг болон хоолонд дургүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн газар, ЗӨСҮТ-д хандах
  • Өөрт шинж тэмдэг илэрсэн эсвэл халдвар авсан бол өөрийгөө тусгаарлахыг зөвлөв.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-09-13 00:50:40

хүнээ шинжлэхгүй байж зэрлэг амьтад шинжилээд яюж байдаг мал АА амьтан байх уу?

Зочин [150.129.143.80] 2021-09-12 05:37:21

Хаанаас монголын хаана нутагшуулсан юм ийм төрлийн мэдээг тодорхой баримт эх сурвалжтай нийтэлж байх ёстой. Үгүй бол гүтгүүлч гэж цоллогдоно.

Зочин [66.181.161.97] 2021-09-11 10:45:06

Энэ вирус мутацлагдсаар олон тэрбум хүнийг үхүүлэх биз.

Зочин [66.181.160.102] 2021-09-10 23:19:49

Туул гол бүхлээрээ дельтагаар урсаж байгаа юм байна гэж ойлгов.

Zochin [202.9.46.237] 2021-09-10 15:31:29

Haana bilee bas baahan bulga ch bilyy alj bulaad syyldee nuguuh ni yner orj havi orchin ni balaraad butsaaj uhaj gargalaa geed bsn.bodvol shataasan bh.(hedees ni corona ilersen geed)

Зочин [66.181.160.116] 2021-09-10 15:06:57

Арьсыг нь авах гэж байгаа биз хөөрхий амьдыг хлах гэж байгаа байрдаа

Зочин [103.229.122.117] 2021-09-10 12:33:40

En mal suxuudiig yax estoi vee? Aimshgiin noxoinuudaa yaj niitiin gazar oron suutsand yaj avch yvax ymarch xuulin medleg alga.Baliar xumuujulsen noxdoo yu gee ch medexgui tejeej busad xumuusdee mash gai bolj bn.Ajillaa xiigeechee xar maluudaa

Зочин [139.5.216.242] 2021-09-11 19:09:30

Тайван байж бусадтай хуваалцаж амьдраарай. Амьтай бүхэн амьдрах эрхтэй. Үйл үйлээ дагадаг. Хүн та тансаг мунхаг хэрэглээгээрээ олон мянган амьтны амь таслан буй үйл тань багадахгүй арвин байгаа шүү.

Зочин [59.153.115.49] 2021-09-11 04:12:16

bitgii huts. vhamaas dor mal gej baihgui.

Зочин [192.82.68.187] 2021-09-10 12:16:16

Минжиндээ маск зүүлгэхгүй яасынбээ??Арайчдээ , одоо тэгээд мал эмнэлэгт нь ор байгаамүүүү??

Зочин [202.126.90.66] 2021-09-10 11:56:18

Орон сууцанд нохой тэжээж, ойр орчиндоо, гадаа баалгаж шээлгэж бузарлаж явдаг хүмүүсийг яах ёстой юм бэ? Тэр нохойнууд нь бас л вирус тээгч тараагч болж байгаа биздээ

Зочин [139.5.216.242] 2021-09-11 19:13:58

Яана даа ахархан бодолт мунхаг таныг. Таны замбарааагүй хэрэглээтэй үр хүүхэд эцэг эх чинь энэ дэлхийд амьтад амьдрах орчиг үгүй хийж байгааг мэдэх үү?!?! Та тийм сүрхий юм бол ой модонд битгий алх хөдөө гадаа битгий яваарай тэнд амьдарч буй амьтад таны баас шээс хог новшинд дургүйг санаарай.

Зочин [59.153.115.49] 2021-09-11 04:13:19

ta naraas doloon dor ym gej yu baidiin? oorsdiigoo hichee. buruugaa busadruu chihehees oor ymgui vham met bol zugeer amruugaa alaavchaa chiheed duugui suuj bai

Зочин [202.126.88.220] 2021-09-11 01:18:37

Хүн та өөрөө аймшигтай вирус тээгч бас л мөн амьтнаас доор араатан гэдгээ мэдэх үү

Зочин [103.229.122.117] 2021-09-10 12:35:32

En bol tsever suux geed mal gazart medex estoi bas ter xuuliin gazar n xaana bnaa

зочин [103.229.123.93] 2021-09-10 11:42:54

бас минжний хамрыг ухачхав уу. писиардчив уу. пиар дчив уу.

Хүн л юм бол гэмгүй амьтныг устгаж болохгүй. [202.131.225.53] 2021-09-10 10:08:46

Тэглээ гэж минжийг алж хядаж болохгүй. Ямар эднуус Дельта вирусыг тараасан биш. Энэ өвчин хүнээс л амьтанд халдсан байгаа. Минжийг алах юм бол байгальд шудрага бус зүйл болно. Үржих гэж ядаж байгаа амьтныг хүний эрхшээлээр устгаж болохгүй.

Шүүгч [150.129.142.91] 2021-09-10 08:45:58

үндэстэнээр устгах бодлог уу? Урдаас оруулж ирсэн үү?


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.