Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Aдмин / Хууль

Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-СӨХ-ны хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнтийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмэнт, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан. Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой.

-Уг хуулийн төсөлд яг ямар заалтууд орж ирж байгаа юм бэ?

-Бидний боловсруулсан хуулийн төслөөр нэн тэргүүнд иргэдийн өмч болох орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмэнт, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг СӨХ-г чадавхжуулах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, шилэн болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан

Түрүүн хэлсэн хууль өнөө цагийн шаардлагыг хангахгүй байгаагийн нэг жишээ бол ирц бүрдэхгүйн улмаас СӨХ-ийн эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хурлаа хийж чадахгүй, үүнээс болж уг хурлаар шийдвэрлэх ёстой асуудлыг гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлж шийдвэрлэх, хариуцлагагүй ажиллаж байгаа гүйцэтгэх захирлыг өөрчилж чадахгүй явдал түгээмэл байна. Харин бид шинэ хуулийн төслөөр Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр сууц өмчлөгч хаанаас ч бүх гишүүдийн хуралдаа оролцох, санал гаргах, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болно. СӨХ-ны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал, бусад удирдах албан тушаалд тухайн орон сууцны байшинг барьж ашиглалтад оруулсан хүн, түүний хамаарал бүхий этгээд, уг хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллахыг хориглохоор тусгасан байгаа.

-Ер нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу байдаг юм бэ?

-Хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө, санхүүгийн хуримтлал муу, хүний нөөцийн чадавхын асуудал юм даа. Тэр дундаа ажилчдыг чадавхжуулах, цалин, урамшууллын асуудал байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамаатай 5360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны байшингийн орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлж байна.

-Орчны газрыг бусдад эзэмшүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Орон сууцны байшингийн орчны газар гэдэг нь тухайн орон сууцны байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газар. Энэ бол оршин суугчдын хувьд хамгийн чухал асуудлын нэг. Гэтэл хамаг орчны газраа алдаад дууссан. СӨХ хуулийн этгээдийн эрхгүй тул албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа нь ч үүнд нөлөөлж байна. СӨХ-ны гүйцэтгэх захирал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Хэдэн зуу, мянган оршин суугч, иргэдээ төлөөлж СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэг, хоёр, тав, арван хүн СӨХ-ны гүйцэтгэх захирлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрс ялгаатай шүү дээ. Иймэрхүү хуулийн зохиомол хязгаарлалт, ойлгомжгүй зохицуулалтын улмаас иргэд маш их зүйл алдсан байна. Сонирхолтой жишээ ч бас байна.

-Ямар жишээ байна вэ?

-УИХ-аас 2005 онд Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолыг баталж, орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, баталгаажуулахыг Засгийн газарт даалган, энэ ажлыг дуусах хүртэлх хугацаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг зогсоохыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг. Харамсалтай нь энэ ажил хийгдээгүй. Үр дүн нь өнөөдөр тоглох тоглоомын талбайгүй хүүхдүүд, тав тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн иргэд оршин сууж байгаа шамбааралдсан байшингууд. Ер нь ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол байх учиртай орчны газраа оршин суугч, иргэд эрх мэдэлтнүүдэд алдсан. Одоо бид бүх боломжоороо үүнийг засах ёстой.

-СӨХ-ны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлага тодорхой бус байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тусгаж байна вэ?

-Тулгамдсан асуудлын нэг мөн. СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхдүүд олон байна. Эцсийн дүндээ энэ төлбөр оршин суугчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад зориулагдсан, тэдний өмчийн үнэ цэнийг алдагдуулахгүй, хадгалахад хэрэгтэй юм. Хариуцлагагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, санхүү, үйл ажиллагаагаа оршин суугчдадаа тайлагнадаггүй зарим нэг СӨХ-ны үйл ажиллагаа ч энд нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 1676 СӨХ, нийслэлд 1474 СӨХ ажиллаж байна. Эдний дунд хариуцлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон СӨХ олон бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хариуцлагагүй нь ч байна. Тэгэхээр СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль, алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна гэж бодож байна.

-Нөгөө талдаа СӨХ-ны хариуцлагыг хэрхэн зааж өгсөн бэ?

-СӨХ-ны хувьд хийх ажил, чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад Зөрчлийн болон бусад хуулиар хариуцлага тооцно. Ногоон байгууламжаа арчилдаггүй, цэвэрлэгээ, үйлчилгээгээ тогтмол хийдэггүй, гэрэлтүүлэггүй, харанхуй, явган хүний замгүй, ундуй сундуй, тоглоомын талбай нь эвдэрхий тул хүүхдүүд гэмтэж, бэртдэг ийм замбараагүй байдлыг энэ хуулиар хална. Нэгэнт ажил хийнэ гээд СӨХ-г удирдаж байгаа бол ажлаа бүрэн дүүрэн, чанартай, стандартын дагуу хийх ёстой. СӨХ-ны гишүүд ч төлбөрөө цаг хугацаанд нь төлж, үүргээ биелүүлэх ёстой. Хуулийн төсөлд СӨХ-ны гүйцэтгэх захирал улирал тутам холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнах бөгөөд тайланг оршин суугч, иргэдэд зориулсан цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулахаар тусгасан.

-СӨХ-дыг төрийн босоо бүтцэд оруулж дараагийн ОСНАА болгох нь гэх шүүмжлэл байна лээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ташаа мэдээлэл байна. СӨХ-ны бүтэц, зохион байгуулалтад төрийн оролцоо байх ёсгүй. Энэ талаар хуулийн төсөлд ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй. Хуулийн төслийг уншаагүй зарим нэг нөхөд ташаа мэдээлэл тараасан байна лээ. Сонгууль дөхөж байгаа нь ч нөлөөлж байгаа болов уу. Шударга санал, шүүмжлэлийг бид хүлээн авч, хуулийн төслөө сайжруулна. Энэ чиглэлээр судлаач, хуульчид СӨХ-д, иргэдтэйгээ хамтарч ажиллаж байна. Хуулийн төслүүд манай Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байгаа тул Та бүхэн танилцаж, саналаа ирүүлээрэй.

-Хуулийн төсөлд бүх СӨХ-ыг нэгтгэсэн сан байгуулж төр удирдана гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Уучлаарай. Бас л ташаа мэдээлэл байна. Нийтийн зориулалттай орон сууцны 8000 гаруй байшин бий. Энэ байрнууд цагийн уртад элэгдэж, муудна. Тэр үед их засвар, арчлалтыг хэрхэн хийх вэ? СӨХ-нуудад хуримтлал алга, тэд цэвэрлэгээ, харуул, хогны асуудлаа л чадан ядан шийдэж байна. Одоо бол улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бага, багаар шийдэхээр оролдож байна. Хэн хөөцөлдлөгөө сайтай УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй нь бүрэн бус ч гэсэн шийдүүлж чадаж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны шийдэл биш. Ямар ч төлөвлөлтгүй, бодлогогүй байна. Уул нь энэ асуудал бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, бас хотын өнгө үзэмжтэй шууд холбоотой, онцгой анхаарал хандуулах учиртай асуудал. Тийм учраас орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой. Иргэд, СӨХ-нууд ч хуулийн төсөлд тусгасанчлан Хяналтын зөвлөл байгуулж, хатуу хяналт тавьж ажиллах нь зөв гэж үзэж байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар, арчлалтын сангийн менежмэнтийг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил сонгон шалгаруулалтаар хариуцаад явах боломжтой юм. Энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан байгаа. Дахин хэлэхэд, энэ бол хуулийн төслийн эхний хувилбар. Олон талаас нь ярилцаж, санаагаа уралдуулж, зөвшилцөж, оновчтой зөв хувилбар гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

ZOCHIN [202.9.40.100] 2024-04-17 21:47:01

Ямар их мөнгө авч ханадаггүй новшнууд вээ зайлуулаач. Мөнгө нэхээд л байх юм. Амьдрах эрх байна уу бидэнд. Өндөр төлбөр авчаад хуцаад байх юм.

Зочин [66.181.181.200] 2024-03-27 07:40:20

СӨХ.ИЙГ ТАТАН БУУЛГАЖ УЛС АВАХ Х.ТЭЙ..ОРШИН СУУГЧДЫН МӨНГИЙГ ИДЭХ ГЭЖ ШИНЭ ОРОН СУУЦАНД АЖИЛЛАЖ БАЙГААД ДАРААГИЙН ОРОН СУУЦ РУУ ОРЖ БАС Л ИДЭХ..ИЙМ Л АЖИЛЛА ТӨЛӨВЛӨДӨГ СӨХ ИРГЭДЭД ХАРИН Ч ХОХИРОЛ УЧРУУЛДАГ СӨХ.ЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦ.ТҮҮНЭЭС ИРГЭДЭЭ БАНК САНХҮҮГЭЭР ДАРАМТЛАХ НЬ БУРУУ.ЯДАРСАН ИРГЭД ЧИНЬ НАСААРАА БАНКНЫ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭНД ДАРЛУУЛЖ ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛННЭС ЧИНЬ БОЛЖ ХАВДАР ГЭДЭГ ХАР ӨВЧИНД НИРВЭГДЭЖ ОЛОН ЗУУН МОНГОЛЧУУД ХОРВООГ ОРХИХ НЬ ХАРАМСМААР.. СӨХ.ИЙН МӨНГӨ ТӨЛӨӨГҮЙ ТӨЛӨӨ ХАР ДАНСААР ИРГЭД ХОХИРОХ ЕСГҮЙ..

Зочин [66.181.181.200] 2024-03-27 07:25:47

СӨХ.ЫГ ТАТАН БУУЛГАЖ УЛС АВЧ АЖИЛЛУУЛАХ Х.ТЭЙ. ОРШИН СУУГЧДЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДДАГГҮЙ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ СӨХ.Д МӨНГӨ ТӨЛӨХИЙГ ИРГЭД ХҮСДЭГГГҮЙ...МӨНГӨ ИДЭЭД Л ДАРААГИЙН ХОТХОНЫГ РУУ ОРЖ БАС Л ИДДЭГ ШҮҮ ДЭЭ..ИНГЭЖ ИРГЭДЭЭ ДАРАМТЛАХ НЬ БУРУУ. ИРГЭДИЙГ ЭДИЙН ЗАСГААР НЬ ДАРАМТАЛДАГ МОНГОДООС ӨӨР УЛС ОРОН БАЙХГҮЙ БОЛ УУ. БАНКНЫ ЗЭЭЛИЙН ӨНДӨР ХҮҮНД ДАРЛУУЛНА ОДОО БАЙТЛАА АЖЛАА ХИЙДЭГГҮЙ СӨХ.ҮҮДӨД БАРЬЦААЛАГДАХ УУ..

Bethany [193.8.95.99] 2024-03-23 22:09:40

جهت نمایش متن کامل به سایت منبع کلیک کنید source

зочин [202.126.93.115] 2024-03-22 18:11:00

СӨХ гэж сайн дурийн байгууллагыг татана буулгаж хуучин мэргэжлийн байгууллага ОСНАА газарт нь өгөх хэрэгтэй СӨх ийн хураамжийг дүрэм байвал дүрэмд заасан жигд болгох хэрэггүй айл бүрээс 20-25 мянган төгрөгийн хураамж авч өрхийн орлогот нөлөөлөхгүйгээр бага тарифтай болгое оо

иргэн [192.82.66.181] 2024-03-21 15:52:00

СӨХ-өөс өөр юмтай ноцолдох бяртай амьтан албан тушаалын суудал дээр байна уу! Авилга ,албан тушаалын тухай хуулиа чангатгаж,хариуцлагаа ил тод мэдээлэлтэй болго.

зочин [66.181.188.57] 2024-03-20 21:30:49

СӨХ ер нь хэрэгтэй юу? 50000₮*6сар=300000₮ төлөөгүй гэх шалтгаанаар иргэдийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж үү? энэ арай хэтэрсэн дорд заалт уу? Монголын төр засаг, Монголбанк арай хэтэрхий доошоо орж байна уу? Ийм мэт жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж иргэдээ дарамтлах, шахах хэрэг үү? Эсвэл энэ СӨХ гэдэг нь төр засгаас том этгээд юмуу? СӨХ гэж бөөн хэрүүлийн алим биз дээ? Мөнгө нэхэхээс өөр ажилгүй биз дээ? СӨХ өөрсдийгөө хэт өндөр цалинжуулдаг мөртлөө хийсэн ажилгүй байдаг биз дээ? Сөх ёстой ядаргаа.....

Зочин [139.5.217.96] 2024-03-23 13:06:07

СӨХ-г оршин суугчид өөрсдөө байгуулж, өөрсдөө удирддаг шүү

Зочин [202.131.254.34] 2024-03-21 08:55:30

Чи СӨХ-д ажилж хийж үзсэн юм уу? Төлбөрөө төлдөггүй айлуудаас болж СӨХ доголддог юм. СӨХ-н төлбөрөөцагт нь төлдөг Оршин суугчид нь хохирдог юм.

irgen [202.9.40.149] 2024-03-20 21:09:46

SEH n yaj ajillaj bgaag .mungiig yaj zartsuulj bgaag ehleed shalga.SEH Deed zuvlel gj uo ch hhgui.mungenii huvalz.Gegeenten hothoni SEH yaj mungeer togloj.shugamiin zasvariig hurtel orshin suugchdaas munge avch hiisen.Sar buriin mungee hurimtlal uusgeed.todorhoi tom zasvar hiideg uom.Odoo koridor.hana taaz mash muuhai.bolson.Alimaa gj huuhen 145 ailiin mungeer shuud garaa ugaagaad zailsan.SEH iig 60.0 bolgood.odoo dundiin gerel 5.6 mynge nemeed bga.SEH iin mungee hasah estoi.Ymarch zasvar uilchilgee bhgui.30.0 bhd bolno.JiguurGrand gj zaltai gazar 3 jil SEH ee eeree avna gesnee Alimaa avgaig taviad.mungiig bol saaj egsen.Mash hariutslaggui gazar.SEH.mungee has.

зочин [66.181.177.188] 2024-03-20 16:41:39

ядаж л халтирахаас хамгаалж үүдэнд аятайхан дрож дэвсүүлчихээд олон 7 юм хуцаач ,орчны цас цэвэрлүүлэхгүй энэ өвөлжингөө л тэшүүрдлээ ,,сөх ийн мөнгийг үнэтэй машин унасан гүзээ нь унжсан зан ааш нь шир ширэлдээ болсон аьгай нар л иддэг ш дээ

Иргэн [139.5.216.198] 2024-03-20 16:34:41

Сөх гэж ёстой юу ч хиыхгүй мөнгө нэхсэн бааран авгай нар !!!! Сөхөө Конторт өгвөл ядаж хариуцалгатай байх байхдаа!!!!!!! БЗД 123 р сөхүүд ямар заваан хогоо ч дийлэхгүй Хогонд дунд халтаргиа баасан дунд л явж бх юм аа!!!!!!!! арай биш шүү!!!!!!

Зочин [202.179.21.245] 2024-03-20 16:11:09

Урьд олон жил заввшиж идсэн монгииг ил болгож хууль хяналтын байгууллаг авилгын нь илэруулсэнии дараа хуулиа батал.

Зочин [202.179.21.245] 2024-03-20 16:08:52

Завшиж идсэн монгииг нь ил болгож буцааж ил бболгож улсын омч болго

Зочин [139.5.217.96] 2024-03-23 13:07:52

Улсын биш СӨХ мөнгөө буцааж авах ёстой

Зочин [202.179.21.245] 2024-03-20 16:07:01

Соохииг тарааж сохиин дарга нарыг авилгатай тэмцэх газар огч шалгуулж бух санхуугиин ил болгож Ард тумэнд тайлагануул.

Зочинзочин [202.179.21.245] 2024-03-20 16:03:40

Зочинмонго луйвардаг Монгонии машин. Урьд нь ард тумэнээс луйвардаж завшсан монгииг ил болгж Хуулиин байгууллгад шилжуул маш их яаралтай Сохииг тарааж

Зочин [202.126.91.42] 2024-03-20 14:09:24

СӨХ-ийн дарга нар гадаадаар л аялж зугаалсан хүмүүс байна. Осолдохгүй хааяа орцны шалаа арчиж, 7 хоногтоо нэг хогийн машин ирж хог ачиж байна. Өөр хийж байгаа юм үнэхээр алга

Иргэн [203.23.199.221] 2024-03-20 12:37:45

Унших зав, 3 сар бол зүгээр байх.Хэн нэгнийг нийгэмшихийг бид хүлээх..

дУРГҮЙ ХҮРЧЛЭЭ [112.72.10.230] 2024-03-20 11:09:32

АЦ МИНЬ НААД ХУУЛИЙН ТӨСЛӨӨРӨӨ БӨГСӨӨ АРЧ

СӨХ ХЭРЭГГҮЙ, ИЛҮҮ БАЙГУУЛЛАГА. [202.131.248.198] 2024-03-20 10:57:02

ОСК, ХҮТ, ЭРЧИМ ХҮЧНИЙХЭН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ҮЗҮҮЛЭЭД ТӨЛБӨРӨӨ АВААД ЯВЖ БОЛЖ БАЙНА. ОДОО ЦЭВЭРЛЭГЭЭ ТОХИЖИЛТЫН АСУУДЛЫГ ИЖИЛ ЗАРЧМААР ШИЙДЭЭД ЯВЧИХАД БОЛНО. СӨХ БОЛ ХЭРЭГГҮЙ, МӨНГӨ ХУРААГААД ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ, ЧЕНЖ МАЯГТАЙ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮНИЙ БИЗНЕС ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА. БУСАД ОРОНД ИЙМ ТЭНЭГ ТОГТОЛЦОО БАЙХГҮЙ ШҮҮ. ЯАХААРАА ИРГЭДИЙН ХАЛААСНААС МӨНГӨ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖ АШИГ ХИЙХИЙГ БОДОЖ БАЙДАГ, ТЭГЭЭД БҮР ХУУЛИАР ДАЛАЙЛГАХ ГЭЭД БАЙДАГ БОЛОВ? ХУУЛИАСАА ӨМНӨ СӨХ-ҮҮДИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ИЛ БОЛГОО.

СӨХ МӨНГӨ ТАТДАГ БИЗНЕС БОЛСОН [202.131.248.198] 2024-03-20 10:52:00

ОРШИН СУУГЧИЙН ХАЛААСНААС МӨНГӨ ТАТДАГ БИЗНЕСИЙГ ХУУЛИАР АЛБАЖУУЛАХ НЬ БУРУУ. МӨНГӨ ХУРААЛГАХ ГЭЖ БУЙ ОРШИН СУУГЧДЫН ЭРХ АШИГ, СОНИРХЛЫГ АСУУЛГҮЙГЭЭР ХУУЛЬ САНААЧИЛЖ ЯАХ ГЭЭД БАЙНА? ТАРХИ УГААЛТ УУ, БҮХ САЙТАД НЭГ ЯРИЛЦЛАГЫГ ТҮГЭЭГЭЭД БАЙГАА НЬ. ЭСВЭЛ ЭНЭ НӨХӨР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙГЭЭД БАЙНА УУ?

Зочин [66.181.176.120] 2024-03-20 10:36:44

СӨХТЭЙ ОРОН СУУЦ ӨМЧӨГЧ, СУУГЧИД ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АЛЬ АЛЬ ТАЛДАА ХАРИУЦЛАГА ТОДОРХОЙЛЖ ДҮГНЭЖ БАЙХ ЁСТОЙ. ЗӨВХӨН СУУГЧИДТӨЛБӨР ТӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ЁСГҮЙ. СӨХ МАШ МУУ АЖИЛЛДАГ, ОРЧИН ТОЙРОН АРИУН ЦЭЭР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЕРӨӨСӨӨ ХИЙДЭГГҮЙ ТОХИЖИЛТ ХИЙХГҮЙ МӨНГӨ ХУРААЖ ИДДЭГ Л ҮҮРЭГТЭЙ СӨХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ. МӨИЙН ҮҮРГИЙГ МАШ ДОТ БОЛГОХ ЁСТОЙ ШҮҮ

Зочин [66.181.168.82] 2024-03-20 10:18:23

хуцалгүй ногоон автобусны хэргээрээ ялаа аваад зайл мангар амбицтай пацаан минь


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.