С.Жавхлан: Монголчууд дарга нараа хүний үхлээр тоглотол нь давраачихаж...

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Жавхлантай товч ярилцлаа.
Таны "Монголоо аврая" улс төрийн суулт эхлээд хэд хоног өнгөрлөө. Ард иргэд хир их ирж байна, тэд юу гэж байх юм?
Эх орондоо санаа зовж, гомдож цөхөрсөн хүмүүс их ирж байна. Амьдрал маш хүнд байгаагаа хэлж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг голынхоо эхийг цэвэрлэхгүй бол ужгирсан зүйл арилахгүй гэдгийг надтай ирж уулзаж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь хэлж байгаа.
Өнгөрсөн Баасан гарагт Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Дарга С.Амарсайханы хувийн "Зайсан хилл" гэдэг газарт урлагийн тоглолт боллоо. Ер нь Улсын Онцгой Комиссын даргынх нь хувийн баар хэрэгжүүлэхгүй байгаа дүрэм, журмыг бусад аж ахуйн нэгж, иргэд хэрэгжүүлэх гээд байх хэрэг байна уу? ч гэсэн яриа иргэдийн дунд гарах боллоо?
Эдгээр хүмүүсийн сэтгэлийн илрэл нь л харагдаж байгаа юм. Ямар ч эрээ цээргүй, ичиж зовох зүйлгүй болчихож. Ингэж болдог юм байна гэж аархаж байна. Гол нь бид өөрсдөө орой дээрээ гаргаад давраачихаж. Гэтэл Өмнөд Солонгос яадаг билээ? Япон улсад ямар байдаг билээ? Жижигхэн алдаа гаргахад л дарга нарыгаа албан тушаалаас нь буулгадаг шүү дээ. Таксинд суугаад төлбөрөө улсын мөнгөөр хийхэд л тэр сайд огцорч байна.
Гэтэл бид энэ хүмүүсийг цар тахал, хүний үхлээр тоглотол нь давраасан байна. Энэ дарга нар огцорч, УИХ тарсны дараа гарч ирэх дарга нарт нэг жижиг сэжүүр гарах юм бол цаг хором алдахгүй шууд буулгадаг жишиг тогтоох ёстой.
Ингэж байж эх орон, улстөр цэвэршинэ. 30 жилийн турш бидний толгой дээрээс бааж шээнэ гэж юу байдаг юм бэ? Одоо эдний цаг нь дууссан. Монголын үнэртэй салхи гэж байдгаас МАН-ын салхи гэж байдаггүй юм аа. Энэ хүмүүсийг цаг алдалгүй, маш хурдан буулгах ёстой.
Монгол Улсад коронавирусын цар тахал дэгдээд хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр ч Засгийн Газар, хоёр Улсын Онцгой комисс ажиллаа. Хоёр жилийн туршид коронавирусын дэгдэлттэй холбоотой Засгийн Газрын авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг та юу гэж дүгнэж байна?
Хүнд хэрэгтэй шийдвэр огт гаргаагүй. Мод тарилаа. Хөшөө барьж нураалаа. 5 тэрбумын дронтой шоу хийлээ. Нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа нь л тэр. Бусад нь дандаа загварын, хүмүүст таалагдах гэсэн ивээсний үг хэллэг хэрэглэсэн, гадаадад тэртээ тэргүй үхдэг юм чинь, үхэж байгаа юм чинь энд үхэлгүй яадаг юм, дэлхий нийтээр байгаа цар тахалтай л байна гэдэг зүйлийг сурталчилж байна. Гэтэл үнэндээ Европ, Азийн зарим орнууд энгийн байдал руу шилжиж эхэлчихлээ. С.Жавхлангаар энэ талаар яриулж байхын оронд эдгээр улсуудын туршлагаас судлах ажил огтхон ч хийсэнгүй. Худлаа хөөсөрсөн шийдвэр гаргаж түмэн олныг маш ихээр хохироолоо. Ямбалж суух биш үүнийхээ хариуцлага, ял зэмийг энэ хүмүүс амсах ёстой. Эдгээр хүмүүст маш хатуу хариуцлага тооцох ёстой. Тийм учраас бид энд сууж байна.
Та Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудсан. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ таньтай мэтгэлцэхээр ирвэл хамгийн түрүүнд асуухыг хүсэж байгаа асуулт тань юу вэ?
Яагаад хорь, гучин мянган хүн цуглуулсан шоу хийж Монголчуудыг хорлож байгаа юм? чи. Ер нь асуух асуулт маш их байна. Зөвхөн би биш, түмэн олон ч асууя гэж байна. Гарч ирэх ямар ч нүүргүй болсон тэр хүн уучлалт гуйгаад, огцроод энэ төрөөс зайлаад өгөх хэрэгтэй. Энэ чигээрээ явбал Монгол улам доройтно. Эд нарыг байхгүй байсан ч Монгол улс цаашаа амьдарна. Нар манддагаараа мандана. Эд нараас өөр зөв зүйлд уриалаад, Монголоо аваад явах сайн залуучууд зөндөө бий. Эдэн шиг мөсөн сэтгэлтэй биш, гал халуун зүрх сэтгэлтэй, мэргэжилдээ үнэнч, эх орондоо хайртай, элгэн саднаа гэсэн мянга мянган эрдэмтэн, мэргэд, залуучууд байгаа. Л.Оюун-Эрдэнэ үүнийг уншиж байгаа бол гараад ир. УИХ-ын эрхэм дарга Г.Занданшатараа, УИХ-ын гишүүдээ та бүхэн гарч ирээд өргөн олныхоо өмнө уучлалт өршөөлөө хүсээд, гэм зэмээ хүртээд, үг дуугүй огцор, тар.
УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, Х.Булгантуяа нарын санаачилсан Хөрөнгө Оруулалтын тухай хуулинд 50,000 ам.доллартай гадаадын иргэнд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөл олгох тухай заалт байсан нь нийгмийн сүлжээнд иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Энэ талаар таны байр суурь?
Энэ бол эх орондоо элэг сэтгэлгүй хүмүүсийг толгой дээрээ залсны жишээ. Хошного долоочих шахаад л, гэрийн үүд шүүрдэж, тоос шороо арчиж өгөх шахаад, алтан гургалдай шиг амлалт өгөөд гарч ирдэг. Маргаашнаас нь эхлээд ард олны эсрэг шийдвэр гаргадаг ийм хүмүүсийг бид орой дээрээ залаад байна. Ингэж болохгүй ээ. Энэ УИХ ямар ч чадамжгүй. Өнгөрсөн хоёр жилийн цар тахалтай тулгарсан хугацаанд иргэдийнхээ талд зогссон нэг ч шийдвэр гаргаагүй. Энэ их зовлон зүдгүүрийг шийдвэрлэх талаар огт ярьсангүй. Шуурхай хуралдаж чадсангүй. Тэр бүү хэл мэнэрчихсэн даргатай байна.
МАН МАХН-ыг өөртөө нэгтгэж, хэт том улс төрийн хүчин болчихлоо. АН гэтэл хоёр хуваагдчихлаа. Танд улс төрийн нам байгуулах бодол байна уу?
Монголд одоо нам ямар ч хэрэггүй. Хэрэв нам байх шаардлагатай бол “Монгол” гэж ганц нам л байх ёстой. Өнөөдрийн үүссэн талцал хуваагдал ерөөсөө намуудаас л болж байгаа. Тийм байж өөрсдийгөө гэрийн хоёр багана гэчихжээ. Үгүй шүү.
Монгол түмэн галгүй байна. Галгүй баганаар яах юм? Тооногүй, түшдэггүй баганаар яах юм бэ? Гэрээ нураагаад, эсгийгээ эвхэж аваачаад зарчихаад хоёр ёдгор баганаар яах юм? Гэрийн эзэд нь үхэж үрэгдээд байхад хоосон хоёр баганаар яах юм бэ? Одоо МАН, АН-ыг болих хэрэгтэй.
Миний хувьд энэ нийгмийн өвчлөл, юу болоод байгааг таних гэсэн, яавал засаж болох вэ? гэсэн үүднээс нэг талаас сонжоо, нөгөө талаас судалгаа хийж, дотор нь орж гараад, судлаад явлаа. Тэгээд энэ хүмүүсийг бүтэхгүй, хэрүүл уруултай юм байна гэдгийг харлаа. Өчигдөрхөн л гэхэд нэг нэгнээ хөөгөөд байгаа биз дээ.
Ярианыхаа төгсгөлд Монголчуудад хандаж юу гэж хэлж, уриалмаар байна?
Түмэн олон минь гараад ир. Монголд зөв, сайн цаг ирэх ёстой. Монголоо үнэн болгоё. Монголоо үнэн, сайхан болгож авья.
Танд баярлалаа.

Ярилцсан: М.Чойжал

Эх сурвалж: www.sonin.mn


Сэтгэгдэл

зочин [66.181.161.70] 2021-10-23 19:09:17

Жавхлан их хурлын гишүүн болох бэлтгэлээ ихиүнэтэй эхлүүлж байна.Жавхлан мерөнхий сайд.Ноён бондгор сангий сайд.ОрилооиМөнхэрдэнэ шадар сайд.битон Ганбат эрүүл мэндийн сайд.болвол короно арилж маргааш нь танигдахгүй болтол өөрчлөгдөнө.Гэх дээ бас нэг гомдсон Отгонбаатар энэмхэдийгиогцруулах гэж үзнэ огцорно.Бидний ажил ийм л болсон.Энэ нөхдүүдэд улс удирдах ямарч чиг байхгүй.Ихихурлын игишүүн болохл гэж бохир арга хэрэглэж үзэж байгаа..Төрийн ажилд алдаа мбайгааг үгүйсгэхгүйч ийм нөхдүүдийн амаар явахгүй шүү.

зочин [66.181.186.168] 2021-10-22 21:09:21

Энэ Жавхлан тархиндаа " Сумтай" Ухаан санаа нь НЭГ л биш

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [192.82.69.116] 2021-10-22 00:30:09

Д.СҮХБААТАРЫН.ТАЛБАЙ.ДООР.ХОРОГДОХ.БАЙРАНД.МАНАЙ.НАЙМАН.ЖИЛИЙН..16.СУРГУУЛЫН..8.В.БҮЛЭГИЙН.16.ТЁРОРИСТУУДЫН.ХИЙСЭН..ҮХДЭЛ.ОЛОН.БАЙГАА.ШҮҮ.ИЙМД.БҮГДИЙГ.ИЛ.БОЛГОХ.ШААРДЛАГТАЙ.БАЙНА.ГАР.УТАСНЫ.ЦЭНХЭР.ТОЛБОЫГ.ХӨХ.МОНГОЛЧУУД..ГЭДЭГ.БАЙНА.ХӨХ.МАЛГАЙТАЙ.ЭНХИЙН.САХИУЛАХЫНХ.ГЭДЭГИЙГ.БҮҮ.МАРТААРАЙ.ХӨХ.МАЛГАЙТАЙ.ОВЁЦЁРУУД.ДАРУЙ..900.ЖИЛ.АМЬДАРЧ.БАЙГАА.ШҮҮ.ДЭ..МОНГОЛ.УЛСЫН.ХИЛ.ДОТОР.БЭЭЖИН.ХОТ.БАЙГУУЛСАН.НЬ.ХАМГЫН.ТОМ.АЛДАА.БАЙЛАА.ТЭДНИЙГ.ГАЗАР.ДООР.АМЬДАРДАГЫГ.БИД.ДЭНДҮҮ.САЙН.МЭДЭЭГҮЙ.

мАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.ИН.КОМ [192.82.69.116] 2021-10-22 00:17:38

МОНГОЛ.УЛСЫН.ГАВЬЯАТ.ДУУЧИН.ЖАВХЛАН.СУМОГЫН.ИХ..АВРАГА.ХӨДӨЛМӨРИЙН.БААТАР..ХАКУХО.ДАВААЖАРНАЛ..ХОЁР.ТА.ХОЁР.ШҮҮ.ААВ.ТАНЬ....ИХ.МОНГОЛ.УЛСЫН.ХААН.ЧИНГИС..МАРШИЛСМУС.ГАР.УТАСНЫ..ХӨХ.ТОЛБТОЙ.МОРГ.ВРЁМА.ДҮГЭРИЙН.ЭРДЭНЭБАТ..БАЙГАА.ШҮҮ.ТА.ХОЁР.САЙХАН.МЭДЭЭРЭЙ.НАДРУУ.ЯРИНА.ГЭСЭН.ЯАСАН.ВЭ.МИНИЙ.СҮНЖИНГРАНД.ЗОЧИД.БУУДАЛЫГ.БУЦААЖ.АВХАД.ТА.ХОЁРЫН.ХҮЧИН.ЧАРМАЙЛАЛТ.ҮНДЭСНИЙ.БАХАРХАЛ.ТЭНГЭРИЙН.ЦАГААН.ШОНХОР.ШУВУУ.ТАНЬ.ИХ.ХЭРЭГ.БАЙНА.БОЛОХГҮЙ.ААВ.НЬ.МОНГОЛ.ДЭЭЛ.ХУВЦАСАА.ӨМСӨӨД.ОЧИХУУДАА.ТЭГВЭЛ.АРАЙ.СҮРТЭЙ.ХАРАГДАНА.ДЁДУЗЁР.МИКРОФОНЬ.ЦАГААН.ИДЭЭ.ТАВАГ.СҮҮТЭЙ.ЦАЙ.СҮҮ.АЙРАГ.МОНГОЛ.МАЙХАН.МОНГОЛ.ГЭР.ХЭРЭГТЭЙ.ШҮҮ.УЧИР.НЬ.ЧИНГИС.ХААНЫ.ҮР.УДАМУУД.ХЭЗЭЭ.Ч.ГУНИГ.БАЙДАЛТАЙ.ЯДУУХАН.БАЙДАЛТАЙ.ӨЛСӨГЛӨН.ЗАРЛАХ.ЁСГҮЙ.ЭНЭ.НЬ.ТӨР.ТӨМГӨР.ЁС.ЁМГОР.УЛС.УМБГАР.УНЬ.УЯНГАМБАР.ХҮН.ХҮМБГЭР.ХҮЧ.ХҮДГЭР.АРД.АМБГАР.АДУУЧИН.АМБГАР.ЗАСАГ.ЗАМБГАР.БАЙШАН.НЬ.БАМБ.ГАР.ХӨШӨӨ.НЬ.ХӨМБГӨР.ТАЛБАЙ.НЬ.ТАЛБГАР.САЙД.САЙМБГАР.ГИШҮҮ.НЬ.ГИШЭНМБГЭР..БАЙДАГ.БОЛОЙ.

Увс.батсүрэн [66.181.161.38] 2021-10-21 20:10:30

Нутгаа хазаараар шавхуурдсан.Ёсзүйгүй нөхөр.Аминдаа их хурлын гишүүн болох бэлтгэлээ их үнэтэй эхлүүлж байна.Сонгуулийн үеэр би тэмцэгч гэж тууна:Одоо ийм арга явахгүй.Арчаагүй юмнууд хүн ашиглаж нэр хүнлтэй хүн болх гэж оролдож яваа.Жавхлан Мөнхэрдэнэ Отгонбаатар сонгуульд бүгд ялагдсан.Та нарыг мэднэ.Жавхлан чи их хуралд байхдаа гялтай ганц хууль хийсэн үү.Авсан цалингаа эргүүлж төл

Баянхонгор АН ын гишүүн Б.Бадамсүрэн. [66.181.161.38] 2021-10-21 20:05:31

сэтгэцийн өвчтэй.Их хурлын гишүүн байхдаа юу хийсэн.Ордонд хөнжил нөмөрч хэвтсэн бузар

АН гишүүн СХД БАТБААТАР [66.181.161.38] 2021-10-21 20:03:10

Жавхлан өмнөх 4 жил их хуралд төрийн ордон бузарлаад пүүгээтэйгээ хэвтээ биз,Одоо юу солиороод байгаа юм.Авгай сольсон нам сольсон.Нутагаа хазаараар нүдсэн.Сангийн сайдаас мөнгө нэхсэн.Энэ хогоор яадаг юм.ӨӨрийгаө юу гээд бодчихсон юм.Жавхлан ерөнхийсайд Ноён бондгор гахайгаар сангийэ сайд.Битоноориэрүүл мэндийн сайд тавиад сарын дараа яг ингж дарамтал.Мөнхэрдэнээр хотын дхрга тавь. хийж харагдаач.Албан тушаалын хэнээтнүүд.

Зочин [202.9.46.243] 2021-10-21 11:10:47

Оюун эрдэнийн оронд илүү сайн менежер үнэхээр л хэрэгтэй бнаа

Зочин [64.119.23.195] 2021-10-21 09:18:54

Тэр сэтгүүлчтэй ярилцаж бгааг нь ээ. Ямар аймаар хэрүүлч новш вэ. Эмэгтэй хүнийг таван үг хэлүүлэхгүй бариад идчихэж бгаа эр хүн анх удаа харлаа. Дээр нь утсаараа цохилттой. Ер нь сэтгэцийг нь шалгуулах болсон юм бишүү

иргэн [66.181.180.215] 2021-10-20 15:04:19

энэ их хурал үгэхээр тарах хэрэгтэй шүү

Зочин [66.181.160.120] 2021-10-20 19:49:01

Даан ч тарааж чаддаг нь Жавхлан биш юм даа

Shon [103.50.206.44] 2021-10-20 09:21:09

Энэ одоо өөрийгөө юу гээд бодсийн бол доо чааваас даа.ккккк

Зочин [103.80.210.183] 2021-10-20 09:09:07

өөрөө их-д унтаж байхдаа хийж байхгүй яасан юм.

/*-*/ [49.0.142.18] 2021-10-20 07:08:59

МАН-ыг татан буулгахаас нааш наад яриа чинь бүтэхгүй, МАН намын хувьцааны 34 хувийг улаан Хятадын засгийн газар эзэмшдэг тул МАН-ыг татан буулгах нь иргэний дайн хийхтэй адил хэцүү

зочин [43.228.130.188] 2021-10-19 21:32:06

энэ жавхлан өөрөө УИХ-д 4 жил бүрэн эрхтэй сууж байхдаа юу хйиж байсан гөлөг вэ,,,,Элбэгээ Сайханбилэг 2 Эрдэнэтийг хулгайлж байхад нүдээ анииад чихээ таглаад л сууж байсан ...АН-ын гишүүн чи мөн биз дээ, бид худлаа санаад байна уу

Зочин [202.21.96.238] 2021-10-21 09:36:09

Олонхийн саналаар бүх зүйл нь шийдэгддэг болохоор ганцаараа юу хийж чадахав дээ. Өнөөдөр улс орон ямар байгаа нь нүдэн дээр ил байхад энэ бүхний төлөө тэмцэж байгаагаа дэмжих л хэрэгтэй. Үнэхээр хэлж ярьж байгаа нь үнэн байна ш дээ.

зочин [150.129.142.70] 2021-10-19 20:53:29

ДАРХАН ЭРДЭНЭТИЙН ЗАМ ХЭДЭН ЖИЛ БОЛООД ЗАСАГДАХГҮЙ ОЛОН ХҮНИЙ АМЬ МАШИН ТЭРЭГ СҮЙДЭЖ БАЙНА.ОГЦОРСОН НЬ ДЭЭР

Зочин [66.181.160.120] 2021-10-20 19:47:23

Машин барьж сураагүй хурд хэтэрүүлээд тэгж байгаа юм. Одоогийн ЗГ-бг огцруулаад Сайханбалайгаа Элбэгээтэй цуг тавьчих тэгвэл зам өөрөө засагдаад Чи ИХ-н дарга болчихвол ч Бүх имонголчууд жинхэнэ нэгдэх байхаа кккккк

zochin [202.126.89.44] 2021-10-19 19:52:07

Javhlan duuchin eh oronch hun shu bid unendee ene 30 jild guilgachin shig amidarch irlee ene eh yaj ulsiin daitai uls bolgoj bid yaj amar amgalan amidrah be ard tumeen Javhlang demjitsgeey

Зочин [59.153.87.167] 2021-10-19 19:13:14

ХОШНОГО ЦАРАЙЛСАН П.... ЗАЙЛ

Зочин [66.181.161.68] 2021-10-19 18:49:42

Зайлөө

Зочин [202.131.230.98] 2021-10-19 18:14:21

Зөв ш дээ дэмжиж байна. Гарч ирээд уулзаачээ. Сангийн сайд Жавхланд ийм чадал байна уу.

Зочин [66.181.161.16] 2021-10-19 18:03:41

erguu

Зочин [64.119.27.77] 2021-10-19 17:28:01

Бас шантаажчин писда юмаа

зочин [202.131.230.98] 2021-10-19 18:14:55

Чамаас юу нэхсэн бэ хэлнэ үү

sdfsdfsadf [103.229.121.20] 2021-10-19 18:11:58

юу шантаажлаад байна тролл оо

Зочин [192.82.90.22] 2021-10-19 17:23:54

Өсөхийн өлөн нь арилахгүй новш юмаа

адил бчхаад [122.201.31.6] 2021-10-20 02:22:19

чамтай л адил мэдээгүй л байхгүй юу хурал тарахын үедл АНын болсон шдээ

бөоыбөлдоры [103.229.121.20] 2021-10-19 18:12:32

Өсөхийн шунал нь арилдаггүй тролл юм даа.

Зочин [139.5.217.101] 2021-10-19 17:04:15

ШАНЬЮЙ ЖАВХЛАН БОЛЖЭЭ. МАЛГАЙ ДЭЭРХ ШУВУУГ НЬ ХАР ДАА.

Зочин [66.181.161.105] 2021-10-19 17:02:29

Гомо новш

зочин [183.177.99.230] 2021-10-19 16:02:59

Сангийн сайд Жавхлан 4 тэбум төгрөг надаас нэхсэн үнэн тэр зүгээр 21 аймгаар аялан тоглолт хийх гэдэг нь үнэн боллоо шүү

Зочин [192.82.67.200] 2021-10-19 14:45:45

4 тэрбумыг яасан гэж чамд өгөх билээ " тэнэгхэн" минь. Дуугаа дуулаад мөрөөрөө байлдаа ккк

зочин [183.177.99.230] 2021-10-19 14:42:01

С Жавхлан Сангийн сайд Жавхлангаас би 21 аймгаар аялан тоглолт хиймээр байна 4 тэрбум төгрөг гаргаж өг гэж шантаашилсан мөнгө өгөхгүй бол суулт хийнэ гээд байгаа юм ингэж болохгүй биз дээ айн тэгээд нээх ардын хүүгийн дүрд тоглоод талбай дээр солиорч байгаа ьн тэр

иргэн [192.82.75.162] 2021-10-19 14:29:33

Амьдрал угаасаа уналтанд орж бүх хүнсниы зүйл нэмэгдээд хүмүүс өвдөөд олон ард үхээд байхад нэг нэгэнээ хараахаар !!!!!! талбайд очиж ирээдүйнхээ төлөө тэмц!!!!!!!!боловсрол яахав зөв үзэл бодол хүндэтгэл чинь боловсролоос илүү !!!!!!!!!ил гарч чадөхгүй бол дуугүй хараалгүй ялзраад утасаа маажаад хэвт!!!!!!!!Дарангуйлал ихсэж бна драк аа харахгүй байгаамуу МАН ийг луйварчидыг өмөөрөөд байгаа юм уу!!!!!!!!#######

Зочин [64.119.27.77] 2021-10-19 14:15:37

Золбин гөлөг

зочин [150.129.141.28] 2021-10-19 14:11:39

Их хуралд 4жилийг өнгөрөөсөн яг юу хийж юу шийдүүлж чадсан вэ чадаагүй болоод л ингэж суугаа байхдаа

zochin [64.119.20.78] 2021-10-19 14:06:32

Өөрийгөө эхлээд боловсруул дурак аа.

Зочин [66.181.186.162] 2021-10-19 14:04:01

Мөнгөнөөс эрүүл мэнд нь өөрт нь хэрэгтэйг мэдмээрдээ, Риотинто, Элбэгээ 2 арай хэтэрч байнаа

Зочин [202.21.108.62] 2021-10-19 13:57:45

Шинэ УИХ - ын гишүүдийг ард түмний төлөөлөөс ажилчин ангиас гаргаж тухай чуулган хуралдах үед оролцон засаг төрийн үыл аэилгаанд оролцдог бусад цагт нь өөрийн үндсэн ажил алба хийдэг байх хэрэгтэй УИХ ын гишүүн гэсэн 76 гишүүн хэрэггүй яамдыг цөөлөх хэрэгтэй тэгээд гагцхүү ерөнхийлөгчийн засагтай болох нь нэн чухал шүү


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.