ЦАГ АГААР: Алтайн уулархаг нутгаар салхи шуургатай байна

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 3-ны өдөр Алтайн уулархаг нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 3-ны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +9…+14 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө +18...+20 градус дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 4-нөөс 8-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи есдүгээр сарын 4-нд говь, тал, хээрийн нутгаар, 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 4-нд нутгийн баруун хагаст, 05-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус.
Говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл