Сөүл: Умард Солонгосын 2000 цэргийн албан хаагч Украины дайнд Оросын талд байлдаж яваад амь үрэгджээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний тагнуулын алба (NIS)-ны үзэж буйгаар, Умард Солонгос Украинтай хийж буй дайнд ОХУ-д туслуулахаар илгээсэн цэргийнхээ 2000-аадыг алдаад байгаа аж.
Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мягмар гарагт Үндэсний Ассамблейн хоёр гишүүний мэдээлэлд үндэслэн "Энэ талаар тус тагнуулын албаны Парламентын тагнуулын асуудал эрхэлсэн хороон дээр хаалттай мэдээлэл солилцох үеэр танилцуулсан" гэж дамжуулжээ.
Тэдний нэгийн хэлснээр, Умард Солонгос ОХУ-д туслуулахаар хоёр ч удаа цэргүүд илгээснээс ойролцоогоор 350 нь дайнд амь үрэгдсэн гэж өөрсдөө мэдэгдсэн байна.
БНСУ-ын Үндэсний тагнуулын алба 2025 оны дөрөвдүгээр сард тус хороонд өгсөн мэдээлэлдээ дор хаяж 600 умард солонгос цэрэг амиа алдсан талаар дурджээ.
Өдгөө уг тоо бусад улс орнуудтай хамтран хийсэн "өргөн цар хүрээтэй дүн шинжилгээний үндсэн дээр" 2000-д хүрсэн хэмээн "Yonhap" агентлаг уламжилсан байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн [66.181.185.12] 2025-09-03 23:54:04
Энэ мантуу хоёр мянган хүний амиаар тоглох гэж