Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолборт байрлах Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын музейд 1945 онд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны дараа Маршал Х.Чойбалсан Жанбэй хошуу болон Цагаан хэрэм хүрсэн, мөн Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн тухайн үеийн түүхэн гэрэл зургуудыг дурсгав.

1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэрэг Жанбэй хошуунд орж ирэн, Хятадыг чөлөөлөх дайнд баатарлагаар тулалдсан түүхтэй.

Монгол-Зөвлөлтийн хамтарсан цэргийг хурандаа генерал И.А.Плиев удирдаж, бүрэлдэхүүнд нь 27 дугаар моторжуулсан явган бригад, 13 дугаар мото хороо, 7 дугаар хуягт бригад, 3 дугаар артиллерийн хороо болон Монголын зарим морьт ангиуд орсон байв.

Жанчхүүгийн даваанд болсон тулаанд Монгол Ардын Хувьсгалт цэргийн 56 байлдагч, Зөвлөлтийн улаан армийн 67 цэрэг амь насаа алдаж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан юм.

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдыг Жанбэй хошууны Ехулин ууланд оршуулсан бөгөөд хожим нь Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолбор байгуулсан байна.


Сэтгэгдэл

М [202.9.41.59] 2025-09-04 04:08:53

Сайхан ажиллагаа зохион байгуулсанд баярлалаа

Зочин М [202.9.41.59] 2025-09-04 04:06:56

Сайхан үйл ажиллагаа зохион явуулжээ .баярлалаа .

Зочин [66.181.177.96] 2025-09-03 21:23:54

Монгол улс дээгүүр Оросын хийн хоолой баригдвал төсвийн мөнгө нэмэгдэж, түүгээр гэр хорооллыг орон сууцжуулна.

иргэн Б [202.55.183.178] 2025-09-03 15:10:30

Сайн байна. Чухал ажил/үйлдэл хийсэн байна. Япон манайхыг эзлэх гэж байсныг, Азийн бүх хүмүүсээс өөрийгөө дээш нь тавих гэж оролдсныг санаж байх учиртай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.