УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Aдмин / Улстөр

Олон Улсын Парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурал Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болж байна.

Тус хурлын эхний өдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 02-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хорооны гишүүдийг хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд арван гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Дэлхийн улс орнуудад парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд байнга өртдөг аж. Иймд Парламентчдын хүний эрхийн хорооноос гишүүдээ хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.

Өнөөдрийн байдлаар тус хороо парламентчдын эрхийг хамгаалахтай холбоотой 886 хэрэг дээр ажиллаж байгаа ажээ.


Сэтгэгдэл

иргэн [59.153.86.144] 2026-02-05 12:13:14

Болж байна

Сонгогдно гэдэг нь тодорхой ажил хийх ёстой гэсэн үг. [202.126.88.93] 2026-02-05 10:08:38

Номинчимэгт ноогдох хамгийн анхны асуудал бол УИХ-ын гишүүн Булгантуяаг УИХ-ын хуралдааныг танхимд удирдсаных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж БОЛОХ ЭСЭХИЙГ шийдвэрлэх ёстой. Дэлхийн ЖИШИГ юу байдаг юм, Монгол уг жишигт хэрхэн НИЙЦЭЖ БАЙГААГ Олон улсын парламентын ХОЛБООНЫ байр суурьнаас судлан үзэж Монголдоо уг стандартыг НЭВТРҮҮЛЭХ шаардлагатай. Үүний тулд УИХ-ын одоогийн дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг ТЭР ӨНЦӨГӨӨС дүгнэх хэрэгтэй.

Зочин [103.111.68.3] 2026-02-05 09:26:16

НОХОЙН БААС....DOG'S FUCK


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.