Галт тэргэнд мэндэлсэн хүүд Ганзам нэр хайрлажээ

Д.Тулга / Нүүр

Өнгөрсөн даваа гаригт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигч тээврийн 286 дугаар галт тэргэнд нэгэн шинэ хүн мэндэлсэн тухай бид өмнө мэдээлсэн. Шинэхэн төрсөн хүүхдийн ээж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат, 35 настай н.Батцэцэг бөгөөд төрөх дөхсөн хэдий ч Сайншандыг зорьж явсан аж.

Тэрээр төмөр замын 30 дугаар зөрлөг гэх Алтганы голын ойролцоо төрөх үед зорчигчдын дунд явсан дөрвөн эмч хүүг эх барин авчээ. Галт тэргэнд төрсөн хүүд “Улаанбаатар төмөр зам”-ын даргын тушаалаар “Ганзам” үнэмлэх өгч, 16 нас хүртэл нь суудлын галт тэргэнд үнэгүй зорчих эрх олгох юм.

Хүүд ар гэрийнхэн нь төрсөн газрыг нь билигдэн Ганзам хэмээх нэр хайрлажээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.