Уйгар залуус Хятадын цагдаагийн газар руу зэвсэглэн дайрчээ
Хятадын баруун мужид Шинжааны уйгарууд зэвсэглэн Хятадын цагдаагийн газар руу халдсан байна. Халдлага болсон даруйд Хятадын цагдаагийнхан болон тусгайгийнхан сэжигтнүүдийг баривчлах ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч зэвсэглэсэн уйгар залуус тэмцэлдэж, улмаар 18 уйгар амиа алдсан байна. Одоогийн байдлаар 15 уйгар залууг баривчлаад байгаа бөгөөд ислам шашинтай залуус байсан талаар Хятадын хэвлэл мэдээллүүд мэдээллэжээ. Тус мужид ийм халдлага гарах нь элбэг байдаг аж.
Т.БАТСҮРЭН
Сэтгэгдэл