Тавантолгойн хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

huwitsaa

Иргэд 1072 хувьцааныхаа 322 ширхэгийг улсдаа худалдаалах хүсэлтээ өнөөдөр арилжааны банкуудаар дамжуулан гаргаж эхэлнэ. Ингэхдээ дурын арилжааны банкинд хандан, тодорхой маягт бөглөх замаар хүсэлтээ гаргаснаар долоо хоногийн дотор холбогдох газруудад бүртгэлийг тулгах ажил хийгдэх юм.

Хувьцааны мөнгө иргэдийн дансанд гурав хуваагдан байрших бөгөөд худалдах эрхтэй 1.657.000 иргэн байгаа аж. Харин хүүхдүүдийн хувьцааг энэ удаа төрөөс худалдан авахгүй. Учир нь, тухайн хүүхэд иргэний үнэмлэх авсан хойноо хувьцаагаа өөрөө захиран зарцуулах эрхээ эдлэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, оюутнууд зэрэг өмнө нь хувьцааны мөнгөө авсан зорилтот бүлэгт хувьцаа худалдах эрх нээгдэхгүй. Бусад иргэдийн хувьд өмнө нь бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргаж байсан хийгээд брокер дилерийн компанинд хандан данс нээлгэж байснаас үл хамааран хувьцаагаа худалдана гэдгийг холбогдох албаныхан тодотгож байгаа юм.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000