Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Aдмин / Эдийн засаг

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг Дэлхийн шатрын холбоо өндрөөр үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” /Онцлох хувь нэмрийн шагнал 2025/ шагналаар шагнажээ. Уг шагналыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт өнөөдөр гардуулан өглөө.

Монголын шатрын үндэсний шигшээ баг 2025 оны эхний хагас жилд;

  • Дэлхийн Grand Prix тэмцээнээс хүрэл медаль,
  • Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль,
  • Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль,
  • Лондон хотноо болсон Дэлхийн Рапид тоглолтын багийн аварга шалгаруулах тэмцээнээс 2400+ ангилалд тэргүүн байр эзэлжээ.
  • Гүржийн Батуми хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд И.Цэлмүүн амжилттай оролцож, Дэлхийн цомын тэмцээний анхны медалийг эх орондоо авч ирсэн зэрэг амжилт үзүүлсэн байна.

Мөн тус холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000