Бишкек хотноо "Монголын сайхан орон", Морин хуурын үзэсгэлэн тус тус зохион байгуулав

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэнг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо дэлгэв.

Уг үзэсгэлэнг "Киргиз-Монголын бизнес форум"-ын үеэр зохион байгуулж, монгол орны байгаль, аж байдал, соёлын онцлогийг харуулсан гэрэл зургуудыг зочид, төлөөлөгчдөд сонирхуулсан байна. Ийнхүү хоёр орны хооронд соёл, урлагийн арга хэмжээ харилцан зохион байгуулах, олон улсын фестивалиудад харилцан оролцох хамтын ажиллагааг эхлүүлжээ.

Мөн тус өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын үзэсгэлэнг Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо дэлгэжээ. Төрийн айлчлалын хүрээнд “Морин хуур найрал” хөгжим, Үндэсний урлагийн их театрын тоглолтыг зохион байгуулж, үүний зэрэгцээ морин хуур урлалын шилдэг бүтээлийн дээжсийг толилуулж буй юм байна.


Ингэснээр хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл болсон морин хуурыг олон улсад сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны зарлигийн хүрээнд морин хуурын салбар, тэр дундаа морин хуур урлалын салбар эрчимтэй хөгжиж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ жилийн 7 дугаар сарын 11-ний өдөр дэлхий нийтээрээ анх удаа тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000