Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна

2025 оны долдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 7 дугаар сарын 20-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороонд танилцуулна.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр тохиож байна.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Өвөрхангай аймгийн эсгийний баяр болно.
-Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй “TUV ROBO–2025” тэмцээн Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 20-23-нд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл