Яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв

Aдмин / Хууль

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарт холбогдох хэргийг хэлэлцэж, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2181, 2182 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “..., эсхүл оргон зайлах, ...” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн санамж бичигт "Шүүхэд ирүүлсэн прокурорын санал, хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримттай танилцахад,

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж, халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго нь яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад хийлгэхгүй, цаашид гэмт хэрэг шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилгоор тэдний хувийн эрх, эрх чөлөөнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалт тогтооход чиглэгддэг.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 3 дахь хэсгийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “... Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах, шаардлагатай тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно” гэж заасан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг чандлан сахиж ажиллах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд цагдан хорих арга хэмжээг авч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ёстой болно.

Шүүх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй тус таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл хавтаст хэрэгжүүлэгдсэн эсэх болон дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зорилго болон Монгол Улсын дотоод хууль тогтоомжийг чанд сахиж, олон улсын нэгдэн орсон гэрээ, конвенцыг харгалзан үзэх учиртай.

Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... оргон зайлах, ...” үндэслэл хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд, прокурорын санал, нэмэлт тайлбараар нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй хэрэгжүүлэх, тал бүрээс нь бүрэнд бодитойгоор шалган тогтоох зорилгод нийцүүлэн, яллагдагч нарын хувийн байдлыг харгалзан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн" гэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.241] 2025-07-22 23:27:11

Энэ хоёр үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн вэбсайт яагаад шүүх хурлыг нь интернетээр цацахгүй байгаа юм бэ? Live.shuukh.mn ба citycourt.mn вэбсайтууд ямар хүмүүсийн шүүх хурлыг нуун далдалж, ямар хүмүүсийн шүүх хурлыг интернетээр зарлаж байна вэ? Энэ хоёр хүний нэрийг Google-д оруулахад юу ч гарч ирэхгүй байх юм.

Зочин [67.171.160.15] 2025-07-22 22:32:25

Одоо манай өлөн шүүгчидэд мөнгө хийх боломж гарч ирлээ дээ ккк

Иргэн [202.126.89.36] 2025-07-22 22:11:21

Мөнгөгүй ядарсан Ардууд бол, барьцааны мөнгө байхгүй батлан даалтанд гарахгүй гэсэн хуультай юм бна шүү дээ. Ийм хууль батлаж бдаг. өмнөх 30 жил их хуралд сууж байсан малууд.

Зочин [202.9.41.119] 2025-07-22 21:47:51

Овоо мангө цутгаж байна даа шүүгчдэд гэж хардах эрхийнхээ хүрээнд болов. Хөөрхий улны ардын хүүхэд байсан бол хоригдоод өдийд бараг таслагдчихсан байж магад л байх эмгэнэл

Irgen [202.9.40.29] 2025-07-22 21:06:11

MGLoor duuren hudalch.hulgaichuud.Engiin ard tumen hench bish bolloo.Daanch de.Har tamhi herelesen.huniig zerlegeer zodson mungetei hulgaichdiin huuhed ylgui garah shine huulitai boloo uo.Shudarga es.huuli shuuh mungenii emne seherlee.Huuliin said haa bn.Shuugchiig il garga.ard tumend huulia tailbarla.Zaaval horih yl egeh estoi.Ichmeer MAN bol bugdiig zavharuullaa.dampuuruullaa.

Гоо [103.140.11.160] 2025-07-22 20:26:49

Билгүүн гэгч гөлөг ам хамар хошногоруугаа мөнгө гэх халтар цаасыг хахталааа чихүүлсэн бололтой

Зочин [203.91.115.43] 2025-07-22 20:00:57

Гэмт хэрэг үйлдсэн гээд л шууд хорьдог биз дээ.10000₮ хулгайлсан эмэгтэйг хэдэн жил хорилоо доо.адилхан ардын хүүхэд алаг үзэхээ боль!!! Балмад хэрцгий нөхдийг бүр ч хорьж хашраах хэрэгтэй

Zochin [59.153.113.118] 2025-07-22 19:57:41

Hamgiin enerengui shudraga Mongol ulsiin shuuhiin shuugch mandtugai

Зочин [202.126.91.101] 2025-07-22 19:33:21

Арай юу ийм л байгаам даа манай Шүүх Засаг төр гэж

Зочин [66.181.161.217] 2025-07-22 19:23:47

Худлаа алдсан гэж гадаадад гаргах нь хэдэн доллар авч


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000