СТАТИСТИК: Төгрөгийн доллар, юань, евротой харьцах ханш суларчээ

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнөөдөр (2025.07.22) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн танилцууллаа.
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний хагас жилд 758.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 14.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 914.4 (6.1%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 983.3 (6. 9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хагас жилд 14.0 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 758.0 тэрбумтөгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний хагас жилд 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (8. 4%) их наяд төгрөгөөр буурахадорлогын албан татварын орлого 524.7 (12.3%) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1. 3 (61.7%) их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын орлого 463.1 (22.0%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 87.6 (10.8%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 37.6 (7.3%) тэрбумтөгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 107.0 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
2025 оны эхний хагас жилд татварын нийт орлогын 30.8 хувийг орлогын албан татвар, 23.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 21.1 хувийг нийгмийн даатгалын орлого, 7.4 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 4.5 хувийг онцгой албан татварын орлого, 12.5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 65.1 хувийг ААНОАТ, 34.9 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний хагас жилд 14.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.2%) их наяд төгрөгөөр өсжээ. Зарлага өсөхөд бараа, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 828.3 (19.5%) тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 764.4 (14.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин хөрөнгийн зардал 542.0 (23.6%) тэрбум төгрөгөөр буурчээ .2025 оны эхний хагас жилд нийт зардалд урсгал шилжүүлэг 42.6 хувь, бараа үйлчилгээний зардал 36.4 хувь, хөрөнгийн зардал 12.6 хувь, хүүгийн зардал 5.3 хувь, татаас 3.1 хувийг эзэлж байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 2025 оны эхний хагас жилд 3.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 390.7 (13.8%) тэрбум төгрөг, нийт зарлага 2.9 их наяд төгрөгт хүрч, 469.0 (19.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САН
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний хагас жилд 1.2 их наядтөгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 207.6 (21.8%) тэрбум төгрөгөөр, нийт зарлага 1.3 их наяд төгрөг болж, 183.3 (17.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зардал өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 185.2 (17.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгал, халамж
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 390.7 (13.8%) тэрбум төгрөгөөр өсчээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний хагас жилд 3 220.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 390.7(13.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 295.1(11.9%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 42.5 (23.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2025 оны эхний хагас жилд 2 903.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 468.3 (19.2%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 408.4(18.3%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 31.2 (27.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2025 оны эхний хагас жилд 518.8 мянган хүнд 2 666.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 14.3 (2.8%) мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 410.0(18.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын 79.3 хувь нь өндөр настны, 12.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.0 хувь нь тэжээгчээ алдсаны, 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна.
Тэтгэмжийн даатгалын сангаас 2025 оны эхний хагас жилд 99.1 мянган хүнд 234.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэмж авагчид 10.4 (11.7%) мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 56.7(31.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 2025 оны эхний хагас жилийн байдлаар 26.3 мянган хүнд 107.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 1.8 (7.3%) мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 24.7 (29.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2.3 сая хүнд 1 241.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс хамрагдсан хүн 125.2 (5.1%) мянган хүнээр буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 83.2(7.2%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжид хамрагдсан хүний 57.0 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, 11.5 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт, 6.1 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж, 3.7 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ, 2.6 хувийгтэтгэвэр, 19.1хувийг бусад үйлчилгээ эзэлж байна.
Гадаад хадгаламж
Гадаад валютын хадгаламж 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өсжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 6 дугаарсарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (3.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 2.9 (15.0%) их наяд төгрөгөөр өссөннь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (9.8%) их наяд төгрөгөөр буурч, өмнөх сараас 969.9 (10.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Бага мөнгө (M1)-ний 9.7 (91.2%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 936.8 (8.8%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 32.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 (9.1%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 479.8 (1.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 22.6 (69.8%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.4 (16.6%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.4 (13.6%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 136.2 (10.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 22.4 (1.9%) тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламж 2025 оны 6 дугаар сарын эцэст 22.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 (15.0%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 342.9 (1. 5%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 19.7 (87.3%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.9 (12.7%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 778.6 (16.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 98.8 (1.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Гадаад болон дотоод цэвэр актив 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 9.1 хувийг гадаад цэвэр актив, 90.9 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна.
Гадаад цэвэр актив 2025 оны 6 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.9 (60.2%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 441.8 (10.1%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Дотоод цэвэр актив 39.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.5 (23.6%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.9 (5.1%) их наяд төгрөгөөр өсжээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 42.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.0 (26.9%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.9 (4.6%) их наяд төгрөгөөр өсжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь иргэд, 38.9 хувь нь хувийн байгууллага, 1.1 хувь нь төрийн байгууллага, 1.3 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 38.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.4 (27.6%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.9 (5.1%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.9 хувийг эзэлж байна. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 535.4 (43.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 66.4 (3.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.2 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 119.1 (6.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 53.3 (2. 5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.9 хувийг эзэлж байна.
Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 5 дугаар сарын эцэст 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 (22.9%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 201.7 (2.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.6 (9.9 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.5 (153.8 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 (88.3 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.
Төгрөгийн ханш
Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2025 оны 6 дугаар сард 3 577.67 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 196.6 төгрөгөөр, өмнөх сараас 4.9 төгрөгөөр суларсан байна.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2025 оны 6 дугаар сард 4 121.61 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 481.6 төгрөгөөр, өмнөх сараас 90.4 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2025 оны 6 дугаар сард 45.47 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 төгрөгөөр, өмнөх сараас 1. 1 төгрөгөөр суларсан байна.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2025 оны 6 дугаар сард 498.13 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32.1 төгрөгөөр, өмнөх сараас 3.0 төгрөгөөр суларсан байна.
Хөрөнгийн зардал 2025 оны эхний хагас жилд 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 542.0 (23.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 171.0 (12.2%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 111.7 (44.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Д.ТУЯА
Сэтгэгдэл