Н.Учрал: Төрийн мэдээллийн сайтууд хакердуулсан эсэх нь эргэлзээтэй байна

Цахим бодлогын түр хорооноос мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ. Цахим бодлогын түр хороог УИХ-ын гишүүн Н.Учрал даргалж буй бөгөөд өнөөдөр төр цахим шилжилт хийхэд бэлэн үү гэх сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Төрийн цахим шилжилт хийхэд мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Өнгөрсөн 2017 оны гуравдугаар сард төрийн мэдээллийн сайтууд хакердуулж, халдлагад өртсөн гэх мэдээлэл гарсан. Гэтэл энэ талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн ч Тагнуулын ерөнхий газар ямар нэг тайлбар хийгээгүй. Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газраас ирүүлсэн мэдээлэлд “Казакстан улсын аюулгүй байдлын компаниас танай улсын төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол төлбөр төлнө үү” гэсэн мэдээллийг ирүүлсэн байгаа юм. Гэвч Монголын талаас төлбөр төлөх боломжгүй, өөрт хамааралтай мэдээллээ авна гэдэг хариуг Үндэсний Дата төвөөс ирүүлсэн байна. Гэвч түүнээс хойш гурван сарын дараа олон улсын сайтуудад энэ мэдээлэл гарч эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн мэдээллийн сайтууд хакердуулсан эсэх нь эргэлзээтэй байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 230 сая ам.долларыг цахимд шилжихэд зарцуулсан байна.
Гэтэл өнөөдрийн хүртэл ямар нэг байдлаар иргэний мэдээллийн аюулгүй байдал хангагдаагүй байгаа бөгөөд энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа учраас мэдээллийн аюулгүй байдал хангах чиглэлээр ХУР системийг хаах, мэдээллийн аюулгүй байдлаа хангасны дараа цахимд шилжилт хийх ёстой гэдгийг түр хорооны зүгээс илэрхийлж, УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.
Мөн 230 сая ам.долларыг өнгөрсөн хугацаанд юу хийсэнд шалгалт оруулах, цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдал ямар байгаа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх шаардлагатай” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өнөөдөр арилжааны банк хурууны хээ уншуулан иргэдэд үйлчилж байна. Иргэний мэдээлэл алдагдвал хэн хариуцах вэ?
-Төр төрийнхөө мэдээллийг хадгалдаг байх ёстой. Харилцаа холбооны салбарт байгаа серверийг шинэчлэх асуудлаар Цахим бодлогын түр хорооноос хамтарч ажиллана. Банкууд маш санаачлагатай ажилладаг. Гэтэл төр нь өөрөө аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Таны мэдээллийг хэн гэдэг эдийн засагч харсан бэ гэдгийг иргэн мэддэг байх ёстой. Миний татварын өртэй, өргүйг хэн гэдэг банкны эдийн засагч харсан бэ гэдэг мэдээлэл эргээд надад ирдэг байх хэрэгтэй.
Сэтгэгдэл
zochin [202.126.89.42] 2019-02-18 16:59:24
hip hopchin JDU chin hulgaich erguu batsaan chi togos shig goyj huhuu shig dongodson ch dahij ene toirgoos garna gej goridsonii chine garz. JDU chin chamaig namaas chine ch gargahgui.
Зочин [43.242.243.70] 2019-02-18 14:40:32
Ждүчин ийм дээрээ муухай
Khulgaich [64.119.23.114] 2019-02-18 09:19:42
Khurgan Kommunist Khulgaich golog cham shig bygd khulgaich bish shyy! Mongol uls ayulgyi baidlaa golgon Jidyygeer zaslgakh uu? Bi Prius unadag geed shaagaad jyjiglej bgaad arduur ni Yadarsan tymnii khorongonoos Aavtaigaa niileed 1 terbumiig shaachikhsAnaa tailbarlarai! Niitiin jorlondoo Khuushuuraa khairch bval taarna!
irged [202.131.243.190] 2019-02-18 08:29:52
zov zov
B [103.10.21.82] 2019-02-18 07:05:06
Ooohh temon, chii bol saak zaluuuuu