АЗАРГАНЫ УРАЛДААН: Ононгийн Батбилэгийн халзан азарга түрүүлэв

Б.БУРМАА / Спорт

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан азарганы уралдаанд 163 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүлж, Нийслэлийн ХУД-ийн уяач Б.Мөнхтулгийн бор азарга аман хүзүүдлээ.

Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хонгор халзан, гуравт хурдалж, дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Д.Эрдэнэбатын хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгйн хар азарга давхилаа. Энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд 228 хүлэг бүртгүүлсэн юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.