Францад нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирустэй холбоотой гэв
ПАРИС. /TASS/. Нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирусний хүндрэлтэй холбоотой байна гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.
“Сүүлийн хоёр сарын хугацаанд коронавирусний халдвар авснаасаа хойш 10 мянга орчим хүн нас баржээ. Сүүлийн долоо хоногуудад бид өдөр бүр 400-500 мянга орчим хүнээ алдаж байна. Одоогоор нас барсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь коронавирусний улмаас бүртгэгдэж байна. Цар тахлын хоёр дахь давлагаа Францад тун хүчтэй дэгдэж байгаа бөгөөд оргил үедээ хүрэхэд ойрхон байна” хэмээн тэрбээр мэдэгдэв.
Үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэг
Эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас хаалгаа барихаас өөр аргагүйд хүрээд буй үйлдвэрлэлүүдийг дэмжсээр байх болно гэдгийг Францын ерөнхий сайд мэдэгдэв.
“Хаагдахаас аргагүй байдалд ороод буй бүх үйлдвэр, компаниудад бид эдийн засгийн дэмжлэг үзүүлсээр байх болно. Ард олныг цар тахлаас хамгаалах үүрэг хариуцлагыг эрх баригчид хүлээнэ. Түүнчлэн хорио цээрийн дэглэмийн хохирогч болсон үйлдвэрүүдийг эдийн засгийн хувьд хамгаалахыг зорьж байна” хэмээн Кастекс мэдэгджээ.
Халдварт өвчний нөхцөл байдал ойрын хугацаанд дээрдвэл Францад хязгаарлалтын арга хэмжээг 12 дугаар сарын 1-нээс эрх баригчид зөөлрүүлж магадгүй байна. Хорио цээрийн дэглэмийн улмаас эдийн засгийн идэвх 11 дүгээр сард 12 хувиар суларч магадгүйг Кастекс цохон тэмдэглэв.
Францад тогтоосон хорио цээрийн дэглэм
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны захирамжид дурдсанаар, тус улсад 10 дугаар сарын 30-наас дор хаяж 12 дугаар сарын 1 хүртэл тусгаарлалтын арга хэмжээг дахин нэвтрүүлснээр кафе, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газрууд, спорт заалууд хаагдсан байна.Хойшлуулж боломгүй шалтгаантай ажил гарах, эмчид үзүүлэх, нийгмийн тусламж авах, шүүх хуралд оролцох тохиолдолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглосон байна. Хорио цээрийн дүрмийг зөрчсөн иргэд 135 еврогоор торгуулах аж.
































































Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Олон туйлт дэлхий ертөнц дэх Орос улс
Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина
Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар орно
Польш, Герман улсууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Монгол, Казахстан улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
“Алтаргана” наадмын түрүү бөхийг автомашинаар байлна
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна