ЗАМЫН-ҮҮД : 26 хоногийн АЖЛЫН ҮР ДҮН БА ӨӨРЧЛӨЛТ

Aдмин / Орон нутаг

Ковид-19 халдварын шалтгааны улмаас манай улсын хилийн боомтуудын ачаа тээврийн асуудал олон сар саатах асуудал үүссэн. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс шуурхай шийдвэрлэхээр түр ажлын хэсгийг Замын-Үүд боомт дээр томилон ажиллуулаад 26 хонож байгаа билээ.

Тэгвэл энэ хугацаанд түр томилогдсон ажлын хэсгийнхэн дараах ажлуудыг үүрэг, чиглэлийн дагуу хариуцлагатай хийж гүйцэтгээд байна. Тухайлбал :

  1. Замын-Үүд дэх гаалийн байгууллагын хашаанд гэхэд 200 гаруй машин ачаа, барааны бөөгнөрөл үүссэн байсаныг шуурхай бүрдүүлэлт, хяналт шалгалт хийн дуусгасан
  2. Импортын чиглэлийн ариутгалын хаалгыг стандартын дагуу захиалан угсарч ариутгалын ажлыг эхлүүлсэн
  3. Экспортын чиглэлийн ариутгалын хаалгыг суурьлуулж, угсралтын ажлууд хийгдэж байна
  4. Олон сар цар тахлын улмаас экспорт, импортын эргэц удааширсан байсан бол одоо импорт 100-аас 187, экспорт 50-аас 110 болоод байна
  5. Замын-Үүд дэх гаалийн газраас Эрээн хотын гаалийн газартай холбогдон өдөрт орж ирэх тээврийн хэрэгслийг 180-иас 200-д хүргэх, Эрээн хотын өргөн төмөр замын хяналтын бүсийг ашиглалтанд оруулах саналыг тавьж нааштайгаар шийдвэрлэхээр харилцан тохиролцсоны үр дүнд өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо өнөөдрийн байдлаар 187 хүрээд байна. Мөн Эрээн хотын өргөн төмөр зам ашиглалт орж өдөрт 50-70 вагон нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн
  6. Эрээн хотод урт удаан хугацааны турш бөөгнөрөл үүссэн 3000 гаруй машин ачаа барааг наймдугаар сардаа багтаан машинаар болон галт тэргээр татан авч дуусгахаар хууварийн дагуу ажиллаж байна
  7. Замын-Үүд дэх гаалийн 12 хяналтын бүс буюу терминалыг дэглэмийн дагуу бүх үйл ажиллагаа, ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг нь мэргэжлийн хяналтын шаардлагын дагуу шинэчлэн зохион байгуулж тогтоосон
  8. Цөөн тооны эрх мэдэлтнүүдийн танил талын хүрээнд үйлчилдэг, үнийн хөөрөгдлийг нэг талдаа дэвэргэдэг байсан ачааны машины жолооч нарын үйлдлийг таслан зогсоох, шинээр тусгаарлалтанд ажиллах жолооч нарын тоог нэмэгдүүлэхээр болсон
  9. Замын-Үүд дээх гааль, мэргэжлийн хяналтын зүгээс 1-2 цагт багтаан бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийж, гаалийн талбайг чөлөөлж байна
  10. Мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагаас улсын байцаагч нарыг уртасгасан цагаар ажиллуулж, Замын-Үүдээс хот руу лабораторийн дээжийг өдөрт явуулж, хариуг нь шуурхай гаргадаг болсон
  11. Замын-Үүд дэх төрийн албан хаагчид иргэддээ хүнд сурталгүй үйлчилдэг болгох, түргэн шуурхай, нээлттэй ил тод ажиллуулж эхэлсэн. Үүний дагуу иргэдээс санал гомдол авах 96361281 дугаарын утсыг өглөө 08.00-20.00 цаг хүртэл ажиллуулж байна
  12. Ачаа, тээврийг хэвийн горимд оруулахад Замын-Үүд сумыг ногоон бүс болгох нь нэн чухал. Энэ хүрээнд халдварын дэглэмийг сахиулах, боомт дээр ажиллаж буй нийт алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, тогтмол PCR шинжилгээнд хамруулан зөв зохион байгуулалтанд оруулсан
  13. Цар тахлын хүнд үед ачаа тээврийг галт тэргээр татах ажлыг хоёр улсын ойлголцол, зөвшилцөлийн хүрээнд эхлүүлж чадсан.
  14. Хилийн хяналтын байгуулагуудын ажилчид болон жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулсан. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон. Шинээр тогтоосон байршлын хашааг шилжүүлэн байршуулж, халдварын эрсдэл өндөртэй улаан бүсийг улсын хилийн шугамаас зохион байгуулж, ачаа тээврийн автомашины кабин болон гадна талыг бодисын ариутгалын халдваргүйжүүлэлтийг хийж байна.
  15. Халдварын эрсдэлд улаан, шар бүсэд ажилласан хилийн байгууллагуудын албан хаагч болон жолооч нарын халдвар хамгааллын хувцсыг хяналт шалгалтын дагуу өмсүүлж, тайлуулж байна.
  16. Замын-Үүд дэх гаалийн байгууллагаас санаачлан өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоосон байсан учраас гаалийн хяналтын цэгээс ачаа, бараагаа авах хүсэлтэй иргэдэд зориулан гаалийн дотоод ажилчдын автобус үйлчлэн, ачааг бараагаа шуурхай бүрдүүлэлт хийн авах боломжоор хангах ажлыг зохион байгуулсан

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хийсэн албан ёсны уулзалтын үр дүнд цаашид олон эерэг өөрчлөлт, дорвитой шийдвэрүүд гарч эхлэхээр байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.119] 2021-08-05 02:13:13

худлаа шаараа баль газар дээрээ улам дордсон. ачаагаа аюч чадахгүй 4 сар боллоо пиздаакууд

Иргэн [66.181.160.111] 2021-08-04 12:28:37

4 сарын захиалгын бараагаа одоо болтол авч чадаагүй л байна. Хаана ажлын ахиц гараад байгаа юм болдоо арай л хэтэрхий юм даа

zochin [202.179.26.254] 2021-08-03 08:36:15

Машины үнэ яагаад өсөөд байгаан бэ. Сарын өмнөхөөсөө дахиад нэмэгдсэн байна. Албан ёсоор хариулт өгөх дарга байна уу

ККК [202.21.125.150] 2021-08-03 02:19:17

200 МАШИН ХАШААНД БӨӨГНӨРСӨН БАЙСАНГ ЯНЗАЛСАН ГЭНЭ....ИЧИЖ ҮХЭЭСЭЙ СУГАНЫ ҮСНҮҮД...ХЭВИЙН Л ӨДӨР БҮР БАЙЖ Л БАЙДАГ МАШИН Ш ДЭЭ МАЛУУДАА....

ШАА [202.21.125.150] 2021-08-03 02:16:18

МАШИНЫ ТОО ӨСӨӨГҮЙ, ТЭЭВРИЙН ЗАРДАЛ НЭРТЭЙ АВИЛГА ЧИНЬ 2 ДАХИН ӨССӨН... ХУДЛАА ХАШГИРДАГ АВГАЙ ЧИНЬ МАНДУУЛАА ЮУ.... БҮХ ЮМНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЛАА.....МАНГАРУУДАА СОНГООД БАЙ....

ЗОЧИН [202.126.88.150] 2021-08-03 02:10:34

ТЭЭВРИЙН ҮНИЙГ ӨСГӨӨД БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ ХУВЬ ЖОЛООЧ НАРЫН АЧАА АЧИХ ЭРХИЙГ ЦУЦАЛЖ ӨӨР АЖ АХУЙН НЭГЖ, ЖОЛООЧ НАРЫГ ОРУУЛ МОНГОЛООР ДҮҮРЭН АЖИЛГҮЙ ЖОЛООЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙНА . АРАЙ ДАВУУ ЭРХ ЭДЭЛЖ ДАВАРЧ БАЙНА.

зочин [64.119.26.89] 2021-08-03 01:51:40

ямарч байсан урдахаасаа өөр болж байгаа юм байна амжилт хүсье өшөө сайн болгоод ирээрэй

Тz [202.21.108.201] 2021-08-02 16:53:37

Тээврийн үнэ буугаагүй. , жсрэгээрээ өссөн энэ ажлын үр дүн байх..

Баяраа [103.229.120.99] 2021-08-02 15:03:23

Акулуудад нь арга хэмжээ авсан талаар огт дурдагдсангүй.Дээрх ажлууд бол цалингаа бүтэн авдаг төрийн болон улстөрийн томилгооны ажилтнуудын хийх ёстой ажил шүү дээ.Наад дэргэд чинь жинхэнэ Үүдийн ажлыг авилгажуулдаг акулууд байгааг мэдэхгүй байна уу? Мэдэхийг хүсэхгүй байна уу? Оюун-Эрдэнэ,Нямбаатар нараа.Тэнд сүр үзүүлээд байсан нөхөд чинь акулуудын гар хөл хувь хүртэгч долдой нар байхгүй юу.

Зочин [77.111.247.100] 2021-08-03 01:48:49

тэгээд тэр хүмүүсээ утсаар мэдээлээч. тэгж байж л гар хөлийг нь тасдана шүү дээ.

Зочин [64.119.21.147] 2021-08-02 13:09:20

Коментуудад хариу өгөхөд хужаагаас юмаа авахаа байчих. Юу ч хийхгүй амаа билүүдэж шүүмжлэхээс өөр ажилгүй новшууд

Зочин [192.82.84.214] 2021-08-02 12:22:53

Худлаа хуцаал

Зочин [202.126.88.38] 2021-08-02 10:49:21

Тээврийн хөлс 1 сарын өмнө 35000-40000¥ бсан. Харин одоо 85000-100.000¥ болсон гэхийн үнэн юм болов уу

Зочин [59.153.115.121] 2021-08-02 10:26:04

Нүдний булай новшнууд их ажил хийчихсэн гэж бодоод бгаа юмуу? Бүх ажил авилаггүй дүрэм журамаараа явдаг болсон. ажил хийсэнд тооцно!

Irgen [202.9.46.51] 2021-08-02 10:17:57

Ajillaj baina l gehiin une ulam nemegdsen nemeh gej ochson yumuu

zochin [66.181.161.48] 2021-08-02 12:38:28

Shaadaarai chi


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.